Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Д.Амарбаясгалан,Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундраа нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ гэв

МАН-ын бага хурал: Д.Амарбаясгалан,Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундраа нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ
2026-02-27

АН иргэдийн мэдээллийг хуулийн дагуу ашигласан гэв

Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар тайлбар өгөв. Аn.mn сайтад тус намын гишүүн биш иргэн регистрийн дугаараа хийхэд хувийн мэдээлэл нь гарч ирж буй тухай уржигдар нийгмийн сүлжээгээр шуугьсан юм.
2026-02-27

М.АДИЛСАЙХАН: УНТЭ-ийн даргыг удаа дараа сольсноос болж эм, багаж, хэрэгслийн хангамж тасалдаад байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн эмч, ажилтнууд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, удирдлага нь удаа дараа солигдож, тогтохоо больсноос хойш өдөр тутмын эм, тариа, багаж, хэрэгслийн хангамж тасалдаад байгаа талаараа мэдээллээ. Эмчилгээ эрхэлсэн захирал М.Адилсайхан “УНТЭ-ийн амбулаториор өдөрт дунджаар 1200 гаруй хүн үйлчлүүлдэг.
2026-02-27

Архангай аймагт ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжинэ

Архангай аймагт ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжинэ
2026-02-27

10 жилийн хугацаанд 44 хүүхэд хурдан мориноос унаж амиа алджээ

Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор хүүхдийн эр­­­­­­хийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмө­­рийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зо­хион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэр­­гээнд 18 хүртэлх насны хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл Цагаан сарын баярын өмнөхөн зарим аймаг, сумд хурдан мо­рины уралдаанд хүүхэд оролцуулж, эрхийг нь зөрчсөн талаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэв.
2026-02-27

“Ногоон автобус”-ны гэх хэргийг Дээд шүүх хэлэлцэхээ хойшлуулав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын өчигдрийн шүүх хурлаар “Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүмүүс, тэд­­­­ний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр товлосон байв. Гэвч илт­­­гэгч шүүгч нь шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нарын гаргасан олон гомдлыг нэг бүрчлэн танилцуулах учраас нэмэлт судалгаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэлэлцэх хугацааг хойшлууллаа.
2026-02-27

Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ

Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сангийн орлого, зарлагын урт хугацааны тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ГБХНХ-ын дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна.
2026-02-27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барихаар болжээ

Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачилж, УИХ-д өргөн барихаар бэлэн болсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
2026-02-27

Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргажээ

“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэ­­хийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын дундаас шалгаж эхлэн, улмаар яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон би­лээ. Түүнийг цагдан хорьсон хугацаа дуусаж буйтай холбоотойгоор прокурор нь таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн аж. Шүүгч уг саналыг нь хэлэл­­цээд прокурорын саналыг хүлээн авч, дахин 30 хо­­­ног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
2026-02-27

“Хотула”-гийн эрхшээлд хотлоороо

Төрийн үйлчилгээний цахим шилжилт бодлогын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй нэг ажил нь “Хотула” хэмээх аппликэйшнийг бүтээж, ард иргэдэд тулган шахсан явдал юм. Ирэх сарын 1-нээс эхлээд нийслэлийн гэр хорооллынхон галлагааны түлшээ авахын тулд ухаалаг утастай болох, түүндээ “Хотула” гэдэг аппликэйшнийг заавал татаж суулгасан байх ёстойг сонордуулъя.
2026-02-27

Евро-92 шатахуун хэрэглэснээр агаарын бохирдол буурах уу

Улаанбаатрын агаарын бохирдол бол бид­ний “шүдний өвчин” бус, бүр “хорт хав­дар”. Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар сүүлийн жилүүдэд бүхий л түвшинд толгойгоо гашилгаж буй бөгөөд эхлээд зуух пийшингээ, дараа нь нүүрс түлшээ соль­сон. Ингэсэн ч агаар цэвэр, тунгалаг болсон­гүй, гамшгийн түвшинд хэвээр л байна. Тэгвэл агаарын бохирдлын өөр нэг буруутныг Аж үйлд­вэр, эрдэс баялгийн яамнаас онцлон нэр­­ лэж эхлэв. Тэр нь энгийн АИ-92 авто бензин юм.
2026-02-26

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт шар усны үерийн аюул их байна

Хаврын шар усны үерийн аюулын зураглалыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар өчигдрөөс эхлэн 10 хоног тутам гаргахаар болжээ. Шар усны үерийн аюулын зураглалаас харахад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт үерийн аюул маш их, томоохон, гол, мөрөн олонтой газруудад их байна. Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв.
2026-02-26

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчийг телекамераар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажиллаж байна.
2026-02-26

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөв

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен уржигдар тангаргаа өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Өмнөх Ерөнхий сайд Дик Шуфын Засгийн газрыг 2025 оны зун огцруулсны дараа ээлжит бус сонгууль явуулж, 38 настай Р.Йеттений тэргүүлсэн эвсэл ялалт байгуулсан юм.
2026-02-26

Засгийн газар шинэ акт гаргахгүй бол “Ачит ихт” ХХК-д давуу байдал үүснэ

Засгийн газар 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ачит ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хүдрийн овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, эдгээр компанийн хооронд байгуулсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нөхөн төлүүлэх, овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулахыг холбогдох хүмүүст даалгасан байдаг.
2026-02-26

"Эрдэнэс тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа.
2026-02-26

Өвлийн хүлэмжид анх удаа заг үрслүүлж, ургууллаа

Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд дөрвөн улирлын хүлэмжид мод бут, төмс, хүнсний ногоо тарьж ургуулан өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн оролцож буй билээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийнхөн Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг үрслүүлж, амжилттай ургуулжээ.
2026-02-26

Уул уурхайн компаниудыг Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлэхэд анхаарна гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Жулиа Хоггеттой уулзаж манай компаниудыг тус биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах боломжийн талаар ярилцжээ.
2026-02-26