Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

Төв аймгийн Лүн суманд шуурганаас болж нэг иргэн амь эрсэджээ

Төв аймгийн Лүн суманд арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 05:30 цагт орсон цас 11 цаг үргэлжлэн, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн шуурганд төөрсөн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 16 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь эрсэдсэн.
2023-11-08

Урамшууллыг нэмснээр сэрүүний улиралд шингэн сүүний нийлүүлэлт өсжээ

Засгийн газрын 2020 оны “Журам батлах тухай” 130 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлснээр хуурай сүүний импортын хамаарал буурч, сэрүүний улирлын шингэн сүүний нийлүүлэлт нэмэгджээ.
2023-11-08

“Хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх” ажлыг амжилттай хэрэгжүүллээ

“Ухаалаг хөдөө аж ахуй эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх” ажлыг амжилттай хэрэгжүүллээ
2023-11-06

Шуурганд төөрсөн 25 иргэнийг олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Онцгой байдлын байгууллагад цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд малдаа яваад төөрсөн, сураггүй болсон нийт 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.
2023-11-05

“Invest Khentii” хөрөнгө оруулагчдын чуулган болж байна

Хэлэлцүүлгийн үеэр Хэнтий аймгийн Чандганы талд байрлах Мэтагро компани үхэр болон гахай бордох чиглэлээр аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн юм.
2023-11-03

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянаж байна

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.
2023-11-01

Завханы зургаан сумын малыг Багахайрханд оторлуулна

Улсын хэмжээн дэх аймаг дундын 9 бүс нутгийн нэг болох уг бүс нутагт энэ жил Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Цэцэн-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан сумдын мал өвөлжинө.
2023-10-27

2368 өрхөд “Нүүдэлчин” зуух олгох нь 

Тус зуух нь угаасан коксжих нүүрс түлэх зориулалттай, давхар шаталттай, хаягдал үнс, утаа тортог, угаарын хий бага ялгаруулдаг, түлшинд хэмнэлттэй зэрэг олон давуу талтай учир агаар, орчны бохирдол, эрчим хүчний хэрэглээг бууруулахад чухал хувь нэмэр оруулна гэж тооцоолсон байна. Эл хөтөлбөрийн хүрээнд шинэ техник, технологи, инновац шингэсэн дэвшилт шийдлүүд нэвтрүүлэхээр төлөвлөсний нэг нь “Нүүдэлчин” зуух гэнэ. Үүнийг орон нутгийн засаг захиргааны байгууллага зах зээлийнх нь үнээс 10 дахин бага ханшаар тооцож, 100 мянган төгрөгөөр айлуудад олгож буй аж. Тус аймаг ирэх жилд багтаан гэр хорооллынхоо бүх айлыг ийм зуухаар хангахаар төлөвлөжээ. 
2023-10-18

Залуу малчдыг дэмжих зорилгоор 10 хөтөлбөр хэрэгжүүлэх нь

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 13.1, ажиллах хүчний 55.8, экспортын орлогын зургаан хувийг бүрдүүлж буй гэнэ.
2023-10-09

Төмсний хураалт 50.7 хувьтай байна

26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо
2023-10-03

Жилд 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг

Тус аж ахуй нь нэг дор 600 үхэр зэрэг бордох хүчин чадалтай бөгөөд жилдээ 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг байна. Орон нутгийн 15 орчим хүнийг ажлын байраар хангаж, сумын болон зэргэлдээх аймгийн 120-160 малчин өрхтэй хамтран ажиллаж стейк болон өвлийн үдэш зэрэг үхрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
2023-10-02

Мах боловсруулах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Мах боловсруулах салбарын талуудын уулзалт, хэлэлцүүлэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Төв номын санд боллоо. Тус уулзалтаар мах боловсруулах салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх арга зам болон тус салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд гаргаж буй шийдэл, сүүлийн үед хийж буй ажлуудын талаар хэлэлцсэн юм.
2023-10-02

Үхэр бордох аж ахуй жилдээ 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг

Үхэр бордох “Занадуразорбак” ХХК нь мал аж ахуй бэлчээрийн менежментийг зохистой хослуулах
2023-10-01

Энэ жил хүнсний ногооны 82 хувийг дотоодоос хангана

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлжээ.
2023-09-29

Замын-Үүд автозамын боомт есдүгээр сарын 29, аравдугаар сарын 01-03-ны өдрүүдэд ажиллахгүй

Замын-Үүд автозамын болон төмөр замын боомтын ажиллах цагийн хуваарьт БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх үндэсний их баярыг тохиолдуулан өөрчлөлт оруулсан байна. Улмаар Замын-Үүд автозамын боомт 9 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд амарна. 
2023-09-28

Ахмад настны үндэсний төвийнхөнд эм тарианы нөөц бүрдүүлэх үүрэг өглөө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмад настны үндэсний төвд ажиллалаа.
2023-09-27

Хөвсгөл аймгийнхан органик бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа 

Энэ бүслүүрт Хөвсгөл нуур орчмын найман сумын газар нутаг хамаардаг. Ийм газарт бэлчиж, тайга, ойн, эмийн ургамлаар хооллож байгаа мал эрүүл, мах нь органик юм” гэж онцолсон. Аймгийн удирдлага энэ боломжоо ашиглан малчдынхаа орлогыг өсгөх, эрүүл мах экспортод гаргахын тулд тодорхой ажлуудыг зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, аймгийн Мал эмнэлгийн газраас орон нутгийнхаа малыг нарийвчлан бүртгэлжүүлж буй. Улмаар Хөвсгөл аймгийн сумууд эрүүл бүс гэсэн үнэлгээ ч авч эхэлсэн байна. Жишээ нь, Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр нэрлэгджээ. 
2023-09-25

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: цас орж, шуурна

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж,  цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-09-23