Тариалан эрхлэгчдийн зарим төрлийн хүнсний ногоонд ирэх сарын 1-нээс мөнгөн урамшуулал олгохоор болсныг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлëээ. Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөлд байцай, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, навчит ногоо, шар лууван, хүрэн манжин багтжээ. Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсний газарт тариалан эрхэлдэг, тухайн газар нь e-gazar.gov.mn-д бүртгэлтэй байна. Мөн ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан www.plant.mofa. gov.mn-д тогтмол оруулж, хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх аж. Түүнчлэн e-barimt.mn-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах бүрдээ урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримт үүсгэж, хоёр талын төлбөрийнбаримтыгбаталгаажуулах гэнэ. Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn сайтад цахимаар илгээх боломжтой.
О.Ундрах