Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

ЗАВХАН: Тосонцэнгэл сумынхан отроор яваа малчдаа эргэж, дэмжлэг үзүүлэв

Манай малчдад тусалж нутагтаа өвөлжүүлж байгаа Хөвсгөл аймгийн зарим малчидтай
2024-01-14

Малын тоо толгой хэт өсөж, бэлчээрийн доройтолд хүргэж байна

Сүүлийн 80 жилд Монгол Улсад агаарын дундаж температур 2.25 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна.
2024-01-03

Баян-Өлгий аймагт төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг
2024-01-03

Ашиглалтад оруулаад нэг жил ч болоогүй спорт заал тараа таниулав уу

“Эрдмийн эхлэл” нь Увс аймаг дахь хувийн хэвшлийн ганц сургууль аж. Тус сургуулийнхан өөрсдийн хөрөнгөөр спорт заалаа барьж, ашиглалтад оруулсан гэнэ. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сургуулийн захиргаанаас өчигдөр “Спорт заалны татуурга тасарсан тул бид 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас заалны үйл ажиллагааг зогсоосон. Аюулгүй байдлын үүднээс заалны дээвэр нураах ажлыг эхлүүлсэн болно. Одоогоор карказ нийлүүлсэн компани, угсарсан байгууллагатай холбогдож арга хэмжээ авч байна” гэсэн мэдэгдэл гаргаад, спорт заалны барилга чанаргүйгээс болж нурсан нь ташаа хэмээн мэдээлсэн юм. Өдгөө спорт заалыг засах ажлыг үргэлжлүүлж буй бөгөөд хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй гэв. 
2024-01-03

Автозамын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах туршилтыг амжилттай хэрэгжүүллээ

Монгол Улс автозамын боомтыг анх удаа 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах туршилтыг амжилттай хэрэгжүүллээ. Тодорхой хэлбэл, Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг энэ сарын 16-31-нийг хүртэл 24 цагаар ажиллуулж байна. Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм.
2024-01-01

Архангай аймаг адуу, үхрийн тоогоор тэргүүлжээ

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тооллогдлоо. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
2023-12-27

ӨМНӨГОВЬ: Баруун чиглэлийн 30 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн томоохон зорилт болох “Нутгийн зам" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд баригдсан Даланзадгад-Гурвантэс чиглэлийн 30 км замыг Улсын комиссын шийдвэрээр байнгын ашиглалтад хүлээн авч, өнөөдөр тус замын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.
2023-12-26

Орон нутаг руу шатахуун түгээх боломжоор хангана

УОК-ын Шуурхай штабаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Ник, Петростар, Шунхлай, Сод Монгол, Магнай трейд, Газ Ойл, Нью энержи стар, Синчи ойл зэрэг аж, ахуйн нэгжийн удирдлагууд оролцож, шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцжээ.
2023-12-24

Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ 20 орчим хувиар нэмэгдлээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхнээс нийт нутгаар нойтон цас, цас олон удаа орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрсэн нь өвс ургамал цасанд дарагдах
2023-12-22

Цасны зузаан талдаа 18-20 см, жалгандаа 30-50 см байна

17 сумын 57 багийн 9884 малчин болон мал бүхий өрхөд хоёр сая толгой мал өвөлжиж байгаа юм
2023-12-22

Ирэх онд малын тэжээл экспортлохгүй 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр өвөлжилт, хаваржилтын байдал улам хүндрэх төлөвтэй байгаа аж. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. 
2023-12-21

Нийт нутгийн 50 орчим хувьд зудын эрсдэл ихтэй гарчээ

Нийт нутгийн 50 орчим хувьд их, 30 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр
2023-12-20

Эзэмших эрхийн зөвшөөрөлгүйгээр өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшиж, ашиглахыг хориглоно

Шүүхээс бусдын эзэмшлийн өвөлжөөний газарт давхцуулан хашаа барьж, бэлчээр ашиглалтын маргаан үүсгэсэн эл асуудлыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсэгт заасны дагуу
2023-12-20

Сураггүй болсон малчныг хоёр дахь өдрөө эрэн хайж байна

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид Асгат сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан
2023-12-18

Улсын нөөцөөс таван тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор шийдвэрлэлээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Баянтэс, Тэс суманд ажиллаж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, нэн шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь шийдвэрлэлээ.
2023-12-18

Арав хоногийн дотор зудын байдалтай сумдын тоо арваар нэмэгджээ

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгдэж, өвөлжилт хүндэрч байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2023-12-15

Өвөлжилт болоод малчдын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо

Засгийн газраас Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр шийдвэрлэснээс гадна
2023-12-14

Улсын нөөцийн тэжээлийг 50 хувь хямдруулж малчдад олгоно 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, малчдад улсын нөөцөөс тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэв. Иймд тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх нь. Зээлийн хугацаа 24 сар, хүү нь жилийн зургаан хувь байх аж. Хөнгөлөлтөд нь улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгажээ. 
2023-12-14