Аяны хувцас хэрэгслийн “Fjallraven” брэнд Арктикийн бүс нутагт жил бүр адал явдалт аялал зохион байгуулдаг уламжлалтай. Тодруулбал, улс улсын төлөөлөл болсон, адал явдалд дурлагчдаас 20 орчим хүнийг сонгож, Швед, Норвегийн хойд хязгаараар 300 орчим км газарт нохой чаргаар аялуулдаг юм. Тэгвэл өнөө жилийн аялалд Монголоос Т.Багабанди хэмээх залуу сонгогдон оролцжээ. Тэрбээр экстрим, адал явдалт аялал зохион байгуулдаг “Vivid travel” группийн үүсгэн байгуулагч аж. Т.Багабанди Арктикийн бүс нутагт хийж буй нохой чаргатай, уртын аяллынхаа талаар богино хэмжээний бичлэг, мэдээллийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээж, хобби нэгтнүүдийнхээ хорхойг хүргэж буй.
Н.Мишээл