Архангайд газар 3.7 магнитудын хүчтэй хөдлөв
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Дээд булаг гэх газарт өчигдөр буюу энэ сарын 26-ны 06.06 цагт газар 3.7 магнитудын хүчтэй хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ)-гийнхэн мэдээллээ.
2025-06-27
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд үер бууж, 13 айл усанд автжээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд зургаадугаар сарын 22-ны 18.45-19.50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж, айл өрхүүд усанд автжээ. Үерийн талаарх дуудлагыг тухайн өдрийн 19.20 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Онцгой байдлын ерөнхий газрынхны мэдээлснээр Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багийн нутагт үер бууж, 13 айлын гэр, есөн хашаа, нэг аж ахуйн нэгжийн барилга усанд автжээ.
2025-06-24
АХБ хамгийн өндөр дүнтэй төгрөгийн бонд гаргаж, сүүний үйлдвэрлэлийг дэмжинэ
Азийн хөгжлийн банк энэ оны хоёр дахь төгрөгийн бондоо гаргаж, 55.8 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Зургаан жилийн хугацаатай тус бонд нь 10.3 хувийн тогтмол хүүтэй бөгөөд 2020 онд АХБ-наас гаргасан “Номад”-аас хойших хамгийн өндөр дүнтэй төгрөгийн бонд болж буйгаараа онцлог. Энэхүү хөрөнгийг Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төсөлд зарцуулах юм байна.
2025-06-20
Цоохор ирвэсийг Увс аймгийн бахархалт амьтан болгох санаачилгыг ИТХ нь дэмжсэнгүй
Увс аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлал, байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Х.Халиуны гаргасан энэ санаачилгыг орон нутгийн удирдлагууд нь хэлэлцээд, хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Тэрбээр энэ талаар “Экологийн тэнцвэрт байдалд чухал ач холбогдолтой, нэн ховор амьтан болох цоохор ирвэсээр дамжуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, нутаг орныхоо гол онцлог, давуу талыг сурталчлан таниулах, байгаль хамгааллыг сайжруулах боломжтой байлаа.
2025-06-18
Улаанбаатар-Даланзадгадын чиглэлд нислэг үйлдэнэ
Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь “Гурвансайхан” нисэх буудлын засварын ажлыг энэ сард багтаан дуусгаж, ирэх сарын 1-нээс нислэг үйлдэхээр төлөвлөж буйг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Тус нисэх буудлыг өргөтгөж, шинэчлэхтэй холбоотойгоор Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгийг сүүлийн жил гаруйн хугацаанд зогсоосон.
2025-06-18
Сансар огторгуй, оддын чуулганыг дорнын говиос тольдоорой
Одон орон судлалаар дамжуулан уламжлалт урлаг, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Сэтгэшгүй оддын чуулган-2025” арга хэмжээ энэ сарын 25-27-ны өдрүүдэд Дундговь аймагт болох гэнэ. Гараг эрхсийн хөдөлгөөн, сансар огторгуй, цаг хугацааг хүн төрөлхтөн өөрсдийн шашин, урлаг, домгоороо дамжуулж хэрхэн ойлгож ирснийг соёлын одон орон судлал хэмээдэг.
2025-06-15
Даланзадгад-Мандалговь чиглэлийн зам засах тендерийг хоёр дахиа зарлалаа
Говийн аялал жуулчлалын гол маршрут болсон Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг жуулчны улирлаас өмнө яаралтай засаж, зорчигчдын аюулгүй байдлыг хангахыг аяллын компаниуд, орон нутгийн иргэд шаардаж буй. Энэ долоо хоногийн эхээр болсон говийн бүсийн анхдугаар чуулганы үеэр ч иргэд эл асуудлыг хөндөж, бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүст санал, шүүмжлэл хэлж байв. Тэгвэл Зам, тээврийн яамнаас тухайн чиглэлийн 38.4 км авто замыг засуулахаар хоёр удаа тендер зарласан, одоо ч сонгон шалгаруулалтын зар байршуулаад буй талаараа мэдээллээ. Бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд өнөө жил улсын төсвийн хөрөнгөөр говийн аймгуудын нийт 156 км замд их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд Даланзадгад-Мандалговь чиглэлийнхэд 39.1 тэрбум төгрөг хуваарилжээ. Тендерт оролцогчдын саналыг энэ сарын 23 хүртэл хүлээн авах аж.
2025-05-15
Булган аймгийн Баян-Агт сумд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраав
Булган аймгийн Баян-Агт сумд өнгөрсөн бямба гарагт гарсан ой, хээрийн түймрийг өчигдөр бүрэн унтраалаа. Түймрийн хор хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагынхан өдгөө ажиллаж буй гэнэ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум буюу Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт дөрөвдүгээр сарын 29-нд гарсан түймрийг унтраахаар 128 хүн, есөн техниктэйгээр ажиллаж байна.
2025-05-12
Зүүн бүсийн сумдад Хамтын ажиллагааны хороо байгуулъя
Хариуцлагатай уул уурхай гэхээр олборлогч компани үйл ажиллагаа явуулсны дараа нөхөн сэргээлт хийдгээр л төсөөлдөг хүн цөөнгүй. Мэдээж нөхөн сэргээлт хийх нь чухал. Гэхдээ энэ бол хамгийн чухал нь биш. Хуулийн хүрээнд, талуудын оролцоог хангаж байж хариуцлагатай уул уурхай сонгодог утгаараа ажиллана. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэдийн оролцоо маш чухал. Нутгийн иргэд шийдвэр гаргалтад оролцож байна гэдэг нь хяналт тавих нэг боломж, нөгөө талаар төрсөн нутаг, байгалиа хамгаалах нэг арга гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарладаг.
2025-05-07
Малчдын 59 хувь нь ган, зудыг даван туулах бэлтгэлгүй гэжээ
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, хор нөлөө жилээс жилд нэмэгдэж буй. Үүнд манай улсын малчид хэр бэлтгэлтэй байгаа, орон нутгийн иргэдийн ахуй амьжиргаанд ган, зуд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилготой “Шилжилт хөдөлгөөн ба уур амьсгалын өөрчлөлт” судалгааг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), байгаль орчин, тогтвортой хөгжлийн “Паблик лаб Монгол” төрийн бус байгууллага хамтран хийжээ.
2025-04-22
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал төллөөд байна
Мал төллөлт улсын хэмжээнд 17.5 хувьтай байна. Тодруулбал, энэ оны эхний улиралд 4.7 сая толгой мал төллөжээ. Үүнээс 2.1 сая хонь хургалж, 2.4 сая ямаа ишгэлэн, 16.8 мянган ингэ ботголсон аж. Мөн 104.9 мянган үнээ тугалсан бол 19.7 мянган гүү унагалжээ. Төл мал 2024 оны мөн үеийнхээс 1.3 саяар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Одоогоор 2.4 сая хурга, 2.1 сая ишиг, 102.5 мянган тугал, 19.4 мянган унага, 16.6 мянган ботго эрүүл бойжиж байгаа гэнэ
2025-04-16