Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон манай Оюуны өмчийн газар хамтран Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг тус хөтөлбөрт хамрагдах аж. 
Уржигдар 12 цаг 30 мин

“Цахим хөдөлмөр эрхлэгчид нэмэгдэж буй ч нийгмийн хамгааллын гадна үлдэх эрсдэлтэй”

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг тодорхойлох “Монгол Улсын цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцууллаа. Энэ үеэр Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 193 дугаар конвенцын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Цахим шилжилтийг даган Монгол Улсад платформ хөдөлмөр эрхлэлт эрчимтэй өсөж, залуучуудад шинэ боломж олгож байгаа ч тэднийг албан бус салбарт үлдээх, нийгмийн хамгааллын гадна хоцроох эрсдэл дагуулж буйг мэргэжилтнүүд онцоллоо.
Уржигдар 11 цаг 30 мин

Монгол “Азийн хамгийн тайван улс”-ын тоонд багтлаа

Дэлхийн энх тайвны индексийн энэ оны үзүү­ лэлтийг Австралийн Сидней хотод төвтэй Олон улсын эдийн засаг, энх тайвны институтээс 20 дахь жилдээ олон нийтэд танилцууллаа. Үүнд Монгол Улс өмнөх оныхоосоо дөрвөн байраар ахиж, нийт 163 орноос 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Уржигдар 10 цаг 30 мин

Хоршоо хэмээх “хорлон сүйтгэх ажиллагаа” 

Монголчууд бид хөгжлийн гарц, хөдөөгийн амь­жиргааг дэмжих “шидэт жор” хайх бүрдээ хоршоо гэдэг үгийг уриа лоозон шиг урдаа барьдаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд ч “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, олон зуун тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий томоохон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч эл хөдөлгөөн үнэхээр малчдыг үйлдвэрлэл, зах зээлтэй холбосон кластер тогтолцоог бий болгож чадсан уу гэвэл эргэлзээтэй. Харин ч сонгууль угтсан улс төрчдийн ээлжит шоу байх нь элбэг.
Уржигдар 10 цаг 00 мин

Норвегийн викинг сэлүүр тренд боллоо

Норвегийн шигшээ баг ДАШТий өмнө викингийн дүрээр зургаа авхуулж байсан билээ. Дэлхийн аваргад ирээд тэд үнэхээр сайн тоглож, хоёр ялж, хэсгээ тэргүүлж байна. Норвегийн фенүүд багаа гоол оруулах болгонд завь сэлүүрдэж байгаа мэт гараа хөдөлгөж, хөдөлгөөндөө тааруулан “Ro!” хэмээн хашхирч байгаа.
2026-06-24

Агуу довтлогчдын өрсөлдөөнд Месси тэргүүлж байна

Мексик, Канад, АНУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд талдаа орж, хасагдах шатанд шалгарсан багуудын нэрс эхнээсээ тодорч байна. Мексик, АНУ, Герман, Франц, Норвег, Аргентин улс хэсгийн сүүлийн тоглолтоос үл хамааран, плей-оффт өрсөлдөх боллоо. Харин Иордан, Тунис, Хаити, Туркийн шигшээ баг хасагдаж, харих замдаа оров.
2026-06-24

Байгалийн зүүдний “хэлбэр” урлаг байж болох уу 

Зохиолчид өөрийн нэрийн хуудас болсон бүтээл (brand name) туурвин үлдээх нь бий. Шинэ цагийн уран зохиолд “Зүүдэнд сэрсэн домог буюу Тэнгүрва” хэмээх өгүүллэг бичлэгийн арга туурвил, агуулга хийгээд домог зүйн сэтгэмжийн эрэлхийллээрээ анхаарал татаж эхэллээ. Учир нь уншигчтай ярилцахыг хүсэж өөртөө татан урьж буй зохиомжоороо ялгардаг нь оюун санааны гоо зүй (spiritual aesthetics)-г нээх оролдлого юм.
2026-06-24

Олон бүс нутагт 50 хэмээс давж халжээ 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температур 50 хэмээс давж халах нь 2023 оноос хойш эрчимжсэнийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-аас мэдээллээ. Тухайлбал, сүүлийн гурван жилд Хятад, Америк, Алжир, Пакистан, Мексик, Марокко, Иран, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсын газар нутагт агаарын температур аюултай түвшинд хүрсэн байна.
2026-06-24

Салбарын хэмжээнд цалин нэмэхэд 180-200 тэрбум төгрөг шаардлагатай гэлээ

Эрчим хүчний салбарынхан цалин нэмэх болон бусад асуудлаар ажил олгогч талтай хэлэлцээрт хүрээгүй тул энэ сарын 30-нд 08.00 цагт ажил хаяхаа мэдэгдсэн. Эл салбарын 6600 хүн ажил хаяхаа илэрхийлжээ. Тэгвэл энэ талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхай үйлдвэрчний холбооныхон өчигдөр мэдээлэл өглөө. Эрчим хүчний салбарт 17 мянга гаруй хүн ажиллаж буйгаас 14 мянга нь тус холбооны гишүүн аж. Тэдний үндсэн цалин нь 1.8-2.5 сая төгрөг гэнэ.
2026-06-24

Шалгалтын асуулт задарсан гэх дуулианы дараа Энэтхэгийн хоёр сая гаруй сурагч дахин шалгуулав

“Телеграм” сүлжээгээр дамжуулан шалгалтын материалыг худалдаалсан гэх мэдээллийн улмаас Энэтхэгийн эрх баригчид өмнөх дүнг хүчингүй бол­гожээ. Ингэснээр хоёр сая орчим сурагч дэлхийн хамгийн хүнд гэгддэг анагаахын элсэлтийн шалгалтыг өнгөрсөн ням гарагт хоёр дахь удаагаа өгсөн аж.
2026-06-24

“Алдар”-ын харваачид цэргийн ДАШТ-ээс иж бүрэн медаль гардлаа 

ХБНГУ-ын Варендорф хотод зохион байгуулсан байт харвааны цэргийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь тэмцээнд манай улсаас Л.Батсайхан ахлагчтай “Алдар” спорт хорооны баг дасгалжуулагч Б.Ганзоригийн удирдлагад оролцож, 19 орны цэргийн 200 гаруй шилдэг тамирчинтай цэц сорилоо.
2026-06-24

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн томоохон тэгш ой 2026 онд тохиож байгаа учир “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, Монгол цэргийн баатарлаг түүх, цог хийморийг бэлгэдэх, Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх, иргэд, залуучуудын эх оронч үзэл, Үндэсний бахархлыг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн техникийн болон 8,500 орчим цэргийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна.
2026-06-24

Зүүн бүсэд түүхий эд бэлтгэлийн гурав дахь цэгийг нээлээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлт болжээ. Ийнхүү зүүн бүсийн хэмжээнд дулааны улиралд арьс, ширэн түүхий эдийг малчид, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, эдийн засгийн эргэлтэд оруулах анхан шатны бэлтгэлийн гурав дахь цэг ажиллаж эхэлснийг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээллээ.
2026-06-24

Монгол, Туркийн худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх боломжтой гэж үзэв 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр, бүсчилсэн хөгжил, гамшгийн менеж­ментийн чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. 
2026-06-24

“Зуны Давос”  Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов. 
2026-06-24

ЗАСГИЙН ГАЗАР: Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног АМАРНА

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааны шийдвэрийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж байна.  Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээрээ амарна
2026-06-24

Нөөцийн хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална

Нийслэлийн иргэдийн махны эрэлт, хэрэгцээг хангах үүднээс нөөцийн махны худалдааг зохион байгуулж буй. Тэгвэл өнөөдрөөс жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болжээ.
2026-06-24

Мал аж ахуйн салбарт 104 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус сонсголоор хуулийн хэрэгжилтэд саад болж буй хүчин зүйлсийг тодорхойлж, чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэх юм. Хэлэлцүүлэгт төр болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс гадна 60 орчим малчин оролцож байна. 
2026-06-24