Музейн салбарынхан өнөөдөр чуулах нь
Олон улсын музейн өдрийг өнөө жил “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн хү рээнд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийгэм, соёл, геополитикийн зөрчлийг арилгах, харилцан ойлголцол, хүртээмжтэй байдлаар энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцлон таниулах гэнэ.
Уржигдар 17 цаг 30 мин
“Динза элч” ном уншлагын үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэв
“Динза элч” ном уншлагын үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүллээ. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тус арга хэмжээг нээж, Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250 000 хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийг дэмжих орчин бүрдүүлээд байна” гэв.
Уржигдар 17 цаг 00 мин
Ногоон хаш олборлохоор явж байсан хятадуудыг саатуулав
Хөвсгөл аймгийн дахь хилийн болон улсын тусгай хамгаалалттай нутагт хууль бусаар ашигт малтмал олборлохоор явж байсан монгол, хятад нийлсэн есөн хүнийг хилчид тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу саатуулжээ.
Уржигдар 16 цаг 30 мин
Улсын ерөнхий прокурор Азербайжанд айлчлав
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр хоёр улсын ерөнхий прокурорууд албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Уржигдар 16 цаг 00 мин
Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав
Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгүүллээ. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд дараах 15 барилга байгууламжийг буцаан авчээ.
Уржигдар 15 цаг 15 мин
Ши дарга Трампыг үдчихээд, Путинийг угтахаар бэлтгэж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчиллаа. Тэрбээр Хятадад айлчлалгүй арван жил болсон байв. Энэ айлчлал дэлхий дахины анхаарал татаж байсан болохоор Америк, Хятадын удирдагчид уулзаад юу ярих, ямар шийдвэр гаргах, тэр нь олон улсын амьдралд хэрхэн нөлөөлөх, өөрчлөлт үзүүлэх бол хэмээн хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид, судаач шинжээчид янз бүрийн таамаглал дэвшүүлж байсны дотор технологи, тариф, Тайвань, Иран, Ормузын хоолой, Украин гэсэн үгс олон давтагдаж байлаа.
Уржигдар 15 цаг 00 мин
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1157, улсын хэмжээнд 2321 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод Төрийн албаны ерөнхий шалгалт 2026 оны тавдугаар сарын 18–21-ний өдрүүдэд үргэлжилнэ. Өдөрт дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөх юм.
Уржигдар 14 цаг 33 мин
Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар өсжээ
Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар өссөнийг прокурорын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил энэ оны тавдугаар сарын 14ний байдлаар улсын хэмжээнд 6333 бүртгэгдсэн байна.
Уржигдар 14 цаг 30 мин
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
авдугаар сарын 18, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Уржигдар 13 цаг 05 мин
Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд Монголын Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орууллаа. Уг төсөл нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ирээдүйд үүсэж болзошгүй усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Уржигдар 11 цаг 30 мин
Увс нуурын орчимд хориотой бүс тогтоов
Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас нүүдлийн шувуудын үржлийн үе, үүр засах, өндөглөх хугацаанд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Увс нуурын орчимд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хориотой бүс тогтоожээ.
Уржигдар 11 цаг 12 мин