Сүхбаатар аймаг, Асгат сум. Өлзийт багийн “Аман хужир” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Э нь 12.15-ны өдрийн 21.00 цагийн орчим гэрээсээ 10 орчим км-ын зайтай айлд очихоор морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.16-ны өдрийн 21.30 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид Асгат сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтантай хамтран 80 км зам туулан 12.17-ны өдрийн 04:02 цагт очиж малчин Э/49 настай, эрэгтэй/-ыг “Буйрын хөндий”, “Аманхужир”, “Салаа”, “Бага-Уул”, “Холбоо”, “Хээшин хөндий” гэдэг газруудад нийт 41 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:20 цагт түр зогсоосон. 12.18-ны өдрийн 08.00 цагт дахин эхлүүлсэн байна.