49 дүгээр сургууль цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр бүрэн шийджээ
Манай улс нар, салхинаас цахилгаан эрчим хүч хуримтлуулж, ойр зуурын хэрэглээгээ хангах бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд ялангуяа нийслэлийн айл өрх, албан байгууллагууд сэргээгдэх эрчим хүч ихээр ашиглах болсон. Тэгвэл ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийнхан цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болсныг өчигдөр мэдээллээ. Чингэлтэй дүүрэгт байрлах тус сургуулийнхан дээвэр дээрээ 72 ширхэг хавтан суурилуулж, нарнаас эрчим хүч хураан авч байгаа аж.
2025-12-26
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
2025-12-22
Сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт явуулж байна
Сурагчдын өвлийн амралт эхэлж, хүүхдүүд урт хугацааг гэртээ өнгөрүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос долоон дүүргийн гэр хорооллын бү сийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн сургалт зохион байгуулж байна. Уржигдар Сонгинохайрхан дүүргийн 67, 76, Баянголын 146, 113 дугаар сургуулийн IX-XI ангийн сурагчдад угаарын хий гэж юу болох, түүний хор уршгийн талаар ойлголт, мэдээлэл өгч, хордлогоос урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд анхан шатны тусламж хэрхэн үзүүлэхийг заажээ.
2025-12-19
110 айлын “ногоон” орон сууцыг ашиглалтад оруулав
“Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг уржигдар Баянхошуунд ашиглалтад оруулжээ. “Ногоон” орон сууцын суултуурт саарал усыг дунджаас 30 хувиар бага хэрэглэх гэнэ. Мөн барилгын дээвэр дээр нарнаас цэнэг хуримтлуулах хавтан суурилуулж, гадна талбай болон орцоо гэрэлтүүлэн цахилгааныг 20 хүртэлх хувиар хэмнэх боломж бүрдүүлжээ.
2025-12-01
Дамбадаржайлин хийдийг сэргээн засаж, шашин, соёлын цогцолбор байгуулна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засаж, шашин, соёлын цогцолбор байгуулна. Ингэхдээ уг хийдийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэн, соёлын биет, биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгох гэнэ. Мөн байгалийн тогтоц, түүхэн дурсгалыг хуучин хэвээр нь хадгалан үлдээх аж. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, авто, дугуйн зам, зогсоол зэргийг цогцоор нь байгуулах бөгөөд хүрээлэн буй орч ны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, ногоон байгууламжийг хамгаалж, нөхөн сэргээхийг чухалчилж буй юм.
2025-11-28
Нийслэлийн төсөвт 4.3 их наяд төгрөг төвлөрүүлнэ
Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн өгсөн саналын дагуу ирэх оны төсвийг хотын дэд бүтэц, төлөвлөлт, орон сууцжуулах төслүүдэд түлхүү зарцуулах, тэр дундаа сургууль, цэцэрлэг барих, анхан болон дунд шатны төрийн байгууллагуудын үйлчилгээ, харилцаа хандлагыг сайжруулах, хүнд суртал, татварын ачааллыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудад анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон байна.
2025-11-20