Бүгд Найрамдах Мальта улсад болж өндөрлөсөн цахим спортын Count¬er-strike 2 (CS2) тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн “BLAST bounty fall 2025” тэмцээнд манай орны “The MongolZ” багийн тамирчид дэд байрт шалгарлаа. 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний финалын тоглолтод шалгарахдаа тэд дэлхийн “Counter-strike 2” цахим спортын нэгдүгээрт эрэмбэлэгддэг Францын дийлдэшгүй “Team vitality”-ийг хожсон нь энэ удаагийн онцлох хэсэг байсныг зохион байгуулагчид цохон тэмдэглэж буй. “The MongolZ” багийнхан урьд нь есөн удаа тэдэнтэй учраа таарч тоглохдоо хожиж байгаагүй юм.
“BLAST bounty fall 2025”-ын аваргын төлөөх тоглолтоо уржигдар (2025.08.17) 22.00 цагаас “Spirit” багтай хийн, “Bo5” (best of five) форматаар тоглож, 0:3 онооны харьцаагаар ялагдан дэд байр эзэлсэн “The MongolZ” маргааш эхлэх “CS2 at esports world cup 2025” тэмцээнд мөн өрсөлдөнө.
Г.Сансар