Жилийн бүрийн есдүгээр сарын 21-27-нд дэлхийн өнцөг булан бүрд Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Сонсголгүй иргэд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг хэсэг бус, өөрийн хэл, соёлтой гэдгийг онцлон тэмдэглэх нь эрхийг хамгаалах өдрийн зорилго аж. Өөрөөр хэлбэл, дохионы хэл бол харилцааны хэрэгсэл төдий биш, хүний эрх, боловсрол, мэдээлэл, оролцоо, соёлын салшгүй хэсэг юм. Иймд энэ долоо хоногт үндэсний дохионы хэл, боловсролд чанартай, тэгш хамруулах, хэвлэл мэдээлэл, төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, хууль зүйн болон бусад үйлчилгээ, шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхийг хангаж өгөхийг сонсголгүй иргэд шаардаж, тодорхой сэдвийн хүрээнд үйл ажиллагаа өрнүүлэх гэнэ. Манай улсад сонсголгүй 9000 орчим иргэн бүртгэлтэй байдаг аж.
Ташрамд дуулгахад, энэхүү долоо хоногийг 1958 онд Италийн Ром хотод анх тэмдэглэжээ. Түүнээс хойш есдүгээр сарын сүүлийн долоо хоногийг дэлхийн олон оронд сонсголгүй иргэдийн эрх, хэл, соёл, нийгмийн оролцоог таниулах, хамгаалах зорилгоор тэмдэглэдэг байна.
Ч.Болор