Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дулааны тавдугаар цахилгаан станцын талбайгаас 102.9 мянган м3 үнсийг зөөжээ

Одоогийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 102975 м3 үнсийг зөөсөн байна. Үнс зөөх ажил 10,3 хувьтай үргэлжлэн явагдаж байна. Бетон зуурмагийн ажлууд болох зуурмагийн узлийн туузан дамжуулагчийн суурь, бункерийн суурь, авто жингийн суурийн ажлууд хийгдэж дууссан.
2026-06-23

Монголын хөрөнгийн бирж болон “Эрдэнэс Тавантолгой” компани хамтрах нь 

Монголын хөрөнгийн бирж (МХБ) болон “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Үүний хүрээнд талууд “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах, хувьцааны бүртгэлийн өөрч­ лөлтийг зохион байгуулах, цаашид хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж буйг МХБ-ээс мэдээллээ.
2026-06-23

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэртэй танилцана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилж байна. Түүнийг холбогдох албаны хүмүүс дагалдан яваа төлөөлөгчдийнх нь хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр угтан авсан юм.
2026-06-23

Өнөөдөр СХД, ХУД, СБД, БЗД, Төв аймагт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлуудыг танилцуулж байна.
2026-06-23

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотод болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУын Засгийн газрын тэргүүний урилгаар тус улсын Далянь хотод болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор өчигдөр мордлоо. Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалтыг “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулах бөгөөд 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцох аж.
2026-06-23

Аймгуудын баяр наадмын товыг өөрчилсөнд аялал жуулчлалынхан бухимдав

Дэлхийн адууны өдрийг энэ жил анх удаа тэмдэглэхтэй холбогдуулан Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгийн баяр наадмыг улсынхтай давхцуулахгүйн тулд долоодугаар сарын 6-9-нд болгож урагшлуулаад буй.
2026-06-23

Тэс суманд үхсэн малаас боомын халдварт өвчин авсан тохиолдол бүртгэгджээ

Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар ЗӨСҮТ мэдээллээ.
2026-06-23

Дэлхий “хайлж” байна

Зуны аагим халуунд “Хайлж дууслаа” хэмээн цахим орчинд хошигнож, элдэв хөгжилтэй зураг хуваалцдаг хүн цөөнгүй. Гэтэл дэлхий дахинд агаарын хэм хэт дулаарах үзэгдэл нь жил бүр олон мянган хүний аминд хүрдэг ноцтой аюул болоод байна.
2026-06-23

Цахим шалгалтын улсын дундаж үнэлгээ урьдчилсан байдлаар 59.3 хувьтай гарчээ

Боловсролын үнэлгээний төвөөс 2026 оны багш болон сургууль, цэцэрлэгийн гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл өгөв. Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат “Энэ жил багшийн гүйцэтгэлийн үнэлгээг сургуульд суурилсан хэлбэрээр зохион байгууллаа.
2026-06-23

Хотын ОБХХУХ-ийн даргын хэрэгт гурван хүнийг албадан саатуулжээ

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар (АОБТГ)-ын удирдах албан тушаалтан Б.Мөнхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан албадан саатуулж, шалгаж эхэллээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэргийн найман объектод нэгжлэг хийж, гурван хүнийг саатуулсан нь уг албан тушаалтантай холбоотой аж.
2026-06-23

ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын даргаар ажиллаж буй Э.Төрбаярт холбогдох авлигын хэрэгт Нийс­­лэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
2026-06-23

ШУТИС төгссөн юм хойно алзахгүй биз дээ

Шижигнэсэн 2197 залуу өнөөдөр доктор, магистр, бакалаврын зэргээ хамгаалж, мэргэжлийн дипломоо гардлаа. Тэдний найм нь доктор, 294 нь магистр юм. Мөн 1887 оюутан сургуулиа амжилттай төгсөж, бакалавр хэмээх эрхэм алдрын эзэд болов. Тэдгээрийн 152 нь онцлох дипломтой, 37 нь БНХАУ болон БНСУ-ын их сургуулиудтай хамтарсан 2+2 хос дипломын хөтөлбөрөөр суралцан төгсөж байна.
2026-06-22

Япон улс визийнхээ хураамжийг ирэх сараас тав дахин нэмэгдүүлнэ

Японы Засгийн газраас гадаадын иргэдэд олгодог нэг удаагийн виз (аялал жуулчлал, гэр бүл, төрөл садантайгаа уулзах, бизнесийн богино хугацааны)-ийн хураамжаа ирэх долоодугаар сараас эхлэн тав дахин өсгөж, 15 мянган иен болгох шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргалаа.
2026-06-22

“18 хоног” баримтат киног үзэгчдийн хүртээл болгов

“Ноорог медиа”-гийнхан сонгог­ чийн боловсрол олгох “18 хоног” хэмээх баримтат киногоо энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болголоо. Эл бүтээлд 2024 оны УИХын сонгуулийн үйл явцыг эгэл жирийн таван иргэний тус тусын өнцгөөс тольдон харуулахыг зорьсон аж. Энэхүү баримтат кино нь тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, иргэдийн оролцоо, сонголт болон үзэл бодлыг бодит баримт, амьдралын түүхээр дамжуулан хүргэж байгаагаараа онцлогтой. 
2026-06-22

Эцсийн шийдвэр хоёр сарын дараа гарна 

Иран, АНУ хоёр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 60 хоногийн хугацаанд Ливаныг оролцуулан бүх фронт дээр байлдааны ажиллагааг зогсоохоор болсноо мэдэгдлээ. Трамп Парисын Версалийн ордонд гарын үсэг зурж гарч ирээд ийн мэдэгдээд, Иран авсан үүргээ биелүүлэхгүй бол довтолгооноо шинээр эхлүүлнэ хэмээн заналхийлээд авлаа.
2026-06-22

Хотын архитекторыг нээлттэйгээр бус, хаалттай хүрээнд сонгон шалгаруулсаар байна 

Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг хахуулийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд хилийн хориг тавьж, нөхрийг нь цагдан хориод буй. Тэгвэл хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн ерөнхий архитектороор Б.Батцолмонг томилжээ. Шинэ архитектор Б.Батцолмон нь Д.Сумъяабазарыг нийслэлийн удирдлага байх үеэс хотод албан тушаал хашиж, 2020-2023 онд Хот байгуулалт, хөгжлийн газарт ахлах мэргэжилтэн, 2024 оноос Хот байгуулалт, хотын стандартын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж. 
2026-06-22

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна гэв 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарынхан ажил хаяхад хүрсэн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тодруулбал, тус салбарынхан ажил олгогч болох Эрчим хүчний яамтайгаа цалин нэмүүлэх асуудлаар урт хугацаанд хэлэлцэж байгаа ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж.
2026-06-22

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. Өөрөөр хэлбэл, тусгай замыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн нь гэрлэн дохиотой уулзваруудад автомашины эргэх хөдөлгөөнд саад учруулахгүй, замын хөдөлгөөний урсгалыг хэвийн хадгалах давуу талтай.
2026-06-22