Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Улаанбаатарт дэлхийн чансааны оноо олгох тэмцээн өнөөдөр эхэлнэ

Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн өнөөдөр эхэлнэ. “Буянт-Ухаа”спорт цогцолборт энэ сарын 7 хүртэл өрнөх уг тэмцээнд 30 гаруй орон шилдэг тамирчдаа оролцуулахаар илгээжээ. Бид жин тус бүрд өрсөлдөх тамирчдыг танилцуулж буй. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Болгар улсаас “Белград-2023” ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээний хошой аварга Шамил Мамедов, 97 кг-д Казакстанаас 20, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий алтан медальт, Азийн аварга Ризабек Айтмухан зодоглох нь.
Уржигдар 10 цаг 39 мин

Монголын байт харваанд шинэ түүх бичсэн Азийн наадмын аварга

Байт харвааны шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн наадмын аварга, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Отгонболдыг тив, дэлхийн үзэгчид олон улсын тэмцээнд оролцох үеэс нь мэддэг болсон. Тэрбээр Тайландын Бангкок хотод 2019 онд зохион байгуулсан “Токио-2020” олимпын наадмын эрх олгох байт харвааны Ази тивийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаар­чилсан төрөлд амжилттай цэц сорьж Японыг зорьсон юм.
2026-06-03

Монголын боксчид Чита хотын цомын тэмцээнд түрүүллээ

Монголын боксын шигшээ багийн тамирчид ОХУ-ын Чита хотод зохион байгуулагдсан “Чита хотын цом 2026” (Кубок города Читы 2026) олон улсын нөхөрсөг уулзалт тэмцээнд амжилттай оролцлоо.
2026-06-02

Монголын багаас таван тамирчин медаль хүртлээ

Вьетнамын Да Нанг хотод энэ сарын 31 хүртэл үргэлжлэх тивийн АШТ-д  манай улсаас чөлөөт бөхийн 17, 23 хүртэлх насны тамирчид дөрвөн дасгалжуулагчийн удирдлагад, гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцож, одоогоор таван медаль хүртээд байна. Тэднээс эрэгтэйчүүдийн төрөлд 57 кг-ын жинд Э.Лувсандагва, 70 кг-д А.Анх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж, багийнхаа шагналын салхийг хагалав. Эмэгтэйчүүдээс 65 кг-д Н.Нархажид, 72 кг-д Э.Одгэрэл мөнгө, 68 кг-д Б.Одзаяа хүрэл медаль зүүлээ.
2026-05-28

Д.Энхтүвшин, А.Энхтулга нар аваргын төлөө өрсөлдөх нь

Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулж буй спортын гимнастикийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад үндэсний шигшээ багийн тамирчид оролцож буй. Тэднээс олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Д.Энхтүвшин чөлөөт хөдөлгөөн, бариултай морь, харайлт, турникийн төрөлд финалын шатанд шалгарч, медалийн төлөө ур чадвараа сорихоор боллоо.
2026-05-26

“Улаанбаатар марафон-2026” иргэдийг эрүүл, эрч хүч, идэвхтэй амьдралд хөтөлсөн спортын баяр байлаа

Монголын хөнгөн атлетикийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хорооноос нийслэлд жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2026” олон улсын тэмцээнд 46 306 мянган хүн оролцож, 500, 800, 1500 метрээс авхуулаад тав, 10, 21, 42 км-ийн зайд хурд сорьсон нь өмнөх жилийн 30 мянган хүн оролцсон түүхэн амжилтаас ч хол давав. Үүнээс таван км-ийн зайд 23 100 гаруй хүн гүйсэн нь хамгийн их оролцогчтой ачаалалтай төрөл байлаа.
2026-05-25

С.Нандин-Эрдэнэ дэлхийн аварга боллоо 

Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан гардан тулааны залуучуудын ДАШТ-д 20 гаруй орны 200 гаруй тамирчин оролцлоо. Монголын багаас Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаярын дасгалжуулсан Цагдаагийн сургуулийн 328 дугаар дамжааны сонсогч С.Нандин-Эрдэнэ өөрийгөө хамгаалах төрлийн 58 кг-ын жинд алтан медаль, тулааны төрлийн 48 кг-д хүрэл медаль хүртэв.
2026-05-22

“Дархан юнайтед” багийнхан алтан цом гарджээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 23 хүртэлх насныхны залуучуудын УАШТ өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд оролцсон хот, дүүргийн багуудаас эрэгтэйчүүдийн ангилалд ДарханУул аймгийн “Дархан юнайтед”-ын тамирчид түрүүлж, алтан цом гардав.
2026-05-21

Шигшээ багийн дөрвөн тамирчин эхний тавд жагсав

Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчлэн зарласан. Монголын үндэсний шигшээ багийнхнаас эрэгтэй дөрөв, эмэгтэй долоон тамирчин шилдэг 20-д багтлаа.
2026-05-21

Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар медалийн буухиаг үргэлжлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх олимпын оноо олгох таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан 43 орны 1318 тамирчинтай тулаан, тоот дасгал, пүмсэ төрөлд өрсөлдөж байна. Тэдний дунд “Авьяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”ийн эзнээр тодорсон дэлхийн таеквондогийн үзүүлэх тоглолтын шигшээ багийнхан бий.
2026-05-21

С.Янжинлхам шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртэв 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “M bank arena”-д өчигдөр эхэллээ.
2026-05-20

"Улаанбаатар марафон 2026" энэ Бямба гарагт болно

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт энэ сарын 23-нд буюу бямба гарагт болно.
2026-05-18

У.Мөнххасар, Д.Мэрси нар улсын аварга боллоо 

Туялзуур сэлмийн эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн 14, эмэгтэйчүүдийн13, багийн төрлийн 12 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) болж өндөрлөлөө.ы
2026-05-14

Бодлого бодолтын төрөлд Ази тивээс төрсөн анхны их мастер цолтон 

Македон улсын Скопье хотод зохион байгуулсан шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах тэмцээнд “ABChess шатрын академи”-ийн дасгалжуулагч, их мастер С.Билгүүн оролцов.
2026-05-14

Азийн наадамд өрсөлдөх чөлөөт бөхийн тамирчдыг тодруулав

Японы Аичи мужийн Нагоя хотод “Аичи Нагоя-2026” Азийн 20 дахь удаагийн наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд болно. Тус улс Токиод 1958, Хирошимад 1994 онд Азийн наадам зохион байгуулсан түүхтэй.
2026-05-12

Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар “Их дуулга” тэмцээний хошой медальтан болов 

Казахстаны Астана хотод зохион байгуулсан жүдо бөхийн “Барыс-2026” их дуулга тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад оролцлоо. Тэднээс хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхий хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ОХУ-ын тамирчныг буулган авч тэргүүн байр эзэллээ.
2026-05-11

“Улаанбаатар кап” тэмцээний шигшээ найман баг тодорлоо

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дунд зохион байгуулсан “Улаанбаатар кап” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэм­цээн өндөрлөх дөхөж байна. Зургаан сар үргэлжилж буй тус тэмцээнд ахлах насны ангиллын шилдэг 32 багийн хасагдах шатны тоглолт боллоо.
2026-05-07

Хоккейн шигшээ багийнхан хүрэл медаль хүртжээ 

Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан шайбтай хоккейн 18 хүртэлх насныхны “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхан Орхон аймгийн “Хангарьд” клубийн дасгалжуулагч Б.Зоригт, Гавьяат дасгалжуулагч, зөвлөх А.Мэргэний удирдлагад оролцлоо. Манайхан хэсгийн эхний тоглолтод өмнөд хөршийн Макаогийн шигшээг 18:0 хожиж, дараагийнхад Индонезын тамирчдыг 5:2- оор илүүрхсэн ч Узбекистаны тоглогчдод 7:2-оор ялагдав.
2026-05-06