“Феррари” багийн нисгэгч, дэлхийн долоон удаагийн аварга Л.Хэмилтоны талаарх бодлоо “Формула-1” уралдааныг олон жилийн турш удирдаж байсан Б.Экклстоун илэрхийлжээ. “Льюис бол маш авьяаслаг уралдаанч. Тэр үргэлж тийм хэвээрээ байх болно. Гэхдээ оргилд гарсан ихэнх шилдэг тамирчны адилаар түүнд одоо ганц л зам үлдээд байгаа. Одоо уруудах л зам бий. Ийм тамирчид ядардаг. Льюис ч ядарч байгаа. Тийм учраас тэр амралтаа авах хэрэгтэй. Бүр нэгмөсөн амралтаа авах хэрэгтэй. Огт өөр зүйл хийх нь зөв” гэж тэрбээр ярьсан байна. Л.Хэмилтон сүүлийн хоёр “Гран-при”-гийн байрлал тогтоох уралдаанд тун тааруу амжилт үзүүлснээр олон хүний шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Н.Энх