“Тал нутгийн марафон-2025” арга хэмжээг Хүй долоон худагт 28 дахь удаагаа зохион байгуулах нь. Ирэх сарын 14-д бо¬лох эл марафонд 18-аас дээш насныхан 10 болон 21 км-ийн зайд уралдана. Харин 15-17 насны хүүхдүүд таван км-т авхаалж самбаагаа сорих бол 14-өөс доош насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд гурван км-ийн зайд өрсөлдөх аж. Монголын хөнгөн атлетикийн холбоо болон “Тал нутгийн марафон” төрийн бус байгууллагынхан хамтран эл арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Монгол соёл, ёс заншлыг сурталчилж, хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой тус тэмцээнд жил бүр гадаад, дотоодын 3000 гаруй хүн хамрагдсаар иржээ.
Э.Сүйлэн