Монголын багууд тивийн тэмцээнд оролцоход бэлэн болжээ
Японы Токио хотод 100 буудалт даамын Азийн багийн аварга шалгаруулах блиц, рапид тэмцээн маргааш эхэлнэ. Энэ сарын 10-нд өндөрлөх эл тэмцээнд манай улс шилдэг тоглогчдоо сойх юм. Багийн бүрэлдэхүүнд Олон улсын их мастер Ц.Сүхбат (Монголын даамын академи), Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа (“Алтан хүү” клуб), спортын мастер Н.Хангай (”Монгени” сургууль), Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг) багтжээ.
2025-09-07
Алтайн бүсийн АШТ-ийг зохион байгуулах хотыг тодруулна
БНСУ-ын Мужу хотод зохион байгуулсан “Гран при челленж-2025” тэмцээний үеэр Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чүнвон Чу Казахстан, БНСУ, Монгол, ОХУ, Турк улсын таеквондогийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж, Алтайн бүсийн таеквондогийн холбоо байгуулах талаар санал солилцлоо. Энэхүү санаачилга нь Алтайн соёлын хүрээний 10 улс болох Азербайжан, Япон, Казахстан, БНСУ, Киргизстан, Монгол, Узбекистан, Туркменистан, ОХУ болон Туркийн хооронд таеквондогийн бэлтгэл сургуулилалт, сурталчилгаагаар дамжуулан найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой аж.
2025-09-07
“Улаанбаатар амазонс”-ынхан “Shanghai finals”-д өрсөлдөх нь
Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэйчүүдийн багийн дунд болдог дэлхийн цувралд “Улаанбаатар амазонс” багийнхан амжилттай оролцож, нийт 320 оноо цуглуулан 60 багаас шилдэг зургаад шалгарчээ. Тэд энэ сарын 13-14-нд болох “Shanghai finals”-д өрсөлдөх эрхээ баталгаажуулав. Тус тэмцээнд тивээ төлөөлж тоглох манайхан дэлхийн цуврал болох “FIBA women’s series-2025”-д хоёр удаа III, нэг удаа IV байр эзэлжээ. “Shanghai finals”-д Монголын тамирчдаас гадна Нидерланд, Испани, Румын, Латви, Канад, Азарбайжаны шигшээ өрсөлдөнө.
2025-09-04
М.Цэндбазар дэлхийн аварга боллоо
Болгарын Софи хотод зохион байгуулсан жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-д Монголоос 20 жүдоч оролцсоноос охидын 40 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Сайфутдинова Эмилиаг илүүрхэж, шагналын тавцанд зогссоныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
2025-09-01
Г.Ган-Орхон аваргын цом хүртэв
Биллиардын спортын нэгэн төрөл болох хэйболын “Joy heyball international оpenMongolia stop”олон улсын нээлттэй тэмцээн Улаанбаатар хотод болоход зургаан орны 192 тамирчин өрсөлдсөн.
2025-09-01
Б.Хулан Софи хотын дэвжээнд хүрэл медаль хүртэв
Болгарын Софи хотод энэ сарын 31 хүртэл үргэлжлэх жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-д Монголоос 20 тамирчин таван дасгалжуулагчийн удирдлагад зодоглож байна. Тэднээс охидын 40 кг-ын жинд Б.Хулан эхний тойрогт хийлж, дараагийнхад Казахстаны тамирчин Прякина Улянаг цэвэр ялж, тэмцээнээ үргэлжлүүлэв. Тэрбээр шөвгийн наймд Узбекистаны Колучева Алинатай таарч, вазаригаар ялагдсан ч дагах барилдаанд Алжирыг тамирчныг буулган авч, хүрэл медалийн тө-лөөх шийд¬вэрлэх барилдаанд ОХУ-ын бөх Сайфутдинова Эмилиаг илүүрхэж, шагналын тавцанд зогслоо.
2025-08-29
Монголын эмэгтэй дуатлончид эхний 100 байрт жагсав
Дэлхийн триатлоны холбооноос тамирчдын чансааг шинэчлэн зарлалаа. Чансаанд манай улсаас долоон дуатлонч багтсанаас гурав нь эхний 100 байрт жагсав. Эмэгтэйчүүдээс спортын мастер А.ОюунЭрдэнэ 100 оноотой 74, Ц.Аяс 92.5 оноогоор 85, эрэгтэй¬чүүдээс ОУХМ Н.Мөнхбаяр (100) 97-д бичигджээ. Түүнчлэн ОУХМ Э.Болор-Эрдэнэ (92.50)104, спортын мастер Э.Ижилмөрөн (85.56)113, ОУХМ Н.Алтаншагай (79.15) 126, спортын мастер Б.Алтан-Оргил (73.21) 138 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
2025-08-28
23 хүртэлх насныхны баг Азийн цомын урьдчилсан шатанд тоглоно
Монголын хөл бөмбөгийн холбоо Боловсролын яамтай хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээний хүрээнд хамтарсан ажлын хэсгийн хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Ерөнхий боловсролын газрын шинжээч Б.Дуламсүрэн, Монголын хөл бөмбөгийн холбооны Нийтийн хөлбөмбөг хэлтсийн дарга Т.Галдансүх нар оролцож, тэмцээний нэгдсэн журмыг баталжээ.
2025-08-28
Азийн залуучуудын наадамд оролцох тамирчид англи хэл сурч байна
Олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдын хувьд хэлний бэрхшээл тулгардаг гол асуудлуудынх нь нэг. МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комисс Бахрейн улсад зохион байгуулах Азийн залуучуудын наадмыг угтан түүнд оролцох тамирчдыг англи хэлний вакум зусланд хамруулж буй. Эл хөтөлбөр нь тамирчдад өөрийгөө хөгжүүлж, чөлөөтэй илэрхийлэх чадвар олгохоос гадна англи хэл сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх юм.
2025-08-27
Дархан-Уул аймгийн шигшээ баг түрүүлэв
Хөвсгөл аймагт болсон 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд оролцсон багуудаас С.Жаргалсайхан, Б.Билгүүн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан Дархан-Уул аймгийн шигшээ баг тэмцээний турш нэг ч оноо алдалгүй тэргүүлж, удаах байрт М.Сэргэлэн, А.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Орхон аймгийнхан шалгарч, мөнгөн медальтай нутаг буцлаа. Энэ жилийн тэмцээний уур амьсгалыг хамгийн өрсөлдөөнтэй болгосон баг бол X.Жанибек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн шигшээ байв. Тэд учраа таарсан багуудтай ана мана тоглож, амаргүй өрсөлдөгч болсноо харуулсан.
2025-08-26
Э.Одзаяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Болгарын Самоков хотод эхэлсэн бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насныхны ДАШТ-д манай улсын тамирчид зодоглож байна. Тэднээс эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа БНСУ-ын тамирчин Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр цэвэр яллаа.
2025-08-22
“Токио-2025” дифлимпэд Монголын багийн 25 тамирчин өрсөлдөх нь
Япон Улсын Токио хотноо арваннэгдүгээр сарын 15-26-нд дэлхийн зуны XXV наадам болно. Дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй тамирчдын энэ наадамд Монголоос 25 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. МҮОХ-ноос “Токио-2025” дифлимпэд оролцох баг, тамирчдад амжилт хүсэж, нэгдсэн бэлтгэлийн хослол болон мөнгөн дэмжлэг үзүүлээд байна.
2025-08-21
А.Ариунзаяа хийн гар бууны 10 метрийн төрөлд VII байр эзлэв
Казахстаны Шимкет хотод энэ сарын 15-31-нд үргэлжилж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах XVI тэмцээнд Монголын баг зургаан дасгалжуулагч, 30 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй. Уржигдар болсон хийн гар бууны 10 метрийн дасгалд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн манай тамирчид багийн нийлбэр дүнгээр IV, V, VIII, IX байрт тус тус шалгарчээ.
2025-08-21