Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

35 000 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ 

Европын холбооны “СВИЧ-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн хаалтын үйл ажиллагаа болов. Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийг дулаан, аюулгүй нөхцөлд амьдруулах, цахилгаан болон түлшний зардлыг багасгах зорилготой дээрх төслийг хэрэгжүүлснээр 2022- 2026 онд 4750 өрхийн амины орон сууц, барилга, байшинг дулаалж, 35 000 гаруй тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн байна.
2026-04-22

Боксын өсвөр үеийн тамирчид Ташкент хотод хөл тавилаа 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дотор өсвөр үеийнхний боксын тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах байв.
2026-04-22

“Анагаахын алдартнууд” багийнхан тэргүүлж, шилжин явах цом гардав 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнхан МҮОХ-той хамтран эл чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан, залуус дунд олимпын боловсрол, сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд “Олимпын дэвжээ” шилжин явах цомын тэмцээн зохион байгууллаа.
2026-04-22

Гадаад паспорт хэвлэх нэрээр хулгай хийж байгаа Б.Батцэцэг сайддаа хариуцлага тооцохгүй юм уу, эрх баригчид аа! 

Эрх баригч намын байгуулсан дөрвөн ч Засгийн газрын Гадаад харилцааны сайдын албанаас буухгүй байгаа Б.Батцэцэгийн хамааралтай аж ахуйн нэгжүүд татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээгээр “сааж” буй тухай баримттай мэдээлэл удаа дараа хэвлэлүүдээр мэдээлсээр.
2026-04-22

Замын-Үүдийн Гаалийн газарт АТГ-ынхан нэгжлэг хийлээ

АТГ-ынхан эх орны өмнөд хилийн Замын-Үүд боомтын Гаалийн газарт ажиллаж зарим албан тушаалтны ажлын байр, өрөө тасалгаанд нэгжлэг хийлээ. Түүгээр ч зогсохгүй, гаалийн хяналтын талбайд бүрдүүлэлт хийж буй нөхцөл байдлыг ч шалгасан аж.
2026-04-22

Монголын шар шороон шуурга Хятадын Сычуань мужид хүрчээ

Монголын нутгаас үүссэн хүчтэй циклон үзэгдэл уур амьсгалын нөлөөгөөр эрчимжин, хойд Хятадын өргөн уудам нутгийг хамарсан томоохон шороон шуурга үүсгэжээ. Энэ сарын дундаас нүүдэллэж эхэлсэн шар шороон шуурга цааш эрчимтэй “довтолж” Сычуань мужид хүрсэн нь бүс нутгийн хэмжээнд анхаарал татаж байна.
2026-04-22

АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү нар ИЗНН-д элсэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл жилтэй давхцуулан Ардчилсан намаас ИЗНН тийш “нүүдэл” идэвхжив. Тус намын гишүүн Я.Санжмятав, Д.Одхүү нар С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ИЗНН-д элссэн байна.
2026-04-22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улс дахь төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч КасымЖомарт Кемелевич Токаевын урилгаар энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийж буй.
2026-04-22

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат авга дүүгээ Харвардын сургуульд явуулжээ 

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хяналт, шалгалтынхаа дүнд илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар байгууллагуудын удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлдэг. Энэ шалгалтынхаа хүрээнд Засгийн газрын Хэ­рэг эрхлэх газарт Д.Очирбатад хариуцлага тооцуулах албан бичиг өгсөн аж.
2026-04-22

18 сая төгрөгийн шагналын сантай яруу найргийн наадам зохион байгуулна 

Дорнын и хяруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг тавдугаар сарын 10-нд зохион байгуулахаа Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс өчигдөр мэдээллээ.
2026-04-21

С.Зориг агсны амьдрал үйлс, үзэл санааг мөнхлөх “Үлдэх Зориг” баримтат киног олны хүртээл болголоо 

Монголын ардчилал, хүний эрх, эрх чө­лөөний төлөөх үзэл санааны түүчээ, “Ард­чил­лын алтан хараацай”, төр, нийгмийн нэрт зүт­гэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн мэн­дэлсний 64 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан түү­ ний гэр бүл, тө­рөл төрөгсөд, хамтран зүт­гэгчид, АН, ИЗНН-ын гишүүд хөшөөнд нь цэцэг өргөж, хүн­дэт­гэл үзүүлэв.
2026-04-21

Явган зорчигч ихтэй үед унадаг дугуйнаасаа бууж, алхах ёстой

Урин дулааны цагт Улаанбаатар хотод явган хүний замаар аюулгүй алхана гэдэг аз сорьсон хэрэг болоод удаж байна. Авто зам дээр өдөрт 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ орчин цагийн залуусын унаа болсон скүүтер, мопед, суррон гэхэд 37 мянга орчим бий гэдгийг Тээврийн цаг­даагийн албанаас танилцуулж байв.
2026-04-21

Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ

Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанд /2026-04-21/ Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон мэдээлэл технологийн салбарын төлөөллүүд оролцож санал хүсэлтээ илэрхийлэв.
2026-04-21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар 10 мянган мод тарина

Манай улс жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт Мод тарих үндэсний өдрийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр мод, бут, сөөг, цэцэг тарих, тэдгээрийг арчлан хамгаалах, байгаль орчноо нөхөн сэргээх зорилгоор олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бүх нийтээр мод тарих өдрийг тохиол­дуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн захиал­га авч эхэлжээ.
2026-04-21

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.
2026-04-21

Гэмт хэргийг таслан зогсоохын тулд цагдаагийн алба хаагч тусгай хэрэгсэл хэрэглэжээ

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, иргэнийг шархдуулсан явдал энэ сарын 17-18-нд шилжих шөнө гарчээ. Цагдаагийн 102 дугаарын утсанд тухайн шөнө “23 дугаар сургуулийн баруун талд хүмүүс орилолдож, зодолдоод байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу тус газрын I хэлтсийн машинт эргүүлийн алба хаагчид очсон аж.
2026-04-21

Зуслангийн захирлууд Монголд анх удаа чуулж байна

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэн байгуулагд­саны 100 жилийн ойн хүрээнд ХГБХХЕГ, Олон улсын зуслангийн холбоо (ICF), Монголын үндэсний зуслан­гуудын холбоо, “Найрамдал” цогцолбортой хамтран Зуслангийн захирлуудын олон улсын сургалт (ICDC)-ыг анх удаа зохион байгуулж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих гол хү­чин зүйлүүдийн нэг бол зуслангийн үйл ажиллагаа, хөгж­­ лийг дэмжих, хөтөлбөр, үйлчилгээний чанарыг сайж­руулах явдал юм.
2026-04-21

Японд газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлж, цунамигийн түгшүүр зарлажээ

Японы зүүн хойд болон хойд нутагт өчигдөр 16.53 цагт газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас Номхон далайн эрэг орчмын мужуудад цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх түгшүүр зарлав. Газар хөдлөлтийн голомт далайн түвшнээс доош 10 километрийн гүнд бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл нь Хоккайдо болон Иватэ мужид хамгийн хүчтэй мэдрэгдсэн байна. 
2026-04-21