Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

29 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын тусгай олимпын хороотой хамран Бүгд найрамдах Солонгос улсын гангвон-до мужид 06.13-06.18-ны өдрүүдэд заалны хоккей-floorball-ны тэмцээнд оролцож байна.
2 цаг 7 мин

Хөл бөмбөгчид Азийн цомын төлөө өрсөлдөнө

Малайзын Куала Лумпур хотод байрлах Азийн хөл бөмбөгийн холбооны төв байранд 17 болон 20 хүртэлх насныхны Азийн цомын төлөөх тэмцээний сугалааг зохион байгуулав. Тивийн улсууд нас насны ангиллын тэмцээнд нийт 10 хэсэгт хуваагдаж, хэсгээс цааш шалгарах боломжийн төлөө өрсөлдөх нь. Улмаар 2025 онд шигшээ тэмцээнд шилдэг 16 багийн хооронд тэмцээн өрнөнө. Монголын 20 хүртэлх насны шигшээ багийнхан хоёр дахь хоргоноос сугалуулж, Иран, Лаос, Энэтхэгийн багтай нэг хэсэгт багтжээ. Харин 17 хүртэлх насныхан Япон, Катар,Балба улсын багтай нэг хэсэгт тоглохоор хуваарилагдлаа. 
23 цаг 22 мин

Байт харвааны дасгалжуулагчдын олон улсын семинар эхэллээ

МҮОХ, Олон улсын байт харвааны холбоо, Монголын байт харвааны холбооноос хамтран ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дасгалжуулагчдын II түвшний сургалт семинар өнөөдөр Олимпик хауст эхэллээ.
Өчигдөр 10 цаг 45 мин

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон, дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Зуны олимпын наадам Франц улсын Парис хотноо 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болно.
Уржигдар 15 цаг 46 мин

М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүд цол, чимгээ нөхөн авлаа

Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргав.
Уржигдар 15 цаг 07 мин

“Мон Алтиус” баг дэлхийн аваргад өрсөлдөх нь

Ингэхдээ манай улсын хоёр баг хэсгийн тоглолтод тэргүүлж, шөвгийн наймд Макао, Непалын багийг хожсон байна. Финалын шатанд “Мон Алтиус” их сургуулийнхан Хятадын оюутны шигшээ багт хожигдсоноор мөнгөн медаль хүртэж, ирэх арваннэгдүгээр сард 3х3-ын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ. Харин “Рояаль” их сургуулийн баг хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын багт ялагдсанаар шагналт байрт шалгарчээ. Түүнчлэн алт болон хүрэл медалийг БНХАУ-ын багууд хүртжээ.
Уржигдар 13 цаг 00 мин

Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож, арслан цол олгоно

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгохоор болжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, ирэх даваа гарагт Төрийн ордны гэр “Хүндэтгэлийн өргөө”-нд 10:00 цагт улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгох юм.
2024-06-14

Европын аварга Герман-Шотландын тоглолтоор эхэлнэ

Манай улсын цагаар өнөөдөр шөнө 03:00 цагаас Европын Аварга эхэлнэ. Нээлтийн тоглолт Герман, Шотландын хооронд болно. Нээлтийн ёслолд Германы домогт тоглогч Франц Беккенбауэрын дурсгалыг хүндэтгэх аж.
2024-06-14

Б.Отгон-Өлзий гран при төрөлд аваргаллаа

ӨМӨЗО-ы Улаан хад аймгийн Улаанбутанд зохион байгуулсан, морьт харвааны цөл хээрийн бүсийн дэлхийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд долоон орны 60 гаруй тамирчин долоон төрөлд өрсөлдсөн. Авьяас мэдрэмж, хурд, ур чадвараа сорьсон тэмцээнд (1-6 төрөл) нийлбэр оноогоор шилдгүүдээ шалгарууллаа. Монголын морьт харваачдаас “Хан Монгол” клубийн тамирчин, Азийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Б.Отгон-Өлзий гран притөрөлд түрүүлэв. Бөмбөг намнаад “Жүрхэн”-ий харваачдаас Э.Төвшинтөгс, цуваа таван байныхад Ц.Тэмүүжин (“Хан-Монгол”) тэргүүн байрт шалгарсан байна. 
2024-06-13

Эх орондоо хошой хүрэл медальтай ирэв

Казахстанд болсон, бадминтоны өсвөр үеийнхний төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид анх удаа оролцлоо. Багийн болон ганцаарчилсан төрөлд зургаан улсын 56 тамирчин өрсөлдсөн. Манай 15, 17 хүртэлх насныхан Тажикистан, Киргизийн тамирчидтай таарсан юм. Эрэгтэйчүүдийн хос тоглолтод17 хүртэлх насныхнаас Ү.Өсөх-Ирээдүй, О.Түвшин нар шагналын салхи хагалж, хүрэл медалийн болзол хангав. Ах нарынхаа амжилтыг үргэлжлүүлж, 15 насныхнаас холимог хосын төрөлд Ц.Энхлэн, Х.Дөлгөөн нар мөн III байрт шалгарч, медалийн тавцанд зогссон юм. Энэ удаагийн тэмцээнээс Монголын баг тамирчид эх орондоо хошой хүрэл медальтай ирэв.
2024-06-13

БНСУ-ын дасгалжуулагчид тамирчдын бэлтгэлтэй танилцаж байна

Говь-Алтай аймаг дахь “Сутайн бор” клубийнхний урилгаар БНСУ-ын Сөүл хотын cпорт авиралтын төвийн ерөнхийлөгч Чо Кю Бок, “Attack сamp general trading” компанийн гүйцэтгэх захирал Ким Нак Cо нар Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Тэднийг тус клубийн Удирдах зөвлөл, дасгалжуулагч, тамирчид угтан авснаар Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын төлөөлөлтэй уулзав. Тэд уулзалтын дараа дээрх аймгийн Тонхил сумыг зорьж, манай мөсөнд авиралт, спорт авиралтын тамирчид зуны бэлтгэлээ хэрхэн хийж байгаатай танилцлаа.
2024-06-13

Шилдгээр шалгарсан тамирчид ДАШТ-д өрсөлдөнө

Дасгалжуулагч, ОУХМ Ж.Загасын нэрэмжит модон бөмбөгийн УАШТ Төв аймгийн Зуунмод сумд боллоо. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан багийн нийт 100 гаруй тамирчин оролцов. Дээрх тэмцээнд “Залуу од” спорт клубийн дөрвөн багаас гадна Дархан-Уул аймаг, Багануур, Улаанбаатар, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль, Говь-Алтай, МУБИС, “Стар гольф” клуб зэрэг нийт 11 байгууллагын тамирчид цохилтын эмэгтэй, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, баг, холимог хос, талбайн цохилтын ганцаарчилсан болон багийн гэсэн долоон төрөлд өрсөлдлөө. 
2024-06-13

Эрэгтэйчүүд олон улсын тэмцээнд түрүүллээ

Өмнөд хөршийн Хандан хотод зохион байгуулсан, сагсан бөмбөгийн 3x3 төрлийн үндэснүүдийн лигийн цуврал“Stop-1” тэмцээнд манай улсын 23 хүртэлх насны эрэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтдоо Филиппиний багийг 21:12- оор хожсон. Дараа нь эзэн орны хүчирхэг багийг 20:19-өөр илүүрхсэн ч Японы багт 17:21-ээр ялагдсан юм. Тэд“Stop-2” тэмцээнд Турк менистаны багийг18:13-аар буулган авч, финалд Японы шигшээг 20:17-гоор хожин эхний цувралд хожигдсон хариугаа авснаар түрүүллээ. Манайхан “Stop-3”-т хэсгийн эхний тоглолтоо Филиппиний багтай өрнүүлнэ. 
2024-06-13

Монголоос 10 бөх Парисын дэвжээнд зодоглох нь

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхнаас 10 тамирчин Парисын олимпын наадмын дэвжээнд хүч сорих эрхээ авсан. Эмэгтэйчүүдээс дэлхийн аварга Б.Баасанхүү 48, ОУХМ Л.Сосорбарам52, Л.Энхрийлэн 57, О.Хүслэн -78, А.Адъяасүрэн +78 кг-ын жинд зодоглох нь. Эрэгтэйчүүдээс Э.Ариунболд60, Ё.Басхүү 66, Б.Эрдэнэбаяр 73, Б.Гончигсүрэн -100, О.Цэцэнцэнгэл+100 кг-д өрсөлдөнө. Монголын жүдо бөхийн холбооны удирдлага, гишүүд болон шигшээ багийн дасгалжуулагчид 66 кг-д Ё.Басхүүг сонгосон
2024-06-13

Манай хөл бөмбөгчид Камбожийн шигшээг 2:1-ээр илүүрхэв

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан Камбожийн тамирчидтай Улаанбаатар хотод энэ сарын 11-нд нөхөрсөг тоглолт өрнүүллээ. Манайхан өмнөх долоо хоногт тус улсын Пномпень хотод болсон тоглолтод 2:0-ээр ялагдсан юм. Тэгвэл нутгийнхаа хөлбөмбөгийн ногоон талбайд болсон тоглолтод манайхан 2:1-ээр буулган авав. Тоглолтын эхэн үед эсрэг багийнхан гоол оруулж хошуучилсан ч хоёрдугаар үед манай тоглогчдоос Н.Наранболд гоол оруулж оноо-ны харь цааг тэнцүүлсэн. Г.Гантогтох 61 дэх мину тад дахин гоол хийснээр хожлын салхийг өөрийн талд эргүүлэв.
2024-06-13

МҮОХ-ны удирдлагууд БТСУХ-нд зочлов

Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 40 гаруй хоногийн хугацаа үлдээд байна.
2024-06-12

Төв Азийн АШТ-д амжилт үзүүлсэн сурагчдыг хүлээн авч уулзав

Казахстан улсад зохион байгуулагдсан Бадминтоны Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч баяр хүргэлээ.
2024-06-12

“Үзэгтэй тамирчид”-ыг ойн медалиар шагналаа

Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг ойн медалиар шагнаж урамшууллаа.
2024-06-12