Ч.Төгсдэлгэрийг хилээр гарахыг хязгаарлаж, нөхрийг нь цагдан хорив
Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг нөхрөөрөө дамжуулан барилгын Жэй Ти Эс Жи компаниас хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байна. Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн саналыг үндэслэн түүний нөхөр Б.Өсөхбаярт энэ сарын 5-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-д ангид хорьжээ.
2026-06-19
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал, ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашийн барилгын ажлууд үргэлжилж байна.
2026-06-16
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь 36.0х36.0 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2,431.3 ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн угсралт болон дотор заслын ажлыг хийж байна.
2026-06-15
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг 2028 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газар эзэмшиж буй иргэнд газар өмчлүүлж байгаа бөгөөд 2003-2025 онд нийслэлийн 213,579 иргэнд 11,396 га газрыг өмчлүүлсэн. Ийнхүү нийслэлд бүртгэлтэй нийт иргэдийн 12 хувь нь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлсэн байна.
2026-06-11
Нийслэлийн 2026 оны төсвийг дахин тодотгох нь
Х.Нямбаатар хотын захирагчаар ажиллах хугацаандаа нийслэлийн төсвийг жилд 2-4 удаа тодотгодог “уламжлал” тогтоосон. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд нийслэлийн ИТХын төлөөлөгчид 2026 оны төсөвтөө нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэтэл саяхан томилогдсон шинэ мээр дахиад нийслэлийн төсөвт “гар хүрэхээр” төслөө өргөн мэдүүлээд байна.
2026-06-11
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн 26.4 га талбайд барихаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэх байршлыг сонгохдоо дэд бүтцийн бэлэн байдал, эрчим хүчний хэрэглээний төвлөрөл, газар ашиглалтын боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна.
2026-06-05
Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн хог тээврийн ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 350 мянган ам метр талбайг хамарсан хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэхээр төлөвлөсөн. Уг ажлыг тавдугаар сарын 18-наас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар дараах байршлуудад хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг хийлээ.
2026-06-05
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байгаа юм.
2026-06-03
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайдад уламжлахаар болов
Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо.
2026-05-26
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана.
2026-05-22
30 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 960 хүүхдийн суудалтай 30 дугаар дунд сургуулийн барилга угсралтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 8545.0 м.кв талбайтай, 4 блок бүхий 75.5м х 30.5м, 18.0м х 30.0м, 17.67м х 13.35м, 3.6м х 8.9м хэмжээтэй байхаар төлөвлөгдсөн юм. Барилгын гадна цахилгааны дэд өртөөний барилга угсралт, дотор засал, цахилгаан холболтын ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.
2026-05-21