Азийн хөгжлийн банк энэ оны хоёр дахь төгрөгийн бондоо гаргаж, 55.8 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Зургаан жилийн хугацаатай тус бонд нь 10.3 хувийн тогтмол хүүтэй бөгөөд 2020 онд АХБ-наас гаргасан “Номад”-аас хойших хамгийн өндөр дүнтэй төгрөгийн бонд болж буйгаараа онцлог. Энэхүү хөрөнгийг Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төсөлд зарцуулах юм байна. Тодруулбал, “АПУ Дэйри ХХК-Сүү, сүүн бүтээгдэхүү¬ ний нэмүү өртгийн хүртээмжтэй сүлжээг дэмжих төсөл”ийн хүрээнд шинэ үйлдвэрийн барилга барих, сүү боловсруулах болон савлах хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүхий сүү цуглуулах цэгүүд байгуулах, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зэрэгт зориулах аж. Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойг онцоллоо. Азийн хөгжлийн банк төгрөгөөр шууд хөрөнгө татан төвлөрүүлж, зээл олгосноор дотоодын зээлдэгчдэд валютын ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэнэ.
Д.Сэлэнгэ