Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэр¬гэжлийн байгууллагуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг өнөө жилээс “Модлог гарден” экспо болгон өргөтгөжээ. Хоёр сарын турш үргэлжлэх эл экспод төрөл бүрийн тарьц, бордоо, ландшафтын зураг төслийн болон тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ эрхлэгч 40 гаруй аж ахуйн нэгж орол¬цож байна. Яармаг дахь “IC рark”-т нээсэн “Модлог гарден” экспог зорин очсоноор бүх төрлийн цэ¬¬цэрлэгжүүлэлтийн багаж хэ¬рэгсэл, тоног төхөөрөмжийг хямд үнэ, өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой аж.
Э.Сондор