Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өсвөрийн аврагчид гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулсан “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ. Тэмцээнд Улаанбаатар хот болон говь, хангай, хойд, төвийн болон зүүн, баруун бүсээс шалгарсан 64 хүүхэд гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорьж буй.
18 цаг 2 мин

Хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ үзүүлэх “Жоб кафе” үүдээ нээжээ

Хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ үзүүлэх “Жоб кафе” үүдээ нээжээ
19 цаг 7 мин

Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо

Төв цэнгэлдэх хүрээлэнг соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байлгахаар болжээ. Иргэд 07.00-19.00 цагийн хооронд хүрээлэнд очиж, дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Ингэснээр хүйтний улирал эхлэхээс өмнө идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах нөхцөл бүрдэх аж. Сонирхуулахад, Төв цэнгэлдэх хүрээлэнг 1958 онд байгуулсан бөгөөд 12 500 хүний суудалтай, 7200 ам метр талбайтай юм.
Уржигдар 18 цаг 00 мин

Монгол мэргэжилтний мэдлэг, чадварыг “нутагшуулах” хөтөлбөр хэрэгжүүлэх нь

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага гадаад дахь монгол мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор “Монгол диаспора” хөтөлбөрийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх гэж байна.
Уржигдар 17 цаг 30 мин

Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18- нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Цэрэг татлагын товчооны нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, гишүүдийн санал хүсэлтийг сонсон, зарим асуудлыг шийдвэрлэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар түр чөлөөлдөг.
Уржигдар 17 цаг 00 мин

“Зогсоол” Пусаны кино наадмаас дөрвөн шагнал гардав

“Гүрү” медиагийн шинэ уран бүтээл, найруулагч С.Бямбын “Зогсоол” Пусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртэж, түүхэн амжилт үзүүлэв. Тодруулбал, Олон улсын шүүмжлэгчдийн (International critics prize), Ази, Номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний (NETPAC), Хайлайф вишн (Hylife vision) болон Жисеокын вишн (Vision of Jiseok) авардыг тус тус хүртэж, Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм.
Уржигдар 16 цаг 30 мин

Панамд дөрөв хоногт 420 удаагийн давтан чичирхийлэл бүртгэгдээд байна

Панамд энэ сарын 9-нд газар 7.7 магнитудын хүчтэй хөдөлснөөс хойш 420 гаруй удаагийн давтан чичирхийлэл бүртгэгдээд байна. Гамшгийн улмаас 27 хүн гэмтэж, 900 орчим барилга эвдэрч сүйджээ. Үүний дараа энэ сарын 12-нд тус улсад газар дахин зургаан магнитудын хүчтэй хөдөлсөн аж.
Уржигдар 15 цаг 30 мин

510 000 орчим ухаалаг тоолуур суурилуулжээ

Техник, эдийн засгийн үндэслэлийг нь 2023 онд боловсруулсан “Ухаалаг тоолуур (AMI) нэвтрүүлэх” төслийн ажлын явц 93 хувьд хүрснийг Эрчим хүчний яамныхан мэдээллээ. Уг төслийн хүрээнд 509 520 тоолуур суурилуулж, 320 ажлын байр хэмнэж, түгээлтийн алдагдлыг 13.66 хувиас 9.5 хүртэл бууруулсан аж.
Уржигдар 15 цаг 00 мин

СЕХ Азийн бүсийг төлөөлөх гишүүн байгууллагаар сонгогдов

Филиппин улсад болж буй Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны VII Ерөнхий ассамблей болон олон улсын бага хурлын үеэр тус холбооны гүйцэтгэх зөвлөлийн шинэ гишүүдийг сонгох санал хураалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-г Азийн бүсийг төлөөлөх гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгов.
Уржигдар 14 цаг 30 мин

Үүх түүх, үнэт зүйлсээ таниулан, дэлгэрүүлэх ухаан

Хүний нутагт хөл тавьсан хэн бүхний хамгийн түрүүнд харахыг хүсдэг зүйл нь жирийн иргэдийн аж байдал. Нийтийн тээврээр зорчиж, гудамж, хүрээлэнгээр алхаж, хүнсээ цуглуулж, хүүхдээ салхилуулж байгаа гэхчлэн өдөр тутмын амьдралын энгийн хэрнээ эгэлгүй өрнөлөөр тухайн нийгмийн өнгийг зэрвэс тольдох боломжтой.
Уржигдар 14 цаг 00 мин

Татвар төлөгчдийн мөнгөөр тролл баг цалинжуулсан гэв

Иргэн Г.Уянга хэвлэл мэдээллийн салбарын зарим сэтгүүлч үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй асуудлаар дөрөв дэх өдрөө мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр хотын дарга асан Х.Нямбаатарын үед нийслэлийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтэст 14 хүний бүрэлдэхүүнтэй тролл баг ажиллуулж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулсан байж болзошгүй талаар мэдэгдэв.
Уржигдар 13 цаг 30 мин

Манай үсчид дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Францын Парис хотын “Paris expo porte de Versailles” үзэсгэлэнгийн төвд энэ сарын 11-12-нд болсон үсчин, гоо сайхны ур чадварын дэлхийн аварга шалгаруулах “OMC hairworld-2026” тэмцээнд манай улсаас 41 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.
Уржигдар 13 цаг 00 мин

Баавгайтай холбоотой нийт 21 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр аймаг, нийслэлээс ирүүлсэн урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд баавгайтай холбоотой нийт 21 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Уржигдар 12 цаг 46 мин

Зэгсний гахай, аргаль агнасан хүнд ял шийтгэж, 52 сая төгрөг нөхөн төлүүлнэ

Ховд аймгийн Прокурорын газраас орон нутгийнхаа хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн сүүлийн гурван жилийн нөхцөл байдлыг судалжээ. Энэ хугацаанд гарсан нийт хэргийн тав орчим хувийг уг төрлийн гэмт хэрэг эзэлсэн аж. Улмаар Прокурорын газраас 79 хэрэгт хяналт тавьсан аж. Тэгвэл 2026 он гарснаас хойш хүрээлэн буй орчны эсрэг 36 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх жилээсээ 80 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
Уржигдар 12 цаг 30 мин

“Засгийн газар сонгууль угтаж бэлэн мөнгө нууцаар тарааж болзошгүй”

Засгийн газар “Оюутолгой”-гоос ирэх онд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, үүний хоёр их наядыг нь эдийн засгийн суурь асуудлуудыг шийдэх хөгжлийн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулахаар төлөвлөн, энэ чиглэлээр иргэд, олон нийтээс санал авч эхэлсэн. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн мэдээллийн цагаараа уг асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Уржигдар 12 цаг 30 мин

 “Малгүй ч хямд мах идмээрбайна, би”

 “Өөх, мах нь алагласан сайхан мах авлаа, өөх харахаар инээд хүрээд байна шүү” хэмээн “Хүчит шонхор” захаас уржигдар мах худалдан авсан эмэгтэй хүүтэйгээ ярьж байв. Анзаарч харвал нэг тор дүүрэн мах авсан хоёр их л хөгжүүн явцгаах нь хүүгийнх нь цалин бууж, ээждээ мах авч өгөв үү гэлтэй.
Уржигдар 12 цаг 00 мин

ХӨСҮТ-ийнхөн нурууны нугалмыг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслын арга нэвтрүүллээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасгийнхан нурууны нугалмын их биеийг титан бортого (titanium mesh cage)-оор нөхөн сэргээх орчин үеийн арга нутагшуулаад байна. Улмаар нугалмын арын болон хажуугийн бэхэлгээг ч титанаар давхар хийж буй аж.
Уржигдар 11 цаг 30 мин

 Төмөр замын политехник коллежийн захирал асны хэргийг шүүх шийдвэрлэнэ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа политехник коллежийн захирлаар ажиллаж байсан Ё.Бямбатогтох, тус сургуулийн багш Б.Сарнай нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тэдэнд холбогдох хэргийг шийдвэрлүүлэх ёстой гэсэн магадлал хүчин төгөлдөр болж байна.
Уржигдар 10 цаг 30 мин