Өвөрхангай аймгийн Богд сумын Өлзийт хошуу багийн “Хайрлахын-Ам”, “Чулуутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 168 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ 07.02-ны өдрийн 22:17:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг мөн өдрийн 22:25 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Богд сумын дарга, Засаг даргын орлогч, Өлзийт хошуу багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгдлээ.
Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэр-Эмт багийн “Цагаан толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ 07.03-ны өдрийн 07:03:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг мөн өдрийн 07:12 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэлт Дундговь аймгийн төв Сайнцагаан сум болон Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн, сумдад мэдрэгдсэн. Урьдчилсан байдлаар учирсан хохиролгүй гэж орон нутгаас мэдээллээ.