Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-03-17

Жирэмсэн ээж, 3-4 настай охидын аминд халдсан М.Батчулууныг шүүхэд шилжүүллээ

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг, Дунд Дарь-Эхийн гудамжинд амьдардаг айл руу хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд хөлд хүнд гэрийн эзэгтэй болон дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн.
2026-03-17

Хөвсгөл нуурын гүн дэх хог хаягдлын байршлыг тогтооно гэв

Монгол Улсын Далайн захиргаанаас SMART-C CL/LP төслийг 2023 оноос олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн билээ. Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээ болон олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд уг төсөл чиглэж буй юм. Тэгвэл уг төслийн хүрээнд Олон улсын далайн байгууллагын төлөөлөгчидтэй хамтран ажиллахаар болжээ.
2026-03-17

“ТМК Энержи” өдөрт 1000 шоо метр хий олборлож байна

“ТМК Энержи” компанийн Гурвантэс XXXV төслийн хүрээнд олборлож буй нүүрсний давхаргын метан хийн үйлд­вэрлэл шинэ дээд түвшинд хүрч, өдөрт 1000 шоо мет­рээс давжээ. Энэ нь 2026 оны хоёрдугаар сарын түвш­нээс ойролцоогоор хоёр дахин өссөн үзүү­лэлт болж байна.
2026-03-17

Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна

Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
2026-03-17

Зэрлэг амьтанд ээлгүй барьсан 273 метр хашааг буулгалаа

Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны эхэнд стандарт зөрчиж барьсан 273 орчим метр урт хашааг буулгаснаа албаныхан м­эдээлэв. Уг хашаа нь Богдхан уулын зэрлэг амьтдын чө­лөөтэй нүүдэллэх хөдөлгөөнийг хязгаарлаж, эрүүл мэндэд нь аюул учруулж болзошгүй байсан аж.
2026-03-17

Хоршооны зээлийг хэрэглээнд ашигласан тохиолдол их байгаа тул хяналт шалгалт хийнэ гэв

Шадар сайд Х.Ганхуяг Шинэ хоршоо хөдөлгөөн болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө.
2026-03-17

Авто замын трасст өртөж буй 56 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэв

Засгийн газрын 2022 оны 476 дугаар тог­тоолоор “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто зам­тай холбох аж­лыг эрчим­жүүлэхийг төр захиргааны байгууллагад үүрэг бол­госон. Үүний хү­рээнд Богд­хан уулын дар­хан цаазат газ­рын Хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч иргэн, хуу­лийн этгээдэд хан­дан мэдэгдэл гаргажээ.
2026-03-17

Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь

Орон сууцын санхүүжилтийн банкны тухай болон Орон сууц­жуу­лал­тын тухай анх­дагч хуулийн төс­лийн хэлэл­цүүлгийг Мон­гол­банк, Хот бай­гуулалт, барилга, орон сууц­жуу­лал­тын яамнаас хамтран зохион байгуулж, арил­жааны банкууд, холбог­дох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн болон олон улсын шин­жээч­дийн тө­лөө­лөл орол­цов. Өнгөрсөн 10 гаруй жи­лийн ху­га­цаанд Монголбанк, Засгийн газартай хам­тарч орон сууцын ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хуга­цаанд 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр нийт 140 гаруй мянган өрх орон сууцтай болжээ.
2026-03-17

Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” номын нээлт боллоо

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу чуулганы завсарлагааныг тун бү­ тээлч өнгөрүүлж, намтар номоо бичжээ. “Хугархай эрүүний шөл” хэмээх өвөрмөц нэртэй энэхүү номынхоо нээлтийг тэрбээр өчигдөр УИХын хаврын чуулгантай зэрэгцүүлэн “Улаанбаатар галарей”-д хийсэн юм. Чуулган завсарламагц тэрбээр хотоос зайдуу, зусланд байрлан 20 хоногийн турш ажилласан байна.
2026-03-17

100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүрт гал гарчээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр/2026.03.17/ 11:07 цагт ирсэн ОБЕГ иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. 
2026-03-17

Синцитиаль вирусээр үүсгэгдсэн томуугийн идэвхжил өндөр байна

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэв. Тодруулбал, Улаанбаатар хот болон найман аймагт томуу, томуу төст өвчин идэвхжиж байгаа аж. Өрхийн болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор үзүүлсэн хүмүүсийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар 2058 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйгаас 1216 буюу 59.1 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
2026-03-17

Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ

Төв аймгийн зарим сумдын нутагт мал, амьтны шүлхий өвчин гарчээ.  Иймд мал бүхий иргэд, малчид та бүхэн Улаанбаатар хотын улаан бүс болон Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт адуу, малыг бэлчээрлүүлэхгүй, оруулахгүй байхыг анхааруулж байна.
2026-03-17

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдтой хамт Б.Амарсанаа, Ц.Эрдэмбилэг нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болсон, өдгөө УИХын дарга Н.Учралын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилогдоод буй С.Энхболд нарт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлээд байна.
2026-03-17

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 54 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны эхний хоёр сард ямархуу дүр зурагтай байсныг өчигдөр тайлагналаа. Манай экспортын бүтээгдэхүүний голлох үйлдвэрлэл болох аж үйлдвэрийн салбарын нийт орлого дээрх хугацаанд 10.4 их наяд болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 3.6 их наяд төгрөгөөр буюу 54 хувиар өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын орлого 235.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХныхон хэлсэн.
2026-03-17

Сөрөг хүчин “бай”-гаа сольж, Ерөнхийлөгч төслөө зүтгүүлнэ

УИХ-ын хаврын чуулганыг өчигдөр 96 хувийн ирцтэйгээр нээв. Н.Алтанхуяг, О.Саранчулуун нар өвчтэй, Б.Тулга чөлөөтэй, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаадад томилолттой гэнэ. Тэднээс бусад 121 хүн чуулганы нээлтэд оролцож, ойрд хараагүй өндөр ирц бүрджээ. Албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсноосоо хойш бараа нь ховорхон харагдсан болон хурал тасалснаараа манлайлдаг эрхмүүд бүрэн цугласан байгаа нь энэ хаврын улс төр эрчимжихийг зөгнөж буй юм.
2026-03-17

М.Оюун-Эрдэнэ хөнгөн атлетикийн мастеруудын ангилалд дэлхийн аварга боллоо

Энэтхэгийн Дели хотод хөнгөн атлетикийн хэт холын 50 км-ийн ДАШТ өнгөрсөн амралтын өдрөөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон Монголын багаас 60-аас дээш насныхны мастеруудын ангилалд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, “Амор тэнгис” ХХК-ийн ажилтан, 100 км, 12 цагийн гүйлтийн (мастер ангиллын) дээд амжилтын эзэн, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Оюун-Эрдэнэ 50 км зайд дөрвөн цаг найман минут 43  секундийн амжилтаар тэргүүн байр эзэлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
2026-03-16

Борооны ус зайлуулах 15.2 км урт шугам сүлжээ угсрах нь

Геодези, усны барилга, байгууламжийн газраас энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13 байршилд 15.2 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрах гэнэ. Мөн гурван байршилд он дамжин хэрэгжүүлж буй 3.9 км шугам сүлжээг угсарч дуусгах аж. Түүнчлэн Улаанбаатарт ус хамгийн их тогтдог Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчлэхээр болжээ.
2026-03-16