БНХАУ-ын Жухай хотод энэ сарын 30 хүртэл үргэлжлэх шатрын өсвөр үеийнхний Зүүн Азийн АШТ-д Монголын 51 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдөж байна.Тэднээс хөвгүүдийн 15-16 насны ангилалд “Босоо ноён” клубийн тамирчин Г.Тэнгүүндалай медалийн салхи хагалж, эхний долоон өрөгт өрсөлдөгчдөө нэг ч хожигдолгүй түрүүллээ. Охидын 17-18 насны ангилалд “Төр Монгол хөгжлийн төв”-ийн тоглогч Б.Хулан есөн өрөг тоглосноос наймд нь хожиж Зүүн Азийн аваргаар тодров. Монголын эмэгтэй шатарчдаас 24 дэх медалийг эх орондоо авчирсан тэрбээр тус тэмцээнд тэргүүлснээр Олон улсын мастер цол хүртэх болзлоо хангасан юм. Тэгвэл охидын 11-12 насныхад “Босоо ноён” клубийн тамирчин И.Цэлмүүн сүүлийн өрөгт таарсан учраагаа буулган авч, мөнгөн медаль хүртжээ.