Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Хуулиа ойлгодоггүй Хууль зүй, дотоод хэргийн сайд

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн уржиг дар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа 1016 насны хүүхэд явган хүний замаар цахил гаан дугуй, мопед, скүүтерээр явж болохоор Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орууллаа хэмээсэн. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж батлуулсныг танилцуулсан нь энэ.
Уржигдар 09 цаг 30 мин

Төсөв нь тэлсэн ч төсөөлөлд гацсан “Хүннү хот”

Монгол хэлэнд “хий бие, хийсгэлэн дүр” хэмээх өвөрмөц хэлц бий. Үүнийг уламжлалт бөө мөргөл, онгодын дуудлагад өргөн хэрэглэдэг бөгөөд нэгдүгээрт, далд ертөнцөд орших сүнслэг биеийг дүрслэхэд, хоёрдугаарт, агаар мэт барьцгүй, үнс мэт хувирамтгай чанарыг зэрэгцүүлэн илэрхийлэхэд голдуу ашигладаг. Үндсэн буюу шууд утга нь бодитоор оршдоггүй, хийсвэр, барьцгүй зүйлсийг илэрхийлнэ.
2026-10-15

Төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлах учир

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-10-14

Төрөх эмнэлэгт “түгжигдсэн” эрх

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэйг төрөх эмнэлэгт очиход дохионы хэлний хэлмэрчгүй, эрсдэлээс сэргийлэх нэрийн дор жамаараа амаржих боломжтой байхад саналыг нь ч сонсохгүйгээр шууд кесарево хагалгаанд оруулсан талаар нэгэн ээж бидэнд хэлэв. Ойлголцоход хүндрэлтэй байсан тул эмч, сувилагч нар түүний биеийн байдлыг бодитоор үнэлж чадаагүй аж.
2026-10-14

УБЕГ-ынхан хуулиас давсан журмаар хувийн хэвшлийн орлогыг дээрэмдэв

Төр хувийн хэвшлийн өмнүүр хөндөлсөж, эрхэлдэг бизнес, хийдэг ажлыг нь булааж авдаг явдал хэрээс хэтэрлээ. Эцэс сүүлдээ өдөр тутмын сонины өчүүхэн зай талбайг эзэлдэг зарыг хүртэл булаацалдаж байна.
2026-10-14

П.Наранбаяр, Л.Энх-Амгалан нарын хийрхэл боловсролын салбарт балаг тарьж эхлэв үү

Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улс багшлах хүчний дутагдалд орлоо, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 1280, орон нутагт 29 мэргэжлийн 723 багш дутагдсан хэмээн тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байв. Ийн боловсон хүчний эрэлд гарч, багш мэргэжлээр суралцагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх мэргэн санааг Засгийн газар “олж”, 2024-2025 оны хичээлийн жилээс МУБИС болон багш мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуульд үнэгүй сургаж эхэлсэн юм.
2026-10-13

Даацын хязгаараа давсан “бетонон хот” 

Хот төлөвлөлтөд барилгажилтын нягтрал гэж чухал зүйл бий. Энэ нь тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал, зам, дэд бүтэц, газар ашиглалтын даац, нийгмийн үйлчилгээний хүртээмж болон иргэдийн амьдралын чанар, аюулгүй байдлыг тодорхойлогч гол хэмжүүр болдог. Манай улсын барилгын салбарт өдгөө мөрдөж буй Хот, суурины төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд орон сууцын хорооллын  нягтралыг нэг га талбайд 300-450 хүн байхаар заасан байдаг.
2026-10-13

 “Хангарди”-ийн цонхоор хотынхны амьдрал сайхан харагдаж байна уу, Б.Пүрэвдагва дарга аа 

Хахир өвөл хаяанд ирж, нийслэлчүүд өнөөх л утаа, түгжрэл, ханиад, томуу, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдалтай нүүр тулах нь. Үүн дээр нэмээд эрчим хүч, түлш, шатахууны хомсдол ч биднийг отож байна. Өвлийн өвөлд л нийслэлийн иргэд эдгээр зовлон зүдгүүрийг туулж, арайхийн онд орж байхад хотын дарга Б.Пүрэвдагва хаана юу хийж явна вэ.
2026-10-12

Мэдээлэл, хөтөлбөрөөр “бөмбөгдүүлсэн” өдрүүд

БНХАУ-ын дарга Си Зиньпин есдүгээр сард Вашингтонд төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Бээжин уламжлалт ёсоороо найрамдалт харилцааны бэлгэдэл болгон Пин Пин, Фү Шуан нэртэй хос пандаг АНУ-д бэлэглэв. Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужийн Чэнду хотын аварга панда үржүүлгийн судалгааны төвд 2020 онд мэндэлсэн хоёр пандаг Америкийн Жоржиа мужийн Атлантагийн амьтны хүрээлэнд хэдийн хүргэжээ.
2026-10-09

Хотын удирдлагууд хорт утаатай тэмцэх хямд шийдэл эрж байна

Цаг агаар эрс хүйтэрч, цас, мөсний улирал хараахан ирээгүй байгаа ч Улаанбаатар хот утаан хөшгөө хэдийн татжээ. Өглөө, оройн сэрүүний ид галлагааны үеэр нийслэлийн агаарын чанар илт муудаж, утаа угаар үнэртэж эхэллээ. Уржигдар 22.00 цагийн үед гэхэд Улаанбаатар дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын долоодугаарт жагсав. Швейцар улсын технологийн “IQAir” омпанийн эзэмшдэг, дэлхий даяарх агаарын чанарыг хянадаг аппликэйшн ийн мэдээлсэн.
2026-10-09

 МАН-ын талцал гудамжинд гарав

МАН дахь Л.Оюун-Эрдэнийн талын гишүүдийн санаачилгаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос олон жилийн өмнө нас барсан гадаадын иргэнтэй холбоотой хэргийг шүүж байх зуурт Баянзүрх дүүрэгт баавгай нэгэн иргэнийг барьжээ. Суурин газарт ойн хүрэн орж ирчхээд айл гэр сүйтгээд байна, мал барилаа, иргэдийн амь насанд аюул учирлаа гэж сэрэмжлүүлэхэд тоож хэлэлцээгүй. Үүнээс өөр олон тулгамдсан асуудал ард түмэнд байхад шийдэх гэж оролдсонгүй.
2026-10-09

Хариуцсан яам нь харж суусаар иргэнээ эндэхэд хүргэлээ

Баавгай суурьшлын бүсэд олноороо үзэгдэх боллоо, айлын гэр, хашаа, хороо эвдэж, сүйтгэв, мал сүрэг рүү халдлаа гэх мэдээлэл сүүлийн хэдэн сар үргэлжилсэн. Гэтэл Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), нийслэлийн Байгаль орчны газар зэрэг холбогдох байгууллагын хариуцсан эрх мэдэлтэн, албан тушаалтан, сайд, дарга нар нь хойрго хандаж, дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрэв.
2026-10-09

Хөлждөггүй малчид, хөгждөггүй хөнгөн үйлдвэрийн салбар 

Говь-Алтай аймгийн Алтай сумын малчин Г.Б-ынх 600 гаруй малтайгаас 300 орчим нь ямаа. Хязгаар нутагт малтай айлын тоо цөөрч, малчид ч ховордож байгаа энэ үед боломжийн олон малтайдаа ордог гэсэн. Г.Б-ын дөрвөн ам бүл малынхаа ашиг шимээр амьдардаг бөгөөд нэг хүү нь аймгийн төвд төрийн алба хашдаг.
2026-10-08

 Төр томорч, бизнес хумигдах жил

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-10-07

 Эмнэлгүүд халдварын голомт болсоор байна

Уушгины хатгалгаатай хүүхдээ сахиад эмнэлэгт хэвтэхэд удалгүй л гүйлгэж, бөөлжөөд эхэлдэг. Гэдэс нь өвдөөд очиход орой нь, эсвэл маргаашнаас нь халуурч, ханиалгадаг дүр зураг нийслэлийн эмнэлгүүдэд түгээмэл.
2026-10-07

 Бүлэглэлд “барьцаалагдсан” АН

УИХ дахь АН-ын бүлгийг хэн зангидах вэ гэдэг асуудал тус намыг дотор нь талцуулаад байна. Уржигдар болсон ээлжит хуралдаанаар энэ талаар хөндсөн юм. Гэвч шийдэлд хүрэлгүй тарцгаажээ.
2026-10-07

“Тэрбум мод”-ны нэрээр тарьц, суулгац шахаж эхлэв үү

Намрын мод тарих өдрүүдийг нийслэлийн хэмжээнд энэ жил есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нд зохион байгуулж, 1.3 сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд нийслэл, дүүргийн харьяа төрийн байгууллагынхныг Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд нэгдсэн байдлаар мод тариулж буй тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрч лөлтийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газар зэрэг холбогдох  албаныхан мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор төрийн бай гууллагынханд тэнгэрт хадсан өндөр үнээр тарьц, суулгац шахаж эхэлсэн гэх.
2026-10-07

 ЭМДС-гийн өр улсын эмнэлгүүдэд шилжиж, бүсээ чангалахад хүргэв үү

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) өр төлбөргүй болсон хэмээн салбарын сайдаас нь эхлээд алга ташиж байтал энэ нь улсын томоохон эмнэлгүүдэд шилжиж, эцэстээ иргэдийн халаасыг тэмтрэхэд ойрхон болжээ. Тодруулбал, ЭМДЕГ-ын үлдэгдэл өр болох 198 тэрбум төгрөгийг өнгөрсөн зургаадугаар сард төлж барагдуулсан хэмээн Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлж байв. Тэгвэл өр, авлагагүй байхын тулд ЭМДЕГ-ынхан тусламж, үйлчилгээний нэр, төрлийг цөөрүүлж, эмнэлэгт олгох санхүүжилтээ багасгасан.
2026-10-06