Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Эх орондоо хошой хүрэл медальтай ирэв

Казахстанд болсон, бадминтоны өсвөр үеийнхний төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид анх удаа оролцлоо. Багийн болон ганцаарчилсан төрөлд зургаан улсын 56 тамирчин өрсөлдсөн. Манай 15, 17 хүртэлх насныхан Тажикистан, Киргизийн тамирчидтай таарсан юм. Эрэгтэйчүүдийн хос тоглолтод17 хүртэлх насныхнаас Ү.Өсөх-Ирээдүй, О.Түвшин нар шагналын салхи хагалж, хүрэл медалийн болзол хангав. Ах нарынхаа амжилтыг үргэлжлүүлж, 15 насныхнаас холимог хосын төрөлд Ц.Энхлэн, Х.Дөлгөөн нар мөн III байрт шалгарч, медалийн тавцанд зогссон юм. Энэ удаагийн тэмцээнээс Монголын баг тамирчид эх орондоо хошой хүрэл медальтай ирэв.
2024-06-13

БНСУ-ын дасгалжуулагчид тамирчдын бэлтгэлтэй танилцаж байна

Говь-Алтай аймаг дахь “Сутайн бор” клубийнхний урилгаар БНСУ-ын Сөүл хотын cпорт авиралтын төвийн ерөнхийлөгч Чо Кю Бок, “Attack сamp general trading” компанийн гүйцэтгэх захирал Ким Нак Cо нар Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Тэднийг тус клубийн Удирдах зөвлөл, дасгалжуулагч, тамирчид угтан авснаар Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын төлөөлөлтэй уулзав. Тэд уулзалтын дараа дээрх аймгийн Тонхил сумыг зорьж, манай мөсөнд авиралт, спорт авиралтын тамирчид зуны бэлтгэлээ хэрхэн хийж байгаатай танилцлаа.
2024-06-13

Шилдгээр шалгарсан тамирчид ДАШТ-д өрсөлдөнө

Дасгалжуулагч, ОУХМ Ж.Загасын нэрэмжит модон бөмбөгийн УАШТ Төв аймгийн Зуунмод сумд боллоо. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан багийн нийт 100 гаруй тамирчин оролцов. Дээрх тэмцээнд “Залуу од” спорт клубийн дөрвөн багаас гадна Дархан-Уул аймаг, Багануур, Улаанбаатар, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль, Говь-Алтай, МУБИС, “Стар гольф” клуб зэрэг нийт 11 байгууллагын тамирчид цохилтын эмэгтэй, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, баг, холимог хос, талбайн цохилтын ганцаарчилсан болон багийн гэсэн долоон төрөлд өрсөлдлөө. 
2024-06-13

Эрэгтэйчүүд олон улсын тэмцээнд түрүүллээ

Өмнөд хөршийн Хандан хотод зохион байгуулсан, сагсан бөмбөгийн 3x3 төрлийн үндэснүүдийн лигийн цуврал“Stop-1” тэмцээнд манай улсын 23 хүртэлх насны эрэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтдоо Филиппиний багийг 21:12- оор хожсон. Дараа нь эзэн орны хүчирхэг багийг 20:19-өөр илүүрхсэн ч Японы багт 17:21-ээр ялагдсан юм. Тэд“Stop-2” тэмцээнд Турк менистаны багийг18:13-аар буулган авч, финалд Японы шигшээг 20:17-гоор хожин эхний цувралд хожигдсон хариугаа авснаар түрүүллээ. Манайхан “Stop-3”-т хэсгийн эхний тоглолтоо Филиппиний багтай өрнүүлнэ. 
2024-06-13

Монголоос 10 бөх Парисын дэвжээнд зодоглох нь

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхнаас 10 тамирчин Парисын олимпын наадмын дэвжээнд хүч сорих эрхээ авсан. Эмэгтэйчүүдээс дэлхийн аварга Б.Баасанхүү 48, ОУХМ Л.Сосорбарам52, Л.Энхрийлэн 57, О.Хүслэн -78, А.Адъяасүрэн +78 кг-ын жинд зодоглох нь. Эрэгтэйчүүдээс Э.Ариунболд60, Ё.Басхүү 66, Б.Эрдэнэбаяр 73, Б.Гончигсүрэн -100, О.Цэцэнцэнгэл+100 кг-д өрсөлдөнө. Монголын жүдо бөхийн холбооны удирдлага, гишүүд болон шигшээ багийн дасгалжуулагчид 66 кг-д Ё.Басхүүг сонгосон
2024-06-13

Манай хөл бөмбөгчид Камбожийн шигшээг 2:1-ээр илүүрхэв

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан Камбожийн тамирчидтай Улаанбаатар хотод энэ сарын 11-нд нөхөрсөг тоглолт өрнүүллээ. Манайхан өмнөх долоо хоногт тус улсын Пномпень хотод болсон тоглолтод 2:0-ээр ялагдсан юм. Тэгвэл нутгийнхаа хөлбөмбөгийн ногоон талбайд болсон тоглолтод манайхан 2:1-ээр буулган авав. Тоглолтын эхэн үед эсрэг багийнхан гоол оруулж хошуучилсан ч хоёрдугаар үед манай тоглогчдоос Н.Наранболд гоол оруулж оноо-ны харь цааг тэнцүүлсэн. Г.Гантогтох 61 дэх мину тад дахин гоол хийснээр хожлын салхийг өөрийн талд эргүүлэв.
2024-06-13

МҮОХ-ны удирдлагууд БТСУХ-нд зочлов

Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 40 гаруй хоногийн хугацаа үлдээд байна.
2024-06-12

Төв Азийн АШТ-д амжилт үзүүлсэн сурагчдыг хүлээн авч уулзав

Казахстан улсад зохион байгуулагдсан Бадминтоны Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч баяр хүргэлээ.
2024-06-12

“Үзэгтэй тамирчид”-ыг ойн медалиар шагналаа

Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг ойн медалиар шагнаж урамшууллаа.
2024-06-12

Д.Энх-Од мастер ангилалд түрүүлж, Азийн аварга боллоо

Казахстан улсын Алматы хотод болсон дугуйн спортын Азийн АШТ-ий өсвөр үе, залуучууд, элит ангилалд Монголын үндэсний шигшээ багийн 12, мастер ангилалд 10 тамирчин хурд сорив. Тэднээс мастер ангиллын 60-64 насныхны эрэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаанд ОУХМ Д.Энх-Од түрүүлж, Азийн аваргаар тодорлоо. Эл насныхны ангилалд өрсөлдсөн Г.Анхбаяр мөнгө, Д.Энхтайван хүрэл медаль гардсан юм. Түүнчлэн 65-69 насныхны ангилалд спортын мастер Г.Дэлгэрсайхан шагналтнуудын тоог ахиулж хүрэл, 70-79 насныхад ОУХМ Т.Пүрэвдорж мөнгөн медаль зүүжээ. 
2024-06-12

Монголын гимнастикчид хошой хүрэл медаль хүртжээ

Вьетнам улсын Ханой хотод зохион байгуулсан аэробик гимнастикийн Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтын салхийг 12- 14, 15-17 насныхан хагалсан. Эх орноо төлөөлж өрсөлдсөн Монголын тамирчдаас МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Гэйнер” багийн тамирчид 15-17 насныхны ангиллын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэдний амжилтыг аэробик бүжгийн багийнхан буухиалж дээрх насны ангиллын бүжгийн төрөлд мөн III байрт шалгарч, шагналын тавцанд зогсов. Тус тэмцээнийг Монголоос олон улсын шүүгч Э.Анхбаяр, Б.Сумьяадорж нар дэнсэлж байна.
2024-06-12

Евро-2024 зургадугаар сарын 14-нд эхэлнэ

Германд болох Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн энэ тав дахь өдөр эхэлнэ. ЕВРО-2024 тэмцээн Мюнхен хотын Allianz Arena цэнгэлдэх хүрээлэнд зургадугаар сарын 14-нд Герман, Шотландын багуудын тоглолтоор эхэлнэ. 
2024-06-11

"MongolZ" багийнхан олон улсын тэмцээнд аваргаллаа

Цахим спортын нэгдүгээр түвшний тэмцээнд 14 жилийн дараа Азийн баг шилдгээр тодорсон тохиолдол нь энэ болж, шинэ түүхэн амжилт гаргалаа. Аваргаар тодорсноор “MongolZ” багийнхан 200 000 ам.долларын эзэн болов. Мөн тус багийн тамирчин Б.Өсөхбаяр буюу “910” Азиас анх удаа HLTV сайтын MVP буюу шилдэг тоглогчоор шалгарлаа. Энэхүү сайт нь цахим спортын тоглогчдын чансааг тодорхойлдог юм байна. Дээрх тэмцээний аваргыг энэ сарын 9-10-нд шилжих шөнө шалгаруулсан. “MongolZ”-ийнхэн үүний дараа Швед улсад энэ сарын 14-16-нд зохион байгуулах “ESL сhallenger jonkoping-2024” тэмцээнд оролцох нь. Тэд үүнээс өмнө “MESA nomadic masters-2024” тэмцээний аварга болсон билээ.
2024-06-11

Монголын шигшээ баг эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээнд тэргүүллээ

“Ulaanbaatar urban festival-2024” өчигдөр өндөрлөж, шилдгүүдээ тодруулав. Уг фестивалийн үеэр зохион байгуулсан, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээний шилдгээр Монгол Улсын шигшээ баг шалгарлаа. Тодруулбал, Монгол, Австри, Украин, Хятад, Филиппин зэрэг улсын найман баг эл тэмцээнд өрсөлдсөн. Манай улсаас үндэсний болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг оролцсон билээ. Үүнд манай улсын шигшээ баг тэргүүн байр эзэлж, тус багийн тамирчин О.Хулан шилдэг тоглогчоор шалгарсан юм. 
2024-06-10

Олимпын цагаригийг гэрэлтүүлэхийн тулд 100 мянган лед гэрэл суурилуулав

“Парис-2024” олимпын наадам эхлэхэд 50 хоног үлдлээ. Үүнийг тохиолдуулан баасан гарагт Францын нийслэл хотын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагт Олимпын таван цагаригийг байрлуулжээ.
2024-06-09

Дугуйгаар аялагч Б.Очирваань зургадугаар сарын 11-нд Монголдоо ирнэ

Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийг шүтэн биширдэг Б.Очирваань 2023 оны тавдугаар сард Манчестер хотыг зорьж, ганцаархнаа дугуйгаа жийгээд Монголоос хөдөлсөн юм. Олд Траффорд цэнгэлдэхэд хайртай багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрбээр 20 улсаар дамжиж, 14,000 километр замыг туулсны эцэст зорьсондоо хүрсэн билээ. 
2024-06-08

Б.Гүндаваа, З.Нарансолонго нар чансаа өндөр шатарчдын тэмцээнд түрүүлэв

Эрэгтэйчүүдээс “Гэгээн арвай” клубийн дасгалжуулагч, их мастер Б.Гүндаваа найман өргөөс 6.5 оноотой түрүүлэв. Эмэгтэйчүүдийн ангилалд “Стейниц Монголын шатрын академи”-ийн дасгалжуулагч Г.Мөнхбаярын шавь З.Нарансолонго алтан медаль хүртлээ. 2200 хүртэлх чансаатай ангилалд Б.Алдар тэргүүлж, 18 хүртэлх насныхад “Гэгээн арвай” клубийн Б.Тэнүүнболд, 12 хүртэлх насны ангилалд “Стейниц Монголын шатрын академи”-ийн тоглогч Б.Буянхишиг тэргүүн байрт шалгарлаа.
2024-06-07

Монголын хамгийн том задгай талбайн фестиваль энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ

“Ulaanbaatar urban festival-2024”-ийн нээлт өчигдөр боллоо. Уг фестиваль энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ. Эдгээр өдөр өглөөнөөс орой болтол спортын олон төрлийн нөхөрсөг тэмцээнийг нийслэлийн төв талбайд зохион байгуулах аж. Тус фестиваль нь Монголд анх удаа болж буй, задгай талбайн хамгийн том арга хэмжээ юм. “Ulaanbaatar urban festi¬val-2024”-ийг 3х3 сагсан бөмбөг, скэйтбоард, роллер скэйт, унадаг дугуй, крикет, модон барилдаан, кронхол, лазер гүйлт, фанкшел фитнес, фризби, пикл болл зэрэг спортын 11 төрлөөр зохион байгуулж буй. Эдгээр нь хотын спорт гэдгээрээ онцлогтой. Фестивалийн үеэр хотын спортын төрлүүдийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна хүүхэд, залуучуудад спортоор хичээллэхийг уриалах юм. 
2024-06-07