Манай улсад 2500 хөдөлмөр засалч шаардлагатай байна
Хөдөлмөр заслын эмчилгээний олон улсын II бага хурал өнөөдөр болно. Уг арга хэмжээ нь ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Дэлхийн хөдөлмөр заслын холбооны ерөнхийлөгч болон Швейцар, Япон, Хонконгийн эрдэмтэн, хөдөлмөр засалчид оролцож, туршлагаасаа хуваалцах юм байна. Хүнийг хөдөлмөр хийхэд тулгарч буй асуудлыг үнэлэн, чадвар алдагдалтыг дүгнэж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр засалч нь нэн хэрэгцээт, өвөрмөц мэргэжилд тооцогдох болжээ.
2024-05-31
“Солонго” эмнэлэгт эмчлүүлээд хараагаа алджээ
Мөнгө төлөөд эд эрхтэн, эрүүл мэндээрээ тоглуулсан тохиолдол манайд цөөнгүй. Гадаад эмч гэхээр л ид шидийн гартан мэт итгэх иргэд тэдэнд гомдоохооргүй орлого оруулсаар. Тийм болохоор энэ мэт эмч нэртэй луйварчдын цуваа тасрахгүй байгаа хэрэг.
2024-05-30
Зуны амралтаар хүүхдүүд гэмтэх тохиолдол эрс нэмэгддэгийг анхаарууллаа
Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн онд 0-17 хүртэлх насны нийт 67 861 хүүхэд тусламж, үйлчилгээ авчээ. Тухайлбал, тавдугаар сард 310, зургаадугаар сард 577, долоодугаар сард 527, наймдугаар сард 584, нийт 1998 хүүхэд зөвхөн тоглоомын талбайд тоглож байгаад унаж гэмтжээ. Харин энэ оны эхний таван сард Яаралтай тусламжийн тасагт нийт 27 060 хүүхэд хандсан бөгөөд тэдний 1578 нь зам, тээврийн осолд өртсөн байна.
2024-05-30
Архангайн Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа
Мөн тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн молекул биологийн лабораторио өчигдөр нээжээ. Ийм лабораторитой болсноор гоц халдварт өвчнийг цаг алдалгүй шуурхай илрүүлж, яаралтай урьдчилан сэргийлэх, өргөн хүрээнд тархаахгүй байх зэрэг шат шатны арга хэмжээг авахад чухал ач холбогдолтой гэнэ. Өмнө нь Улаанбаатар хот руу шинжилгээнийхээ сорьцыг явуулдаг байсан. Харин өдгөө сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар аймагтаа шинжлэх боломж бүрдсэн аж.
2024-05-28
Бага эмч, сувилагч нарыг Хөх хотод сургалтад хамруулж байна
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/199 дүгээр тушаалаар сувилагч, бага эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын Боловсролын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан технологийн газрын дэмжлэгтэйгээр Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
2024-05-27
Монгол эмч нар нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгахыг зорьж байна
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын IV хурал энэ сарын 24-25-нд боллоо. Хуралд БНСУ, БНЭУ, Австрали, Испани, АНУ, Англи, Япон, Филиппин зэрэг 10 гаруй орны 20 орчим эрдэмтэн, мэргэжилтэн оролцож, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хэлэлцсэн юм. Анагаахын шинжлэх ухааны шинэ дэвшилт технологи болох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг манай улс 1996 оноос нэвтрүүлсэн билээ. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2006 онд бөөр, 2011 онд элэг, үүнээс гурван жилийн дараа ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгажээ
2024-05-27
Хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн аппаратаар 20 секундэд сүрьеэг илрүүлнэ
Монгол Улсад анх удаагаа нэвтрүүлсэн хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн аппаратын зайг цахилгаанаас гадна нарны эрчим хүчээр цэнэглэх боломжтой аж. Тус аппарат нь тухайн хүний цээжний зургийн мэдээллийг хиймэл оюун ухаантай холбосноор сүрьеэг 20 секундийн дотор оношлох боломжтой юм. Одоогоо дэлхийн 70 гаруй орон эл аппаратыг хэрэглэдэг. Нийт 1.3 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий дижитал аппаратыг Хөвсгөлийн Тосонцэнгэл, Хэнтийн Жаргалтхаан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд өгчээ. Үлдсэн гурвыг нь ХӨСҮТ-д хуваарилж, нийслэлийн өрхийн эмнэлгүүд гэрээгээр ашиглах юм байна.
2024-05-27
Хүүхдүүдийг нүдний үзлэгт хамруулна
Боловсролын ерөнхий газар, “Орбис” олон улсын байгууллагынхан хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төсөл хэрэгжүүлж эхэлснээ уржигдар мэдээлэв. Уг төсөлд улсын хэмжээний 33 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах гэнэ. “2-18 настай монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж төсөл хэрэгжүүлэгчид мэдээлэв. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сонгосон 33 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг үзлэгт хамруулахад 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байсан гэнэ.
2024-05-24
УГТЭ-ийнхэн лаос эмч нарт туршлагаасаа хуваалцлаа
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн захирал, зөвлөх эмч Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод ажиллаж, зүрх, судасны эмч нарт нь туршлагаасаа хуваалцжээ. Монгол Улсад зүрх, судасны өвчлөл жил бүр нэмэгдэж буй. Гэхдээ эл өвчнөөс шалтгаалах нас баралт буурч байгаа аж. УГТЭ-ийн Зүрх, судасны үндэсний төвийнхөн аймаг, дүүргийн эмч нарыг телемедицин (байгаа газраасаа эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй авах боломжтой цахим үйлчилгээ)-ээр нэгтгэж, тоног төхөөрөмжийг сайжруулж, хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан нь нас баралт буурахад нөлөөлсөн гэж үзэж буй.
2024-05-22
Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барина
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Барих газар нь маргаантай байсныг шийдвэрлэн, 10 га талбайд жишиг эмнэлэг барихаар болж, зураг төслийг нь батлуулсан гэнэ. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлэг хэдийгээр хотын төвд байрлалтай ч барилга нь зориулалтын биш, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангадаггүй, өрөө тасалгааны хүрэлцээ муу аж. Шинээр барих эмнэлэг нь 250 хүн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжтэй байх аж. Нийт 82.2 сая ам.долларын санхүүжилтээр төслийг хэрэгжүүлэх бөгөөд үүний хүрээнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөл, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Эрүүл мэндийн төв, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн зургаан төвийн барилгыг барих юм байна.
2024-05-22
47 сувилал хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
Урин дулаан цаг эхлэхэд рашаан, сувилалд амрах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгддэг. Энэ онд нийслэл болон орон нутгийн хэмжээнд рашаан, сувилал, сэргээн засах 47 төв Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болсон байна. Өнгөрсөн онд 50 гаруй рашаан сувилал ангаас хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилсэн бол энэ удаа цөөрчээ. Сувиллын хаяг, байршлын мэдээллийг emd.gov.mn хуудаснаас авч болох нь. Дээрх сувиллын 23 нь Улаанбаатар хотод байрлаж буй бол хамгийн хол нь Хөвсгөл аймгийн Галт сумын “Галт халуун” рашаан сувилал аж
2024-05-20
Куба Улсаас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр БНКУ-ын Нийтийн эрүүл мэндийн яамны тэргүүн дэд сайд Таниа Круз Эрнандезтай уулзав.
2024-05-17
Нярайн эмгэг илрүүлэх шинжилгээний төвийг Өвөрхангайд нээв
Нярайн эмгэгийг эрт илрүүлэх буюу скрининг шинжилгээний зургаа дахь төвийг Өвөрхангай аймагт нээжээ. Нярайд 24-72 цагийн хугацаанд хийдэг уг шинжилгээг манай улсад өнгөрсөн оноос нэвтрүүлсэн байна. Дорнод, Орхон, Ховд зэрэг аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нярайн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээг хийдэг байсан бол өдгөө Өвөрхангайн хүүхдүүд хамрагдахаар боллоо.
2024-05-17
Эрүүл мэндийн салбар авлига гэсэн “хорт хавдар”-тай болсон гэв
“Health transformation” клуб болон эмч нарын төлөөлөл эрүүл мэндийн салбарын асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд эрүүл мэндийн салбарынхан уялдаа холбоогүй ажилладгаас иргэдийг бухимдуулж буйг дурдаад, үүнийгээ өөрчлөхгүй байж Эрүүл мэндийн яамныхан цахим эрүүл мэндийн талаар орон нутагт сургалт хийж явааг шүүмжилсэн юм. Эрүүл мэндийн салбар цахим 38 программтай ч үүнийгээ бүрэн ашигладаггүй, хийсэн ажлуудаа хоорондоо солилцож чадахгүй устгачихдаг гэв. Хуралд оролцсон эмч Н.Болдбаатар “Эрүүл мэндийн салбар авлига гэсэн “хорт хавдар”-тай болсон.
2024-05-16
Ойн хачгийн тархалтын шинэ цэг илрүүлжээ
Хачигт халдварын байгалийн голомт идэвхэжсэнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн Улаанбаатар хотын ойр орчимд буюу Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт тандалт судалгаа хийжээ. Уг судалгаа нь хачгаар дамжих халдвар үүсгэгчийн тархалтыг тогтоох зорилготой аж. Үүний хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Жаргалантын Хустайн амнаас ойн улаан хачгийн тархалтын цэг шинээр илрүүлжээ. Мөн хоёр зүйлийн 353 хачигт халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээ хийхээр дээж цуглуулсан байна. Уг шинжилгээ өдгөө үргэлжилж буй гэнэ.
2024-05-14