Ж.Баярмаа: Ерөнхий сайд өнөөдөр надаас албан ёсоор уучлал гуйсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаад зохисгүй хандлага гаргасандаа уучлал гуйжээ. Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн Пүрэв гаригаас эхлүүлсэн байсан завсарлагаа өнөөдрөөс цуцалжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нар энэ тухай мэдээллийг өгсөн юм.
2025-05-05
Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан их өвджээ
Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 2025 оны Тавдугаар сарын 5-ны байдлаар өссөн дүнгээр1296, эдгэрсэн тохиолдол 868, Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 тохиолдол эмнэлгийн тусламж авч байна.
2025-05-05
Б.БОЛДБААТАР: Ааваасаа өвлөсөн спортод амжилт гаргаж явна
Хөнгөн атлетикийн ахмад тамирчин, ОУХМ Б.Болдбаатар 2020 онд Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой, мөн Говь-Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Алтай сумын төв талбайгаас Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг 34 хоногт туулан гүйхдээ тамирчин хүний эр зориг, тэсвэр хатуужлыг залууст өөрийн биеэр үлгэрлэж харуулсан. Түүнийг амлалтаа биелүүлж, Сүхбаатарын талбайд хөл тавихад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан “Алтан очир” одон гардуулж байв.
2025-05-05