Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нэг өдөрт гарсан гурван түймэрт 29 240 га газар өртжээ

Манай орны төвийн болон зүүн бүсийн нийт нутгаар хуурайшилт өндөр, түймрийн эрсдэл их байгааг цаг уур, онцгой байдлын байгууллагаас анхааруулсаар буй. Ялангуяа Дорнод, Сүхбаатар, Хэнтийн хуурай хээр зонхилсон нутаг, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон зэрэг ой бүхий аймагт түймэр гарах эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүлсэн.
2024-05-06

“Хүннү эйр” компани БНСУ-аас орон нутаг руу шууд нислэг үйлдэхээр болов

Манай улсад агаарын тээврээр ирж буй жуулчид заавал “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараа буюу Улаанбаатар хотоор дамжин орон нутаг руу зорчдог. Энэ нь Монголыг зорих гадаадын жуулчдыг цаг хугацаа, эдийн засгаар нь хохироодог тул аймгуудын нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлтэй болгож, шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд ярьж байгаа.
2024-05-06

Японд болсон “GO MONGOLIA” үйл ажиллагааг 15 000 орчим хүн үзэв

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд зорилтот БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн дөрвөн оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” үйл ажиллагааг зохион байгуулав.
2024-05-06

Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэнэ

Өсвөрийн сургагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөрийг Монголын сурагчдын холбоо 2010 оноос хойш хэрэгжүүлж буй. Тэд энэ оныхоо хөтөлбөрт оролцох манлайлагч сурагчдыг бүртгэж эхлэв. Өсвөр үеийнхнийг хувь хүн талаас нь хөгжүүлэх, авьяас чадварыг нээх нь уг хөтөлбөрийн зорилго юм. Хөтөлбөрийн хүрээнд зурагчдад зориулан илтгэх урлаг, хөгжим, бүжиг, загвар, гоо зүйн сургалт явуулах гэнэ. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө, аялал, спортын тэмцээнүүдийг ч хөтөлбөртөө багтаажээ.
2024-05-06

Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн нийгмийн ажилтанд нэмэгдэл урамшуулал олгоно

Хүүхэд хамгааллын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачлал”, “Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн, хариу үйлчилгээ үзүүлсэн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд нэмэгдэл урамшуулал олгох журам”-ыг баталсан.
2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Буян-Од” ХХК-ийн санаачилгаар Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хамтран ажиллах Санамж бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, “Буян-Од” ХХК 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан юм.
2024-05-06

Улаанбаатар хотод 120 сая мод тарих нь

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас танилцуулаад буй. Тэгвэл нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод энэ жил ой хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөснөө мэдээлэв
2024-05-06

“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь академик болон ширээний,
2024-05-06

Сэтгүүлчид гартаа гав зүүж, хэвлэлийн эрх чөлөөний төлөө жагслаа

Иргэдийн мэдэх эрхийг хангаж, мэдээллэх үүргийнхээ төлөө ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” жагсаалыг төв талбайд зохион байгууллаа. Тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх бус, тэмцэх шаардлага үүссэн учраас сэтгүүлчид гартаа гав зүүж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
2024-05-06

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Газар хөдлөлт өглөөний 4.49 цагт тус сумын төвөөс хойд зүгт 32 км,  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойд зүгт 56 км, Мандал-Овоо сумын төвөөс зүүн урд зүгт 72 км зайд болов.
2024-05-06

Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

 Тус аймгийн Онцгой байдлын газрын  Хангал сумын Хялганат тосгон дахь
2024-05-06

“Дорнын фестиваль” Италийн 11 хотод боллоо

Ром хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн улс орнуудын соёл урлаг, ёс заншил, бараа бүтээгдэхүүнийг  сурталчлан таниулдаг “Дорнын фестиваль“  (Festival Dell’Oriente) олон улсын үзэсгэлэнд Монгол Улс Зочин орноор оролцов.
2024-05-06

Үйлчлүүлэгчдийнхээ мөнгийн завшсан Усан спорт, сургалтын төвийн даргын гэм бурууг дэнслүүлнэ

Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төв орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Э.Миеэгомго, нярав Ч.Ганболд, ажилтан Д.Уянга нарт холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирэх баасан гарагт хэлэлцэхээр болжээ. Тэд албан тушаалаа урвуулж, уг төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 58.4 сая төгрөгийн төлбөрийг хувийн дансаараа хүлээн авч, өөрсдөдөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан юм.
2024-05-06

Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ

Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь ерөнхий консул
2024-05-05

Дашбалбар, Матад, Халхгол сумд гарсан түймрийг унтраалаа

Дорнод аймгийн Дашбалбар, Матад, Халхгол суманд өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-05-05

“Угийг бичиг”-ийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

“Угийг бичиг”-ийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа
2024-05-05

Нийт нутгийн 10 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй. Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
2024-05-05

КАРЕК-ийн бүс нутгийн жендерийн шинжээчид уулзлаа

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн Жендерийн шинжээчдийн бүлгийн уулзалт  БНХАУ-ын улсын Шанхай хотноо болжээ. Төв болон Баруун Азийн орнуудын жендерийн мэргэжилтнүүд болон 2023 оны Жендерийн тэгш эрхийн шагналын эзэд өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод ажиллалаа. КАРЕК-ийн Жендерийн аваргууд хэмээн өргөмжлөгдсөн 11 шагналтан болон КАРЕК-ийн бүс нутгийн жендерийн шинжээчдийн бүлгийн (RGEG) есөн гишүүн оролцлоо. 
2024-05-05