Бүгд найрамдах Руанда улсад энэ сарын 29 хүртэл үргэлжлэх засмал замын дугуйн насанд хү-рэгчдийн ДАШТ-д эрх авсан ши묬дэг 200 дугуйчин өрсөлдөх нь. Энэ удаа Үндэсний шигшээ багийнхнаас дөрвөн тамирчин дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлагад хурд сорино. Элит ангилалд Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, бөөн гараанд Х.Тэмүүлэн уралдахаар бэлтгэл сургуулилалтаа базаажээ. Өмнө нь Монгол Улсаас Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших агсан 1997 онд болсон ДАШТ-ээс хүрэл, 2002 онд зохион байгуулсан ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн түүхтэй.