Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээрээ амарна.