“Замбуу тив-Бидний гэр”
Түвдээр “Губи лха нга” гэснийг монголоор үгчлэн орчуулбал “заяаны таван тэнгэр” юм. Заяаны таван тэнгэр бол хүний хувийн бие хамгаалагч. Тэд ямар ч үндэстний ямар ч шүтлэгтэй хүн бүрд байдаг. Тиймээс хүн бие, сэтгэлээ ёс суртахууны хувьд цэвэр, ариун байлгаваас зохилтой. Эс тэгвэл нөгөө бие хамгаалагчид чинь хүнээс хөндийрч, улмаар хамгаалахаа ч болино. Тэгэхдээ насан туршид чинь хүний араас дагаж явах болно. Тэд үйлийн үрээр хүнтэй холбоотой байдаг юм.
2026-09-07
Нийслэлийн дөрвөн сургууль ухаалаг номын сантай боллоо
“Сайн хөршүүд” олон улсын төрийн бус байгууллагын санаачилгаар БНСУ-ын “Какао банк”ны санхүүжилтээр “Ухаалаг номын сан” төслийг ерөнхий боловсролын дөрвөн сургуульд хэрэгжүүлжээ. Тодруулбал, Налайх дүүрэг дэх “Голомт” цогцолбор болон нийслэлийн 118, 189, 124 дүгээр сургуульд иж бүрэн тохижуулсан, дижитал боловсролыг дэмжсэн, орчин үеийн ухаалаг номын санг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөв.
2026-09-07
“Crossing bridges” фестивальд есөн орны 150 гаруй гэрэл зурагчин оролцож байна
“Crossing bridges” олон улсын гэрэл зургийн 23 дахь удаагийн фестиваль Улаанбаатар хотноо энэ сарын 3-9нд болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн уралдаан бус, улс орнуудын соёлын солилцоо, найрамдал болон аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой олон улсын нэр хүндтэй наадам юм.
2026-09-07
Тост, Тосон бумбын нурууны орчны бүсчлэлийг тогтоож, тэмдэгжүүлжээ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын шийдвэрээр Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын дотоод бүсчлэл, зааг хэмжээ, менежментийн төлөвлөгөөг шинэчлэн тогтоосны дагуу эргэлтийн цэг болоод түүх, соёлын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудад тэмдэг байршуулах ажлыг Хамгаалалтын захиргааныхан “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллагын санхүүжилтээр 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
2026-09-07
Хатныхаа паянг хайхраагүй хаан
Норвегийн хаан V Харальдыг жанч халахад хүү Хокон нь залгамжлан авав. Харальд хаан жирийн норвег хүмүүс дундаа маш нэр хүндтэй нэгэн байж. Тиймээс эцгийнхээ үлдээсэн өндөр зам мөрөөр замнахад VIII Хокон хаанд ихээхэн төвөгтэй байх биз хэмээн Норвегт олон хүн бодож байв.
2026-09-07
Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-09-07
Зөвшөөрлийг шинэчилж, хялбар зохицуулна
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнгөрсөн долоо хоногт Зөвшөөрлийн шинэчлэл, хялбар зохицуулалт, бизнесийн таатай орчин сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
2026-09-07
NASA-гийнхны илрүүлсэн “жижиг улаан цэг” хар нүхний нууцыг тайлах уу
Одон орон, сансар судлалын шинжлэх ухаанд энэ онд олон сонирхолтой үйл явдал тохиосоор байна. Тухайлбал, NASA-гийн одон орон судлаачдын нэг Нэнси Грэйс Романы нэрэмжит, тэнгэрийг бүхэлд нь зураглах чадвартай сансрын супер дуранг өнгөрсөн сарын 30-нд амжилттай хөөргөв. Энэ нь тус агентлагийн “Hubble”, “James webb”-ийн дараагийн үеийн өргөн хүрээний судалгааг хийх бөгөөд харанхуй энерги, матери, экзопланет болон орчлон ертөнцийн бүтцийг илүү нарийн хэмжихээрээ онцлогтойг “Ройтерс” агентлагаас мэдээлжээ.
2026-09-07
Өвлийн эхэн сард хүйтэн, хур тунадас ахиу орох нь
Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг танилцууллаа. Өвлийн эхэн буюу арваннэгдүгээр сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдсан байна. Иймд зундаа хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутаг орныхон малын тэжээл нөөцлөх, өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг албаныхан зөвлөжээ.
2026-09-07
Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох өргөдөлд 4100 хүн нэгджээ
Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай нийтийн өргөдөлд өчигдрийн байдлаар 4100 гаруй иргэн гарын үсэг зурж нэгджээ. Иргэн Н.Шинэцэцэгийн санаачилсан уг өргөдлийг “D-Parliament” системд байршуулсан бөгөөд 100 мянган иргэний дэмжлэг авбал эл асуудлыг хууль санаачлах хэмжээнд холбогдох журмын дагуу УИХ-аар хэлэлцэх юм.
2026-09-07
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Азийн хөгжлийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн барилгажилт, шинэ хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулааны хэрэгцээг хангах, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2026-09-07
Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчилнө
УИХ-ын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ. Өнөөдөр нээх ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эхний нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг л хийж амжих юм. Тиймээс ээлжит чуулганаар тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна ирэх оны улсын төсвийг батална. Мөн намрын чуулганы төгсгөлд дараагийнхаар нь хэлэлцэх асуудлыг тодорхой болгодог уламжлалтай.
2026-09-07
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчилнэ
БНСУ-д манай улсын 60.9 мянган иргэн оршин сууж байна. Тухайлбал, 20042026 он хүртэл 22 жилийн хугацаанд Монгол Улсаас тус улсад нийт 39 мянга орчим иргэн хөдөлмөр эрхлэхээр очжээ. Сүүлийн жилүүдэд хүүхэд, гэр бүлтэй иргэдийн тоо нэмэгдэж буй тул хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын үйлчилгээ төдийгүй халамж, хамгааллын цогц үйлчилгээ шаардлагатай болж байна.
2026-09-07
Б.Жүгдэр, М.Могойтор нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд баасан гарагт төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2026-09-07
Цэргийн цагдаагийн ахлагчийг хөнөөгөөд цогцсыг нь нуужээ
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч, тус анги дахь цэргийн цагдаагийн ахлагч Ц.Лхагвасүрэн энэ оны долоодугаар сарын 9-нөөс хойш сураггүй алга болсон юм. Бүтэн хоёр сар орчим гэртээ ирэхгүй, сураггүй байсан тул түүний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд “Яаралтай олоход туслаач” хэмээн зар байршуулж, зургийг нь нийтэлсэн. Мөн цагдаагийн байгууллагад ч ханджээ.
2026-09-07
Монтенегро Улсын Ерөнхийлөгч айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 8-10-нд манай улсад төрийн айлчлал хийх юм байна.
2026-09-07
Статистикийн салбарт хиймэл оюуны өгөгдлийн экосистем хөгжүүлэх нь
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ныхон Азийн хөгжлийн банк болон БНСУ-ын Үндэсний мэдээллийн агентлагтай хамтран “Монгол Улсын статистикийн салбарт хиймэл оюуны өгөгдлийн экосистем хөгжүүлэх” төслийг эхлүүллээ. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд байгууллагын түвшний хиймэл оюуны агент суурьтай платформын архитектурын үндсэн загвар хөгжүүлсэн байна.
2026-09-07