Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ази дахь Америкийн сонирхол Хятадыг тогтоон барихад чиглэж буй

Сенкаку арлыг сануулан Өмнөд Хятадын тэнгис дэх “статус-кво”-гоо дангаар өөрчлөхийг хичээж байна хэмээн АНУ, Филиппин, Японы удирдагчид мөн Хятадыг буруутгалаа. Өмнөд Хятадын тэнгисийн хүн оршин суудаггүй Сенкаку арлын талаар Япон, Хятадын хооронд маргаан байдаг юм. Филиппин ч уг тэнгисийн Спратли арлын эргэн тойрны асуудлаар Хятадтай хэл амтай байдаг.
12 цаг 32 мин

СХД-ийн Хүүхэд, залуучуудын театр пүрэв гарагт нээлтээ хийнэ

Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөлийг бүрдүүлэхээр 850 хүний багтаамжтай театрыг барьж байна.
14 цаг 12 мин

Засаг дарга акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй

Төлөөлөн удирдах зөвлөлийн нэг гишүүн хуралдах шаардлагатай байгаа талаар бусад гишүүдэд олон нийтийн сүлжээний хэрэгсэл
14 цаг 24 мин

Ой, хээрийн түймэрт 435.658 га талбай өртжээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 23 суманд 44 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртсөн.
14 цаг 53 мин

12 дугаар сургууль шинэ барилгатай боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийг барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн, “Түлхүүр гаргуулах” гэрээний нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулж, “Морин сувд констракшн” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
15 цаг 11 мин

Говийн бүсийн 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх зорилгоор ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Өмнөд бүсийн аймгуудад ажиллалаа.
15 цаг 47 мин

Ой, хээрийн 44 удаагийн түймэр гарч, 435 658 га талбай түймэрт өртсөн байна

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 15,9 хувиар өссөн
16 цаг 17 мин

"Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна

Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, The Nature Conservancy in Mongolia байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөр нь дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжинд орших Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалахад чиглэгдэнэ.
16 цаг 17 мин

Ц.САРУУЛ: Гөрөөсний цусанд аюултай 10 төрлийн ШИМЭГЧ ХОРХОЙ бий

Хүмүүсийн дунд “Гөрөөсний халуун цус уух нь зүрхийг анагаадаг” гэсэн ам дамжсан яриа байдаг. Энэ талаар УГТЭ-ийн эмч Зүрхний эмгэг судлалын тасгийн ахлах эмч, АУ-ны доктор Ц.Саруулаас тодрууллаа.
16 цаг 47 мин

"Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс хүн нас барсан"

“Т” эмнэлгийн шинжилгээний түр цэгээр үйлчлүүлж байхдаа шатны гарцыг хулдаасаар битүүлсэн байдлыг анзааралгүй
17 цаг 26 мин

Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр ЦХХХЯ, “МЕТА” компанитай хамтарна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг өчигдөр “МЕТА” компанийн Ази, Номхон далайн бүсийн оффисын төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
17 цаг 47 мин

“Содон стандарт” цогцолбор хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэв

“Тесо” корпорацын барьсан “Содон стандарт” цогцолбор хорооллын 2845 айлын оршин суугчдын төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийж, хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Содон стандарт” цогцолбор хорооллын дэргэд хурдны замын өргөтгөлийн ажил эхэлснээс үүдэн тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хазаарлуулж байгаа аж. Мөн тус хорооллын гаднах ногоон байгууламж, машины орц, гарц, зогсоол, зай талбайг үгүй хийж, оронд нь хурдны зам барьж байна гэв
18 цаг 2 мин

14 настай охин толгой нь эргэж дөрвөн давхрын цонхоор унжээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн
18 цаг 12 мин

Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаатай байна

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж
18 цаг 24 мин

Итали улсад соёл судлалын төв байгууллаа

Бүгд Найрамдах Итали Улс дахь Флоренцын болон Пармагийн их сургуульд Монголын соёл судлалын төв нээжээ. Эдгээр төв нь монгол хэл, соёлыг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх зорилготой. Мөн Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэнэ. Түүнчлэн монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цар хүрээг тэлэх, судалгааны чанарыг дээшлүүлэх зорилго тавьжээ. Үүний зэрэгцээ монгол судлалд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахыг Соёлын яамныхан онцоллоо.
20 цаг 2 мин

Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй

Өвөл зуд болж, хавар нь хавсарга салхитай байгаа энэ үед бэлчээрийн ургамал нийт нутгийн 20 гаруй хувьд нь цухуйгаагүй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв. Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй байгаа аж. Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар бэлчээрийн ургамал хэвийн, бусад нутгаар дунд зэргийн хэмжээнд ургажээ
20 цаг 32 мин

Мэдэгдэл: “Эмийн сонсгол”

УИХ-аас анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын эмийн зах зээл дэх эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий “Эмийн сонсгол”-ыг мэргэжлийн салбарынхан талархан хүлээн авч, сонсголоос судалгаа, нотолгоотой, шинжлэх ухаанч, бодит үр дүн, гарц шийдэл хүлээж байсан билээ.
20 цаг 57 мин

 Эмнэлэг, ЭМДЕГ-ын зөрчилдөөн иргэдийг хохироох вий

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг төдөн хүнд л хий гэж тоо зааж болохгүй. Энэ эмчилгээ шаардлагатай хүн олон бий. Гэтэл элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоог гэрээнд зааснаас илүү гаргавал даатгалаас санхүүжүүлэхгүй гээд журам гарчихсан. Үйлчлүүлэгчдийн тоог төсвөөр барьж, хориод байвал тусламж шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх боломжгүй болно.
21 цаг 32 мин