Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн шинэ систем нэвтрүүлэв
Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн систем (TUBIS)-ийг төр, хувийн хэвшлийн лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн 170 гаруй байгууллага ашиглаж буй. Эл систем нь өвчний тохиолдол бүрийн мэдээллийг бодит цагт суурилан бүртгэж, сүрьеэг оношлохоос эмчилгээний үр дүн гарах хүртэлх бүх үе шатны бүртгэлийг хийж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх юм байна.
2026-05-04
А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг хятад иргэний амийг бүрэлгээгүй гэж дүгнэв
“Чингис хаан” нисэх буудалд буусан нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэн, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэг үйлдсэн хятад иргэд, тэдэнтэй хамтарсан манай улсын харьяат хоёр хүний болон хохирогчийн аавынх нь гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцээд хоёр монгол залууг хүний амь бүрэлгэсэн үйлдэлд буруугүй гэж дүгнэлээ
2026-05-04
Бохир усны 40 км шугам шинэчилж, 350 орчим худаг засварлана
Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд шуудуу ухалгүйгээр доторлох орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үерийн хамгаалалтын систем бий болгох гэнэ. Энэхүү технологи нь хуучирсан шугам хоолойг газар ухалгүйгээр дотор талаас нь шинэчлэх боломж олгодог байна.
2026-05-04
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана.
2026-05-04
Хурдан морины уралдаан эхэлсэнтэй холбоотой орон нутгийн удирдлагуудад чиглэл өгчээ
Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглосон. Морин уралдааныг энэ сарын 1-нээс зөвшөөрч буйтай холбоотой уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар орон нутгийн удирдлагуудад чиглэл өгчээ.
2026-05-04
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барина. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.
2026-05-04
Д.Ихбаярыг нийслэлийн ИТХ-ын даргаар сонголоо
МАН-ын Удирдах зөвлөл баасан гарагт “нууцаар” хуралдаж, нийслэлийн ИТХ-ын даргад төлөөлөгч Д.Ихбаярыг нэр дэвшүүлэхээр дэмжжээ. Уг нь үүнээс өмнө дэмжсэнгүй гэсэн мэдээлэл гарсан юм.
2026-05-04
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг хэлэлцэх нь
Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонгодог зохицуулалт хийсэн билээ. Тодруулбал, 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн тусгасан.
2026-05-04
Хятадын Ардын их сургуульд магистрын тэтгэлэг зарлажээ
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Хятадын Ардын их сургууль (Renmin University of China)-ийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Орчин үеийн хятад судлалын чиглэлээр хоёр жил суралцах боломжтой бөгөөд сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлж, мөн амьжиргааны тэтгэмж олгох гэнэ.
2026-05-02
Эзэнгүй амьтдын асрах байрыг өргөтгөх нь
Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур бий гэсэн судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. “Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх” аяны хүрээнд өнгөрсөн онд нийслэлээс тэнэмэл нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд түр хамгаалах байр барьсан юм. Тэгвэл энэ онд уг байрыг өргөжүүлэхээр болсныг холбогдох албаныхан мэдээллээ.
2026-05-01