20 гишүүн эзгүй байна
УИХ-ын нэгдсэн чуулганы аравдугаар сарын ирцийн нэгдсэн мэдээг Тамгын газраас гаргажээ. Энэ хугацаанд чуулган нийт зургаан удаа хуралдсан аж. Үүнээс Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Л.Гантөмөр нар хоёр, С.Амарсайхан нэг л удаа хуралдаа суусан байна. Шадар сайд асан дөрвөн удаа чөлөө авч, үлдсэнд нь тасалжээ. Хуралдаа суудаггүй, ажлаа хийдэггүйгээрээ “алдартай” Х.Баттулга гишүүн дөрвөн хуралдааныг зүгээр л тасалсан байх юм. Харин Л.Гантөмөр гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэнэ.
2025-12-12
ТАНИЛЦ: Засгийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занднаншатар Албан даалгавар гаргаж төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
2025-12-10
Б.Жавхлан: Энэ жилээс төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхгүй
Мөн цахим орчинд шилжиж, бичиг хэрэг, тээвэр, томилолтын зардал гээд тэвчиж болох зардлуудыг тооцож, он дуустал хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Энэ жилийн тухайд 140.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсан. Үүнээс 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг өвөлжилтийн цас зудтай холбоотой онцгой байдлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бэлтгэж танилцуулах зардалд 2025 ондоо багтаж зарцуулах үүргийг өглөө. Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр болох "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Эрүүл монгол хүн" хөтөлбөрүүдээс гадна яамдууд дээр байгаа дэд хөтөлбөрийг 2026 он руу шилжүүлж байна. Татвар дээр аль болох шок өгөхгүйгээр аж ахуйн нэгж болон иргэдэд туслан зөвлөх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бол албадлагын арга хэмжээг шат дараатай авна" гэх мэдээллийг өглөө.
2025-12-10
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Танилцуулах асуудал: Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, гаргасан шийдвэр, гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тайлангийн талаар
2025-12-10
Намуудын холбогдох мэдээллийг нэгтгэн байршуулжээ
Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам манай улсад бий. Тэд энэ сард багтаан үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Тэгвэл СЕХ-ноос эдгээр намын тухай мэдээллийг нэг дороос харж болох цэсийг www.m-election.mn цахим хуудсандаа нэмжээ. Улс төрийн намуудын дүрэм, хөтөлбөр, үзэл баримтлал, удирдлага, гишүүнчлэлээс эхлээд холбогдох бүх мэдээллийг ийнхүү нэг дороос авдаг болсон байна. Намууд дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн шинэчилснийг Дээд шүүх бүртгэсэн бол тэр бүрд СЕХ мэдээллийг өөрчлөөд явах гэнэ.
2025-12-10
Казахстаны бүрэн эрхт “төлөөлөгч” С.Зулпхар
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-12-08
58 ажлын хэсэг байгуулсан захирамжийг хүчингүй болголоо
УИХ-ын өмнөх дарга Д.Амарбаясгалан хууль, тогтоолын төсөл боловсруулах зорилгоор 58 ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байв. Ажлын хэсгүүд долоо хоног бүр хуралдаж, яам, Тамгын газрынхныг “байцаадаг” учир төрийн албанд ажил хийдэг хүн байхгүй, тийм зав гардаггүй болсон байжээ. Үүнийг шинэхэн дарга Н.Учрал олж харсан аж.
2025-12-05
УИХ-ын 30 гишүүн гадаадад ажиллаж байна
УИХ-ын өчигдрийн чуулган товлосон цагаасаа нэлээд хоцорч эхлэв. Учир нь мягмар гарагт зарим байнгын хороо ирц хүрээгүйгээс хуралдаагүй, үүнийгээ өчигдөр өглөө “нөхсөн” аж. Парламентын 126 гишүүнээс 74 нь ажлаа хийж, 58 хувийн ирцтэйгээр чуулган хуралдан, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм.
2025-12-05
Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ
ХҮН нам парламентад найман гишүүнтэй. Тэдний хоёр нь л тойрогт өрсөлдөж, сонгогчдын саналаар гишүүн болсон, бусад нь намын жагсаалтаар “гарч ирсэн” юм. Тэгвэл тойргоос сонгогдсон хоёр гишүүний нэг болох Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс гарах хүсэлтээ өгсөн байна.
2025-12-04
Хөгжлийн бодлогын зөвлөлд УИХ-ын 15 гишүүн багтжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертээс бүрдсэн Хөгжлийн бодлогын зөвлөл байгуулжээ. Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгасан зорилтуудыг төр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтаар, оновчтой стратеги, шийдэл боловсруулан хэрэгжүүлэх нь уг зөвлөлийн зорилго аж.
2025-12-04
Итали Улстай дараах чиглэлээр хамтран ажиллана
Манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Хоёр улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
2025-12-04
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.
2025-12-03
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд нийт 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан.
2025-12-03
Зэс хайлуулах үйлдвэр барихад 800 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв
Олон улсын туршлагатай, өөрийн гэсэн технологитой, менежменттэй, техниктэй компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулна. Нэгдүгээр сарын 15 хүртэл санал авна. Шаардлага шалгуур нийцэх эсэхийг 500-гаас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг УИХ-д танилцуулж, гэрээ хийдэг. Энэ хүрээнд тогтвортой байдлын гэрээ хийгдэнэ. Давуу байдал үүсгэхгүйгээр нээлттэй, ил тод явуулах шаардлагыг тавьж байгаа юм.
2025-12-03