Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ирэх долоо хоногт олгоно

2024 оны долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарь гарчээ.
2024-07-22

Мөрөн-Хатгал чиглэлийн гүүр үерт автжээ

Одоогоор тус гүүрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж байна. Бусад гүүрнүүдийн ашиглалт хэвийн.
2024-07-22

Тяньжин боомтын асуудлаар хамтран ажиллана

БНХАУ-ын Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын тээврийн чингэлгийн дийлэнх хэсэг бууж тээвэрлэгддэг. Тодруулбал, тухайн боомтод сард 3000-4000 чингэлэг буудаг аж. Монгол Улс, БНХАУ-ын хоорондох төмөр замын тухай болон боомтын хэлэлцээрийн дагуу чингэлгүүдийг Тяньжинээс өдөрт хоёр галт тэргээр Монгол Улс руу авч байв. Гэвч дээрх тооны галт тэргийн тоо буурсаар өнөөдрийг хүргэсэн.
2024-07-17

Тавантолгойн төмөр замаар 2 сая тонн ачаа тээвэрлэлээ

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн суурь бүтцээр 2024 оны долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 2 сая.тонн ачаа тээвэрлэлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.
2024-07-17

Усан замын тээврийн хөвдөг зогсоол байгуулжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас гол мөрөн, нуур бүхий аймгуудад усан замын тээврийн хяналтын пост, хөвдөг зогсоол байгуулах ажлын хүрээнд Архангай аймгийн Өгийнуурт зөөврийн хяналтын сууцыг байгууллаа. Ховд аймгийн Хар ус нуур, Хөвсгөл аймагт хөвдөг зогсоол байршуулсан.
2024-07-17

"Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлнэ

"Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа хийж байна
2024-07-03

Монгол Улс дэлхийн 46 улсын 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар 2024 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. 
2024-06-25

Батноров-Норовлин чиглэлийн 50 км авто зам ашиглалтад орлоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ зорилт дэвшүүлж, авто замын салбарт долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
2024-06-25

Хэнтий аймгийн Бэрх тосгонд шинэ дулааны станц ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төсөл хэрэгжүүллээ.
2024-06-24

Зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг googlemap-д байршуулна

Монгол Улсын Засгийн газраас 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр зорьсон. Тус зорилтыг хөгжүүлж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
2024-06-20

Монгол Улс эрчим хүчний шилжилтийн индексээр сүүл мушгилаа

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрчим хүчний шилжилтийн индексийн тайланг 14 дэх жилдээ гаргалаа. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн тайланд хамруулсан 120 улсаас Монгол Улс сүүлээсээ тавдугаарт буюу жагсаалтын 116 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос таван байр ухарсан үзүүлэлт боллоо.
2024-06-20

Тяньжин боомтоос авто замаар гарах ачаа 7-9 хоног хүлээгдэж байна

БНХАУ-ын Тяньжин боомтоос авто замаар гарахад 7-9 хоног хүлээгдэж буй. Мөн Эрээн боомт руу орох урсгал ачаалал ихтэйгээс өдөрт 100 орчим машин орж байна. Тиймээс гаалийн хяналтын талбай руу орох пүүний ачааллаас шалтгаалан 1-2 хоног хүлээгдэх аж.
2024-06-17

Байтаг хилийн боомт хүртэлх авто замыг 2025 онд дуусгана

Булган боомт чиглэлийн авто замаас Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл 2023 оны 11 сард эхэлсэн. Замын барилгын ажлыг 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй байна.
2024-06-11

Элчин сайд Чой Жин-Вон төмөр зам, агаарын тээврийн харилцааг өргөжүүлэхээ илэрхийллээ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2024-06-11

45 улсын 156 цэг рүү нислэг үйлдэнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар зургадугаар сарын 5-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн баталлаа.
2024-06-08

Б.Тулга: Тяньжин боомтын асуудлаар БНХАУ-ын талд удаа дараа хандсан боловч хариу ирээгүй

Тяньжин боомтод үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга мэдээлэл өглөө.
2024-06-07

Дорнод аймагт 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц ашиглалтад орууллаа

Дорнод аймгийн төв Чойбалсанд улсын хэмжээнд гуравдугаарт орох буюу 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг өчигдөр ашиглалтад орууллаа. Эрчим хүчний хэрэглээ сүүлийн үед огцом нэмэгдсэнээр 36 МВт-ын хүчин чадалтай “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн станц ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тиймээс эрчим хүчний дутагдлаа Сүхбаатар аймгийн станцаас нөхөж байжээ. Улмаар Монгол Улсын болон БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэхээр болсон аж. Уг төслийг хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын ТВЕА компани ажилласан юм байна. 
2024-06-07

Долоон аймаг, 40 сум, хоёр боомтыг авто замаар холбоно

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ онд долоон аймаг, 40 сум, хилийн хоёр боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлжээ. 
2024-06-05