Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ривер гарден (хойд) зогсоолыг шинээр нэмлээ.
Тус зогсоолд Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден–МУБИС-Ард кино театр”, Ч:84 "Бага тэнгэр сити-Хан хиллс хотхон-120 мянгат" чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм.
Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 28-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

