Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Э.Даваанасан тивийн тэмцээнд аваргын төлөө өрсөлдөх нь

Киргизстан улсад эхэлсэн чөлөөт бөхийн Азийн АШТ-д Монголын шигшээ багийн тамирчид зодоглохоор Бишкек хотод хөл тавьсан. Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд эмэгтэйчүүдээс 55 кг-д зо­доглосон О.Ариунзаяа БНСУ-ын тамирчин О Жон Бинтэй хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Тэгвэл 57 кг-д тив, дэлхийн мөнгөн медальт Б.Хулан Энэтхэгийн тамирчин, Азийн аварга Манишаг 8:2-оор хожиж, хагас шигшээд Японы Сара Натамитэй хүч сорино.
2026-04-10

Улаанбаатарт тивийн АШТ-ийг зохион байгуулах нь

Улаанбаатар хотод олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх сарын 1925-нд болно. Тус тэмцээнд тивийн 45 орны шилдэг тамирчид пүмсэ, тулаан, пара таеквондо төрөлд өрсөлдөх юм. Энэ удаа зөвхөн медальтнуудыг тодруулах бус, Японы Аичи муж, Нагоя хотод есдүгээр сарын 19нөөс аравдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх Азийн зуны спортын XX наадамд оролцох эрх олгохоороо онцлогтой.
2026-04-09

“АПУ, Скайтел”, “Хамаг Монгол” багийнхан шигшээд шалгараад байна

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом” тэмцээний VII тойргийн сүүлийн хагасын барилдаанд “АПУ, Скайтел” багийнхан “Од” группийн бөх­ чүүдийг 14:11-ээр илүүрхэж, ээлжит ялалтаа авлаа. Ингэснээр шигшээ дөрвөн багийн нэгээр шалгарав. Тэднээс улсын арслан Б.Орхонбаяр тав, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан Э.Баасанжав нар тус бүр хоёр, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гурав, нийт 14 даваа авав. Тус багийнхан улсын харцага, Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад бэлтгэлээ базаадаг.
2026-04-09

Монголын баг Европын АШТ-ээс иж бүрэн медаль хүртэв

Туркийн Анталия хотод болсон Европын аварга шалгаруулах пүүл биллиардын тэмцээнд долоон орны тамирчид өрсөлдлөө.Монголын багаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Алтанхуяг ХБНГУ-ын тамирчныг хожиж мөнгө, Н.Насанбат Австри, М.Чингүүн, Э.Билгүүн нар Чехийн тоглогчийг ялж, хүрэл медаль гардав.
2026-04-09

Х.Билгүүнсайхан, Э.Номундарь нар нутгийнхаа дэвжээнд аварга болоход нэг алхам үлдлээ

Сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн “Улаанбаатар-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш (энэ сарын 10-нд) өндөрлөнө. 25 орны 230 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээний медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой өрнөж, олны анхаарлыг ихэд татав. “Аса арена”-д спортын тэмцээнүүд болдог ч үүн шиг халуухан уур амьсгалтай олон хоног үргэлжилсэн нь ховор.
2026-04-09

NBA-ийн улирлын төгсгөлд юу биднийг хүлээж байна вэ

NBA-ийн энэ улирлын сүүлчийн тоглолтууд энэ сарын 13-нд болно. Өөрөөр хэлбэл, плей-офф хаяанд иржээ. Тиймээс улирлын төгсгөлд ямар онцлох үйл явдлууд болох, багуудын хувьд сүүлийн тоглолтууд ямар ач холбогдолтой талаар сонирхъё. 
2026-04-08

Монголын багаас гурван тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдах нь

Манай улсад энэ сарын 10 хүртэл үргэлжлэх “Улаанбаатар-2026” сонирхогчийн боксын насанд хүрэгч­ дийн Азийн АШТ-ий тулаанууд ид өрнөж байна. Тулааны спортын хорхойтнуудыг догдлуулж, “Аса арена”-д суудлаас нь өндөлзүүлж буй тус тэмцээний медалийн төлөөх тоглолт эхэлсэн.
2026-04-06

Даамын спортод мэргэжлийн тамирчдыг бэлтгэж, тив, дэлхийн аваргатай болгосон ачтан

Даамын спортын дасгалжуулагч Т.Пүрэвдорж багш эрэл зураглалын геологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1965 оноос 100 буудалт даамаар хичээллэж, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэм­цээн (УАШТ)-ий хошой алт, дөрвөн мөнгө, ахмадынхаас таван алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийслэлийн АШТ-д долоон удаа түрүүлсэн амжилттай нэгэн.
2026-04-03

Хасын хүлгүүд” багийнхан финалын цувралын эхний тоглолтод хожлоо

Сагсан бөмбөгийн 2025-2026 оны улирлын үндэсний дээд лигийн финалд “Хасын хүлгүүд”, “Сэлэнгэ бодонс” багийнхан шалгарсан. Тэдний финалын цуврал тоглолт энэ сарын 1-нд өрнөж, онооны хол зөрүүгүй ана мана өрсөлдөв. Үзэгчдийг суудлаас нь бостол догдлуулсан тэмцээнд “Хасын хүлгүүд” багийнхан улирлын турш амжилттай тоглож, урагшилсан хүчирхэг өрсөлдөгчөө 77:76-аар буулган авч цувралыг 1:0 болголоо.
2026-04-03

Б.Итгэлмаа, Д.Сэлэнгэсүрэн, Б.Эрхэмхишиг нар “Academy cup-2026”-д түрүүлэв

"Academy cup-2026” оюуны спортын байгууллагын аварга шалгаруулах тэмцээн түргэн бодолт, рубикийн шоо төрлөөр болоход Монголын оюун ухааны академийн хот болон орон нутаг, олон улс дахь гэрээт 60 салбарын 100 гаруй багш, ажилтан (УАШТ-д медаль хүртсэн, олон улсын цолтой, гадаадын тэмцээнд оролцсон) A, Б ангилалд ур чадвараа сорьж, аваргуудаа тодрууллаа.
2026-04-02

“Женко” клубийнхэн тэргүүллээ

Завхан аймгийн Сантмаргаз сумын  уугуул, самбо бөхийн Ази тивийн зургаан удаагийн  аварга, дэлхийн хошой мөнгө, хүрэл медальт “Дэлхийн цом”-ын аварга Б.Мөнгөнтуяагийн нэрэмжит самбо бөхийн залуучууд, дунд насныхны ангиллын УАШТ боллоо.
2026-04-02

Дасгалжуулагчид олон улсын сургалтад хамрагдана

Манай улсад ирсэн FIVB-ийн сургагч, Серби улсын волейболын мэргэжлийн түвшний дасгалжуулагч Моро Бранислав 16 улсын шигшээ баг, клубүүдтэй ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Румын, Тайвань, Филиппин, БНАСАУ-ын үндэсний шигшээ багийг удирдаж, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулсан аж.
2026-04-02

Г.Хишигсайхан олон улсын хагас марафонд хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Янжөү хотод болсон олон улсын хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд Монголоос хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад эрэгтэйчүүдээс Б.СэрОд, Г.Бат-Эрдэнэ О.На­цаг­дорж, эмэгтэйчүүдээс Г.Хишигсайхан, Б.Мөнх­заяа, Б.Номин нар оролцов. Тэднээс Г.Хишигсайхан хү­рэлмедаль хүртлээ.
2026-04-01

Э.Эрхэс түрүүлж, улсын дээд амжилтыг зургаан удаа шинэчлэв

АНУ-ын Индианаполис хотод эхэлсэн усанд сэлэлтийн “USA swimming speedo sectional-2026” тэмцээнд Монголын сэлэгчдээс “Сэлэм загас” клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Эрхэс оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
2026-04-01

Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн Улаанбаатарт эхэллээ

“Улаанбаатар-2026” насанд хүрэгчдийн сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “Аса арена”-д өчигдөр эхэллээ. Ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 25 орон шилдэг тамирч­ даа оролцуулахаар илгээснээр 230 гаруй бокс­ чин Монголд ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна. Тивийн шилдгүүд нэг дор цугларсан эл тэмцээний медалийн төлөөх ширүүхэн тулаанууд рингэнд өрнөдөг тул боксын хорхойтнууд дэлхийн хэмжээний тоглолтыг эх орондоо үзэх боломжтой.
2026-03-31

Байт харваачид холимог багийн болон ганцаарчилсан төрөлд түрүүлэв

Тайландын Бангкок хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан “Aichi Nagoya- 2026” Азийн XX наадмын байт харвааны сонгон шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид дасгалжуулагч  Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлагад оролцлоо.
2026-03-30

Л.Ариунболд 31 дэх түрүүгээ хүртлээ

Монголын автомастеруудын холбооны энэ оны цуврал дөрөв дэх уралдаан, “Экстир” ХХК-ийн 10 жилийн ойн нэрэмжит “Экстир мастер кросс”-т шилдэг 74 тамирчин хурд сорьсноос “Шинэ барилга”, “Хаан шоргоолж” ХХК, “VX racing” клубийн тамирчин, 36 дугаартай Л.Ариунболд тэргүүлж 31 дэх түрүүгээ хүртлээ.
2026-03-27

Шигшээ багийнхан олон улсын багт хурд сорьж байна

Монголын дугуйн шигшээ багийн болон шилдэг 12 тамирчин Европ, Азийн дөрвөн улсын зургаан мэргэжлийн багт харьяалагдаж буй. Тухайлбал, Испанийн “Burgos-BH” багт Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) С.Жамбалжамц, Тайландын “Roojai Insurance”-д Б.Марал-Эрдэнэ, Х.Тэмүүлэн Б.Тэгшбаяр нар нэгдсэн. Тэгвэл БНХАУ-ын “Shenzhen kung”-д Э.Билгүүнжаргал, Б.Наранхүү, А.Даваажаргал, мөн тус улсын “Huansheng-Taishan sport”-д Э.Болор-Эрдэнэ, “Wheeltop rotor Chengdu”-д Б.Идэрболд уралддаг. Түүнчлэн Киргизийн “Lokomotiv Manas”-д спортын мастер И.Билгүүн, Ц.Энхпүрэв, Д.Халиунболд нар гэрээ байгуулан олон улсын уралдаанд оролцсон. Тэднээс Тайландад энэ сарын 24-нд эхэлсэн дугуйн засмал замын “Tour of Thailand-2026” олон улсын тэмцээнд Б.Марал-Эрдэнэ хурд сорьж байна.
2026-03-26