Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт ирэх сарын 1-нд эхлэх нь. Дээд лигт оролцдог багуудын гал гарсан, сонирхолтой тоглолт талбайд хэрхэн өрнөж, огшуулахыг үзэгчид хоног тоолон хүлээж суугаа. Сагсан бөмбөгийн хорхойтнуудыг догдлуулж, хэдэн сар нойргүй хонуулах томоохон “тулаанд” багууд өрсөлдөхөд бэлэн болжээ. Тэд эхний гурван байрт шалгарч, цаашлаад аваргын цом гардахын төлөө хүндхэн, хүчирхэг учраатай таарна. Онооны хол зөрүүгүй ялж, ялагддаг болсон өнөө үед багаа амжилтад хөтлөхийн төлөө тамирчин бүр ур чадвараа харуулах биз ээ. Токиогийн олимпоос хойш Дэлхийн сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийг ур чадвар, авьяас, техникээрээ гайхши руулах болсон Монголын багууд легионер тамирчдаа хэдийн урьжээ.
•“Хасын хүлгүүд” багийнхан энэ удаа АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин, 206 см өндөртэй, төвийн байрлалд тоглодог хүчний довтлогч, олон улсын түвшний туршлагатай “Эфе” Жонсон Одигигээр хүч сэлбэжээ. АНУ-ын NCAA I дивизионы UTEP, Troy (Шилдэг шинэ тоглогч), SMU их сургуулийн багт амжилттай тоглосон тэрбээр мэргэжлийн түвшинд Португалын “Оваренсе” (15.5 оноо, 7.6 самбар, 41 хувийн гурван онооны шидэлт), Японы “”Иватэ биг буллз” багт (14.4 оноо, 10.2 самбар) амжилт үзүүлсэн байна. Түүнээс гадна

Монголын дээд лигийн аварга, финалын MVP, аваргуудын лигийн бэлгэдлийн гарааны таван тамирчны нэг Ян Бенетт Миллер тус багийнхантай гэрээгээ сунгажээ.
• “Бишрэлт металл” багт туслах дасгалжуулагч Б.Ганхөлөг эргэн ирсэн нь аваргын цом өргөх зорилгынх нь эхлэл байж мэдэх юм. Тэрбээр багаа 2022-2023, 2023-2024 оны дээд лигт сойхдоо тус бүр мөнгөн медаль атгуулсан ачтан. Түүнтэй хамт тус багийн ерөнхий дасгалжуулагчаар Грек улсын мэргэжилтэн Эвангелос Цепелис ажиллах нь. Түүний хувьд ямар ч нөхцөлд хэзээ ч бууж өгөлгүй тамирчдаа хурцалж, чаддагаараа шилдэг гэгддэг. Тэд Ч.Маргад, С.Эрдэнэдалай, Г.Цэлмэг, Ц.Санчир, Б.Энх-Амар (драфтын сонголт) нарыг эгнээндээнэгтгэж, Колумбын тамирчин Кристиан Брэдфордыг багтаа тоглуулахаар болсон нь дотоодын нөөц, боломждоо тулгуурлаж буй бололтой.
• “Сэлэнгэ бодонс” багийнхан “Хасын хүлгүүд” багийнхантай урт хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд тус багийн тамирчин А.Анандын гэрээг худалдан авчээ. Ийнхүү хэлцэл амжилттай болсноор тэд түүнтэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж буй бөгөөд 500 сая төгрөгийн цалингаас гадна өөрийн нэрийнх нь “Сэлэнгэ бодонс” багийн мерч борлуулалтын орлогоос 20 хувийг урамшуулал болгон өгөх аж. Тус багийнхан өнгөрсөн улирлын тэмцээнд бусад багаас тааруухан тоглосон гэж фэнүүддээ багагүй шүүмжлүүлсэн чТ.Ууганбаяр, Н.Мөнхчөдөр, З.Энхтөр гэсэн үндсэн бүрэлдэхүүнээ хадгалж чадсан. Сонирхуулахад, Үндэсний дээд лигийн аварга, “Хасын хүлгүүд” багийн туслах, “BCH Knights” багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Эрдэнэбаясгалан нь тус багийн ерөнхий менежерээр ажиллахаар болсон нь энэ спортын хүрээллийнхний анхаарлыг татаж буй.
• “BCH Knights” багийн шинэ ахлах дасгалжуулагчаар Латви улсын мэргэжилтэн Юрис Васильевс ажиллахаар ирсэн. Олон улсад туршлагаараа алдаршсан А зэрэглэлтэй тэрбээр Европын залуучуудын лигийн шилдэг дасгалжуулагчаар тодорч байжээ. Латви, Казахстан, Румынийшигшээ багийн ахлах болон туслах дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа стратеги боловсруулан, тамирчдыг нь хөгжүүлэн амжилтад хүргэсэн гэдэг. Түүнтэй хамт дасгалжуулагч Ч.Ижилболд тус багт гар, сэтгэл нийлэн ажиллах юм. Дээд лигийн хоёр удаагийн аварга Монгол улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан түүний удирдлагад оролцох “BCH Knights”-ийнхэн аваргын төлөө тоглоххүчтэй өрсөлдөгчөөр тодрох ч юм бил үү. Тэдний багаас олныг бооцоо тавиулж мэдэх “нууц хөзөр” нь 26 настай, 198 см өндөр, холбогчийн байрлалд тоглодог Дэвион Уоррен.
NCAA буюу (АНУ-ын “Коллежийн сагсан бөмбөгийн холбоо”)-ны “Хэмптон пайрэтс”, “Техас тек ред рэйдерс” NBA-ийн “Атланта хокс”, “Бруклин нетс” хөгжлийн багт тоглож байсан түүнийг багтааавсан нь гайхалтай. Өнгөрсөн 2024-2025 онд БНХАУ-ын CBA лигийн “Гуанжоу Лонг-Лайонс” багт тоглож 18.6 оноо, 5.3 самбар, 4.2 ашигтай дамжуулалт болон хоёр бөмбөг таслалт дунджилсан тоглогч юм.

• “SG аpes” багийнхан ч гэсэн бүрэлдэхүүндээ ихээхэн анхаарал хандуулж байна. Тэднийг туслах дасгалжуулагч Мартин Луис, ахлах дасгалжуулагч Хосе Нето нар удирдлагадаа бэлтгэл хийлгэж, дээд лигт сойх нь. Өмнөд сонгож, гэрээ байгуулав. NBA G лиг, Зуны лигт тоглож туршлага чамгүй хуримтлуулсан түүний хувьд бол өөрийн улсаас NBA-д ороx боломжтой xамгийн шилдэг тоглогч аж.
• “Омни Эрдэнэт майнерс” багт Гавьяат дасгалжуулагч, дээд лигийн найман удаагийн аварга, лигийн 12 удаагийн шилдэг дасгалжуулагч О.Баярцогт нэгдсэн ньхамгийн зөв шийдвэр байв. Монголын сагсан бөмбөгийн “Харцага”, “Танан гарьд” багт туслах дасгалжуулагчаар ажилласан З.Анар түүнтэй дөрөө харшуулан тус багийн ерөнхий менежерээр ажиллахаар иржээ. Сагсан бөмбөгийн хамгийн үнэ цэнтэй тоглогчдын нэг Монгол Улсын шигшээ багийн тамирчин, 2022-2023 оны “Үндэсний дээд лиг”-ийн аварга Г.Болор-Эрдэнэ гэрээгээ сунгаж тоглохоор болсон юм. Тус багт Г.Насанжаргал, ГавьяаттамирчинТ.Санчир гээд тоглолтыг өрсөлдөөнтэй болгох шилдгүүд бий. Тэдэнтэй шинэ улиралд тоглох легионеруудаас Дарвин Уильямс гэрээ байгуулжээ. Тэрбээр 2022-2024 онд тус багт хүчин зүтгэхдээ хамгийн их түшиг тулгуур болж, нөхдөө хожилд хөтөлж байж. 2024-2025 оны улиралд “BCH Knights” багт тоглосон тэрбээр энэ удаа багтаа эргэн нэгдлээ. Түүний ур чадвар, довтолгооны гүйцэтгэл тоглолтын шийдвэрлэх мөчид хийх шидэлтүүд шүтэнбишрэгчдийг нь уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
Г.Батцэцэг
