“Ноорог медиа”-гийнхан сонгог чийн боловсрол олгох “18 хоног” хэмээх баримтат киногоо энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болголоо. Эл бүтээлд 2024 оны УИХын сонгуулийн үйл явцыг эгэл жирийн таван иргэний тус тусын өнцгөөс тольдон харуулахыг зорьсон аж. Энэхүү баримтат кино нь тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, иргэдийн оролцоо, сонголт болон үзэл бодлыг бодит баримт, амьдралын түүхээр дамжуулан хүргэж байгаагаараа онцлогтой.
Бүтээл төрөх үйл явцын талаар “Ноорог медиа”-гийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан “Бид энэхүү коногоороо дамжуулан улс төрийн сонгууль гэж чухам юу болох, хөдөө орон нутаг, нийслэл болон хилийн чанадад суугаа иргэдэд сонгуулийн үр нөлөө хэрхэн тусдаг, асуудлын гол цөм нь хаана байгааг харуулахыг зорьсон. Товчхондоо, бид хажуугаас нь харж буй хэрнээ тө дийлөн гүн оролцож чаддаггүй тэрхүү том өрсөлдөөнийг ил гаргахыг хичээлээ. Энэ киног бүтээхийн тулд маш их саад бэрхшээлийг туулсан. Сонгууль гэдэг тэр чигтээ асар их мөнгөний өрсөлдөөн, тоглоом гэдгийг анзаарсан. Түүнчлэн хүмүүсийн амьжиргаа, ажил, бие махбод, сэтгэл зүй, цаашлаад аминд нь ч хүрч болохуйц хүчтэй үйл явдал юм байна” хэмээв.
“18 хоног” баримтат киног “Skymedia”, “MoTV”, “Voo” болон бусад IPTV-ийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой.
Э.Сондор