МАН-ын Бага хурлын VIII хуралдаан энэ сарын 27-нд хаалттай болж, хоёр шатны санал хураалтын дүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргаараа сонгов. Уг сонгуульд түүнээс гадна Ерөнхий сайд Г.Занданшатар нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. 100 гаруй жилийн түүхтэй, эв нэгдлээрээ “бахархдаг” эл намын дотоод талцал, үнэн дүр төрх энэхүү сонгуулиар ил гарч, тэр хэрээр цөөнгүй нууц, ноцтой мэдээллийг олон нийтэд илчилж өглөө. Хөшигний ард тохиролцоод, Бага хурал дээрээ 100 хувь гар өргөн баталгаажуулдаг МАН-ын коммунист арга барил түүх болон үлдэж буй бололтой. Учир нь АН-д л өрнөдөг асан “адал явдал”-аар уг хуралдаан дүүрэн байв.
Намын даргаа тодруулах санал хураалтын өмнө УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос нь “Хэрэв эх ний ээлжид хэн нь ч нийт гишүүний гуравны хоёрын санал авахгүй бол нэмэлт санал хураалт явуулна” гэсэн журмыг баталсан. Тухайн үед нь эсэргүүцээгүй атлаа эхний санал хураалтын дараа ялагдсан тал нь гомдож, гуравны хоёрын ирц бүрдүүлэхгүйн тулд хурлаа хаясан, мөн Дархан-Уул, Орхон аймгийн төлөөлөгчдийг өрөөнд цоожилсонгэхмэдээлэлгарсан. Хэсэг оюутанд “Асуудлаа шийд, no more time” гэсэн уриа бариулан намын байрныхаа үүдэнд зогсоов. Нөгөөдүүл нь ямар асуудал шийдүүлэх гээд зогсож буйгаа ч мэдэхгүй, хөгжилтэй л юм болж өнгөрлөө.
ХУРЛЫН ӨМНӨХ “ТЭСРЭЛТ”
Дээрх хоёр эрхэм МАН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэх тухай мэдээлэл албажаагүй байхаас л биенээ харлуулах ажиллагааг өрнүүлсэн гэхэд болно. МАН-ын бүлэг лэлүүд ийнхүү хоёр талд хуваагдаж, хэв лэлээр дамжуулан нэгнийхээ “но”-г илчилж эхэлсэн. Бага хурлын өмнө хэд хэдэн хүн “бөмбөг тэсэлсэн” мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярилцлага өгч, Л.Оюун-Эрдэнэ, “Херо энтертайнмент”-ын Б.Баатар нарыг “Гэрэгэ” цамхгийн 15 давхрын 500 орчим ам.метр талбайг өмчлөгчийг нь цагдан хорих замаар “дээрэмдсэн” тухай ноцтой баримт дэлгэсэн. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Админерал” компаниараа дамжуулан нүүрсний мөнгө угаасан тухай ярив. Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа олж авсан эдгээр мэдээллийг тэрбээр хэдэн жил хадгалж байснаа намын даргынхаа сонгуулийн үеэр дэлгэсэн нь нэгийг хэлнэ. Аливаа мэдээллийг хууль, хүчнийхэн, эрх мэдэлтнүүд цаг тухайд нь олж авдаг, гэхдээ хэрэгтэй үедээ л задалдаг, ашиггүй бол бүр нууцалдгийн нэг жишээ энэ болов. Түүний ярианд УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд хүч нэмж, УИХ-ын даргын хүсэл, шуналын талаар ярив. Эд бол Ерөнхий сайд Г.Занданшатарын талынхан гэдэг нь илт харагдаж буй юм.
Тэгвэл нөгөө тал нь дуугүй суусангүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хувь улс төрч, нэр дэвшигчийн үүднээс мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад бараг гурван цагийн турш нээлттэй хариулав. Хаалттай, коммунист намын хувьд энэ нь их л шинэ жишиг боллоо. “Нүүрсний хэрэг”-тэй холбоотой мэдээллийг тэрбээр үгүйсгэж, өөрийг нь харлуулах, албан тушаалаас холдуулахын тулд нөгөө талаас хийж буй “зохиомол зүйл” гэсэн юм. МАН-ын хагарлын эзнээр тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэрлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд Үндсэн хуулийн өөрчлөлтийн маргааныг эхлүүлж, талцуулсан хүн нь ч тэр гэнэ. Мөн “АТГ 20 байцаагч цуглуулж, Бага хурлын гишүүдийг хорь, хориор нь жагсаагаад түүх үүсгэх гэж үзсэн. Хэрэв намайг дэмжиж буй Бага хурлын гишүүдэд хэрэг үүсгэх замаар дарамт үзүүлэх гэж байгаа бол би тултал нь үзнэ гэдгээ Я.Содбаатарт хэлсэн. Үүний дараа АТГтэр бүхнээ устгасан. Надад гэрч, бас баримт бий” хэмээн Д.Амарбаясгалан ярьсан. Харин АТГ-аас уг мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргасан байна лээ. ТэрбээрЛ.Оюун-Эрдэнэтэй найз байсан, байсаар ч байх болно гэдгээ нуусангүй. Г.Занданшатарын талын “хор хутгагч” хэмээн нэр цохсон хүмүүс дотор нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг багтсанаас үзвэлтүүнийг харлуулсан мэдээллийн эзэд нь экс Ерөнхий сайдын талынхан байсныг харж болох нь.
Ийнхүү харилцан нэгнээ буруутгасан, харлуулсан мэдэгдлүүдийг баримтаар нотолбол үнэхээр ноцтой хэрэг мөн. Гэхдээ эдгээрийг хадгалж байгаад албан тушаал, эрх мэдлийн төлөө ашиглаж буйгнь зөвтгөхөд хэцүү юм.
Д.АМАРБАЯСГАЛАНГ ДЭЭД ШҮҮХ БҮРТГЭХ ҮҮ
Иймэрхүү өмнөтгөлтэй МАН-ын Бага хурал эхэлсэн. Тус намын Бага хурал нийт 479 гишүүнтэй, тэдний 92 хувь нь болох 442 хүн хуралдаа оролцжээ. Бага хурлаар эхлээд төрийн албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр гарсан 49 гишүүнийг чөлөөлж, шинээр сонгосон юм. Үүгээр Д.Амарбаясгалангийнталынхан түлхүү орж ирсэн гэх. Л.Оюун-Эрдэнэ намын даргаас чөлөө лөгдөх өргөдлөө хурал даргалагчдаа өгсөн аж. Тиймээс одоогийн даргыг чөлөөлөх асуудлыг эхлээд хэлэлцэх саналыг гишүүдээс нь гаргасан ч “Сонгуулиа эхлээд хийнэ” гэсэн байна. Өмнөх даргаа чөлөөлөөгүй байж дараагийн хүнээ сонговол Дээд шүүх дээр асуудал үүснэ гэсэн гишүүдэд Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар “Асуудал гарвал би бүрэн хариуцлага хүлээнэ” гэжээ. Хэрэв даргаа санал нэгтэй сонгож чадахгүй, талцал нь үргэлжилбэл Л.Оюун-Эрдэнэ Их хурал хүртэл намын дарга хэвээр байхын тулд ийм “заль” хэрэглэсэн гэсэн хардлага байгаа юм. Мөн тус хурлаас намынхаа XXXI Их хурлыг арваннэгдүгээр сарын 15-16-нд хийж, 2255 төлөөлөгч оролцуулахаар мандатын тоогоо баталсан байна.
Улмаар эхний санал хураахад Д.Амарбаясгалан 56, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн дэмжлэг авчээ. Үүнд эргэлзсэн Г.Занданшатар саналыг дахин гараар тоолох хүсэлт гаргасан бөгөөд дүн эхнийхтэйгээ мөргөсөн аж. Ингээд 56 хувийн санал авсан Д.Амарбаясгаланг дэмжих, эсэхээр дахин санал хураах болоход Г.Занданшатарын талынхан хурал хаяж гарсан байна. Мөн зарим гишүүн сонгогдсон тойргийнхоо төлөөлөгчдийг дахин санал хураалтад оруулахгүйн тулд өрөөнд түгжсэнгэжбуйчБагахурлынгишүүдээсүүнийгүгүйсгэв. Дээр дурдсан хоёр аймгийн төлөөлөгчид төгсгөлөөр нь орж ирж, хоосон санал өгсөн бололтой. Учир нь саналын хуудсыг тоолоход 46 нь хүчингүй байсан тухай Тооллогын комиссоос нь мэдээлсэн билээ. Үүгээр тэд эсэргүүцлээ илэрхийлжээ. МАН-ын дүрмийн 20.3.7-д “Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно” хэмээн заасан байдаг. Үүн дээр эдүгээ маргаан үүсээд байна. Тооллогын комиссоос баталсан журмын дагуу зааланд үлдсэн 321 төлөөлөгчийг оролцуулж, санал хураахад 275 нь буюу 85.7 хувь нь Д.Амарбаясгаланд саналаа өгсөн тул сонгогдсонд тооцсон тогтоолбаталжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас эхлээд үүнийг дүрмийн бус шийдвэр гэж үзэх хүн гарч ирээд буй. Тэрбээр “Бага хуралд 442 хүн оролцсон. Үүний 275 гишүүн Д.Амарбаясгаланд санал өгсөн байна. Нэгэнт эхэлсэн хурлын ирцийг 321 болгон, дундуур нь дахин тоолох ямар ч дүрэм, дэг байхгүй” гэжээ. Дүрэмд нь цагаан дээрхараар “хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар” гэж бичсэн ч Тооллогын комисс, Хяналтын ерөнхий хорооныхон нь өөр тайлбар хийсэн юм. Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан “Дүрэмд намын даргыг гуравны хоёрын саналаар сонгоно гэсэн болохоос хэдэн үе шаттай, яаж зохион байгуулахыг Тооллогын комисс шийддэг. Үүнийг журмаар баталдаг” гэлээ. Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар ч намын даргыг сонгох үйл явц хуулийн хүрээнд “өрнөсөн” гэв.
ТЭДНИЙ ХЭН НЬ Ч Л.ОЮУН-ЭРДЭНЭЭС ЯЛГАРСАНГҮЙ
Бага хурлын шийдвэр Л.Оюун-Эрдэнийн талынхны ялалтаар өндөрлөж байна. Намын дарга болохын тулд Д.Амарбаясгалан ч, Г.Занданшатар ч их хичээлээ. Ерөнхий сайд Бага хурлын гишүүддээ “нялуун” үгтэй, өөрийг нь дэмжихийг шулуухан уриалсан мессеж илгээсэн юм билээ. Мөн мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа Засгийн газраа байгуулсны 101 дэх хоног дээр Бага хурал болж байгааг онцолж, энэ хугацаанд эдийн засгийг тогтворжуулж чадсан хэмээгээд, “Шинэ итгэл-эрс шинэчлэл”-ийн бодлогоо танилцуулсан аж. МАН-ыг эрс шинэчилнэ, эв нэгдлээ хангасан дарга байж чадна гэж хэлсэн ч олонх нь түүнд итгэсэнгүй. Д.Амарбаясгалан ч Бага хурлын гишүүддээ өөрийг нь “нүүрсчин” болгохын тулд гүтгэсэн, өрсөлдөгчөө хангайн бүсэд нэр дэвшүүлсэн ч өөрсдөө ялагдсаныхаа гомдлыг түүнээс эрсэн хэмээн шүүмжилсэн байна.
101 дэх хоног дээрээ Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа ийнхүү ганхаж ирлээ. Тэр намдаа ч, парламентад ч нөлөөгүй “сул” Ерөнхий сайд болохоо батлав. Одоо эл Засгийн газар он хүртэл орших уу, үгүй юү гэдгийг ярих болж байна. Гэхдээ бүх зүйл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар алхам хийхээс хамаарна. Түүний “сойсон морь” түрүүлсэнгүй. Г.Занданшатарын талынхан Бага хурлын ирц дээр тулгуурлан улс төр хийх нь тодорхой боллоо. Ерөнхийлөгч уг асуудалд оролцож, Дээд шүүхэд Д.Амарбаясгаланг бүртгүүлэхгүй байжмэднэгэсэнтаамагбий. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ Г.Занданшатартай гурван удаа уулзсан, МАН-ыг хоёр даргатай байлгах санал тавьсан тухай хэлсэн. Дээд шүүх шинэ даргыг нь бүртгэхгүй болМАН-ынхан АН-ын гунигт түүхийг давтах эрсдэлтэй. Гэхдээ Төрийн тэргүүн Бага хурлын гишүүдийнхээ шийдвэрийг хүндэтгэж, шинэ даргадаа “саад болохгүй” бол ийм замаар алхахгүй байх боломж МАН-д бий.
Ямартай ч тус намынхан шинэ даргатай боллоо. Баталгаажуулах, эсэх нь удахгүйтодорхойболно. МАН-ын даргын сонгууль тойрч өрнөсөн бүхнээс олон нийт нэг л зүйлийг тодорхой мэдэж авлаа. Үнэндээ Д.Амарбаясгалан ч, Г.Занданшатар ч цэвэр өрсөлдөж чадсангүй. Тэдний биенээ хэмлэсэн хар пиар нь өмнөх Ерөнхий сайдын бий болгосон буруу жишгийг давтжээ. Хэн нь ч дарга болсон ийм л замаар ажиллах бололтой. Энэ намд тэгэхээр ирээдүй бий юү. Хар пиараар мэргэшсэн Ерөнхий сайдтай байхын уршгийг бид хэдийн амсчихсан шүү дээ.