Төрд ажиллах хүсэлтэй 609 иргэний мэдүүлгийг хянав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 372 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 237 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-10-22
Эгэл сойр Монголд нутагладгийг гэрэл зургаар баримтжуулжээ
Статус нь тодорхой бус, баримт, мэдээлэл нь хомс олон зүйлийн шувуу Монгол оронд бий гэнэ. Үүний нэг нь эгэл сойр хэмээх жигүүртэн юм байна. Тахиатан багт хамаардаг энэ зүйлийн шувуу манай оронд бүртгэгдсэн ч албан ёсоор баримтжуулж, зургийг нь авсан тохиолдол үгүй аж.
2024-10-22
2-80 насны 25 иргэн угаартжээ
Цаг агаар хүйтэрч, гэр хорооллын айл өрхүүд галлаж эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүллээ. Тухайлбал, цастай өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л 2-80 насны 25 иргэн угаартсан байна. Үүний 12 нь бага насны хүүхэд гэнэ. Угаартсан иргэдэд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлжээ.
2024-10-22
“Газрын тосны үйлдвэрт дутагдах 431 сая ам.долларыг “Эксим” банкнаас зээлэхээр ярилцаж байна”
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Энэтхэг улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилт болон төслийн явцын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээллийг сонсжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид тус үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангахаар заасан. Тиймээс газрын тос олборлох хэмжээг нэмэгдүүлэх, “Петрочайна дачин Тамсаг” компанийн асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм.
2024-10-22
Багаараа хүрэл медаль хүртжээ
Хонконгод болсон “Хонконгийн олон улсын байлдааны агаарын буу-2024” тэмцээнд найман орны 630 тамирчин өрсөлдсөн. Манай буудагчид хийн гар бууны төрөлд тус бүр алт, мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.
2024-10-17
Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт орууллаа
Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, Нарны замын авто замд хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан 1-р хэсгийг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг, 2-р хэсгийг аравдугаар сарын 18-ны 06:00 цагаас аравдугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл хаах тул нийтийн тээврийн М:5, Ч:46 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.
2024-10-16
Нийслэлд цахилгаан хязгаарлаж эхлэв
Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын 14-ний 19.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн зарим байршилд цахилгаан тасарч, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд 2-4 цаг гаруйн хугацаанд хэрэглээгээ хязгаарлуулжээ.
2024-10-16
50 519 хүүхдийг хүнсний талонд хамруулж байна
Манай улсын нийт хүн амын 38.8 хувь нь буюу 1 360 055 нь 0-18 насны хүүхэд. Эцэг, эх, асран хамгаалагч нарын амьжиргааны түвшнээс хамааран гурван хүүхэд тутмын нэг нь ядууралд олон янзаар өртөж буй гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
2024-10-15
Зүүн аймагт гарсан хээрийн түймэрт 42 мянган га талбай өртжээ
Намрын хуурайшилт эрчимжиж, түймрийн эрсдэл нэмэгдсэнийг байгаль орчны болон онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж буй энэ цаг үед их хэмжээний талбайг хамарсан гамшигт үзэгдэл зүүн аймгуудад шил шилээ даран гарсаар байгааг холбогдох газруудаас мэдээллээ.
2024-10-15
Урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо
ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 8-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны эхний эздийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу 2024 оны 10-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан шалгарууллаа.
2024-10-14
АНУ-ын "United airlines" Токиогоос Улаанбаатар руу нислэг үйлдэхээ зарлалаа
АНУ-ын "United airlines" компани ирэх 2025 онд нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэх болсноо өчигдөр буюу 2024.10.10-нд зарласан байна. Тодруулбал, энэхүү найман чиглэлд Монгол Улс орсон бөгөөд "United airlines" компани анх удаа Токио хотоос Улаанбаатар хот руу ирэх оны 5 дугаар сарын 1-ээс нислэг үйлдэхээр болжээ.
2024-10-13