Сургуулиудыг журмаар биш, дарга нарын тааллаар хааж, нээж байна
Хэдхэн хоногийн өмнө л улс нийтээрээ ханиад, томуунд дарлуулж, болохоо байлаа хэмээгээд сургуулиудаа хаасан. Цахимд шилжүүлүүт дэгдэлтийн түвшинд хүрээд байсан өнөөх ханиад, хатгалгаа нь ч дарагдаад, өргөс авсан мэт байхгүй болчхов уу, яав.
4 цаг 17 мин
Монголын нийгэм хүүхдэд үл хайхрах хүчирхийлэл үйлдэхийг “зөвшөөрдөг”
Хүүхдийн хүчирхийллийн дөрвөн янзын хэлбэр бий. Энэ нь бие махбодын, сэтгэл санааны, бэл гийн болон үл хайхрах хүчирхийлэл юм. Үүн дотроос монгол хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд хамгийн их өртдөг гэсэн судалгаа байдаг. Жилийн аль ч үед бүртгэгддэг хүүхдийн хүчирхийллийн талаарх тоон мэдээнд үл хайхрах нь өндөр хувьтай хэ вээр. Харин үүнийг томчууд төдийлөн ойшоодоггүй.
Уржигдар 12 цаг 00 мин
ХДХВ/ДОХ-ын өмнө хүн төрөлхтөн хүчгүй хэвээрээ байна
Анагаах ухааны хөгжил өдгөө оргилдоо хүрч, хүнээс хүн “бүтээж” буй гэх ч өнөө хэр нь ХДХВ/ДОХ-ын өмнө нийтээрээ хүчин мөхөс хэвээрээ л байна. Дэлхийн эрдэмтэд цаг минуттай уралдан шинэ эм, вакцин, биобэлдмэл гарган авч, туршиж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа ч ДОХ-ыг бүрэн эмчлэх аргыг олж чадаагүй гэсэн үг. ДЭМБ-аас уг өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэх санаачилгыг 1988 онд гаргаж, тэр цагаас хойш улс орнууд ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлсээр ирэв.
2025-12-01
Дэмжихгүй жил, тэмцэхгүй өвчин гэж алга
Засгийн газраас 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан танилцуулахыг салбарын сайд Ж.Чинбүрэнд саяхан даалгасан. Улмаар энэ чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж, бүх талаар дэмжлэг үзүүлэх, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусган шийдвэрлэх замаар салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон билээ.
2025-11-24
Угаарын урхаг буюу хотжилтын шинэ өвчин
Монголд ядуурлаас үүдсэн гэхээсээ илүүтэй авлига, хээл хахуул, ханаж цадахаа мэдэхээ байсан сувдаг зан, шунахай сэдлээс улбаатай нэгэн шинэ төрлийн өвчин бий болсон нь угаарын хийн хордлого юм. Бид саяхныг хүртэл угаартах, түүнд хордож нас барах тухай ойлголтгүй л байлаа.
2025-11-14
Дайнгүй улсын “дайчид” давуу эрх эдэлсээр байна
Жорж Оруэллийн алдарт “Амьтны ферм”-д амьтад өөрсдийг нь дарлан мөлжиж, амь залгуулах төдийхнөөр хүнд хүчир хөдөлмөрт нухлах эзнийхээ эсрэг бослого гаргаж буйгаар зохиол эхэлдэг. Үүний үр дүнд бүх амьтан тэгш эрхтэй, жаргалтай сайхан амьдрах мэт боловч өрнөл хэсэгт гахайнууд болон тэднийг дагалдагчид ноёлогч анги үүсгэн, илүү давуу эрх эдлэх замаар бусдыгаа дарангуйлан, эцэст нь нийтээрээ хөл, толгойгоо алдаж буйгаар зохиол төгсдөг.
2025-11-13
Эмч нарт ч, эрх баригчдад ч хүний амь хүртээлгүй
Эрүүл мэндийн салбарын 70 мянга орчим эмч, сувилагч, асрагч, ажилчин, албан хаагч Монголын 3.5 сая хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Гэвч тэд энэ сарын 13-наас буюу нөгөөдрөөс улс орон даяар ажил хаяж, үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардана. Эмч, сувилагч нар эрхийнхээ төлөө, цалин хангамжаа сайжруулахаар өнгөрсөн хугацаанд цөөнгүй жагсаал, цуглаан зохион байгуулж, тэмцэж ирсэн ч энэ удаагийнх шиг шийдэмгий, нийтээрээ ажлаас гарах өргөдөл өгөхөд бэлэн гэдгээ иргэд, олон нийт, төр засагт хүртэл дуулгаж байсангүй. Гэвч ажил хаях тухай мэдэгдсэнээс нь хойш эрх баригчид тэднийг үл тоомсорлон, ажлаа хийхгүй хаа холддог юм гэсэн байр сууринаас хандаж байгааг эсэргүүцэн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ныхон өчигдөр ээлжит бусаар хуралдаж, төр засагт хатуухан хэдэн үг дайв.
2025-11-11
Хортой нөлөөлөгчдөд “хориг тавьцгаая”
Дэлхий даяар сошиал медиа хэрэглэгчийн тоо өдөр, сараар өсөж, хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг нь болоод буй. Гэвч энэ “ёроолгүй” орон зайд хурдацтай өсөн нэмэгдэх хэрэглээг дагаад хүний эрх, ёс зүй, хариуцлагын тухай ойлголт үгүй болж, нийгмийн сэтгэл зүй тэр хэрээр “эмтэрч”, доройтон мөхөж байна.
2025-11-10
Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх эмчилгээ бүрмөсөн зогслоо
Манай улсад өнөөдрийн байдлаар ирээдүй нь хаашаа ч “эргэж” мэдэхээр, донор эрхтэн хүлээж буй 1200 гаруй өвчтөн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн хөгжлийн төв(ЭМХТ)-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд бүртгэлтэй, донор хүлээх жагсаалтад “орсон” эдгээр хүн гэр бүлээсээ, ойр дотнынхноосоо донор эрхтэн хайгаад ч олж чадаагүй тул амь наснь ийнхүү дээсэн дөрөөнд дэнжигнэж байгаа хэрэг. Тэдний аврагдах цор ганц итгэл найдвар нь кадавр буюу амьгүй донор гарч ирэхийг хүлээх явдал юм. Гэвч өнгөрсөн оны долоодугаар сараас хойш донор хүлээгсдийн найдвар тасарч, үхэхээс өөр замгүй болчхоод буйг эмч нар халаглан ярьж сууна. Учир нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ эл хугацаанд бүр мөсөн зогсжээ. Шалтгаан нь кадавр донор олдохоо байсан аж.
2025-11-03
Сурч боловсрох эрхэд халдахаа зогсоож, хичээл сургалтаа эхлүүл
“Ковид-19”-ийн үед буюу 2020-2021 онд манай улс бусад орны жишгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бүх нийтээр хөл хорио тогтоосон билээ. Бидний хувьд цахимаар ажиллаж, суралцах тухай ойлголт шинэ байсантултэр хэрээр алдаа гаргасан. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид онлайн хичээлийн туршилтын туулай болж, боловсролын чанар ч дагаад нуран унасан.
2025-10-28
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. Иргэд өрхийн эмнэлгээрээ бараг үйлчлүүлдэггүй, боломж гарвал шатлал алгасаж тусламж авахыг илүүд үздэг нь хүний нөөцийн ур чадвар, тоног төхөөрөмж, үйлчилгээний төрөл, орчин нөхцөлтэй нь шууд холбоотой.
2025-10-27
Улаанбаатарт “улаан гэрэл” аслаа
Хахир өвөл эхлээ ч үгүй байхад Улаанбаатарт “улаан гэрэл” асчхав. УИХ нь даргагүй, Засгийн газар нь Ерөнхий сайдгүй, эмнэлэг нь эмчгүй, сургууль, цэцэрлэг нь багшгүй, сурагчид нь сурах бичиггүй, шатахуун түгээгүүрүүд нь бензингүй, гэр хороолол нь түлэх түлшгүй, хотхон, сууцууд нь халаалтын доголдолтой, улс даяар цахилгааны хязгаарлалттай, аж ахуйн нэгжүүд нь татварын дарамттай, иргэд нь өртэй. Төр засаг нь суудлаа, түмэн олон нь гүйдлээ олохгүй, сөнөсөн хотын сүүлчийн хүмүүс шиг л аж төрцгөөж байна, бидний цөөхөн монголчууд.
2025-10-23
Хөдөлмөрийн зах зээлээс “арчигдаж” буй ажил, мэргэжлүүд
Хиймэл оюун, техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр дэлхийн хүн амын нэг тэрбум гаруй нь тун удахгүй ямар ч “хэрэгцээгүй бодгаль” болж хувирна гэсэн олон улсын судалгаа бий. Харамсалтай ч гэсэн энэ үнэн гэдгийг цаг хугацаа батлан харуулсаар буй юм. Учир нь гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс та, бидний анзаараагүй түмэн ажил, мэргэжил “арчигдсаар” байна. Хүн л хийж чадна, түүнийг өөр юу ч орлохгүй гэх үзэл хандлага шинэ зуунд өнөө, маргаашийн “насгүй” болжээ. Ухаалаг төхөөрөмжүүд энгийн хэрэглээ болж, цаг, минут тутамд шинэчлэгдэн, тэр хэрээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бас үгүй хийсээр.
2025-10-21
Барилгын компаниудыг “боомилох” бодлого
Барилгын салбар сүүлийн арван хэдэн жилд эрчимтэй хөгжиж, улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болсныг олон судалгаа харуулж байна. Улсын хэмжээнд шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж, дагуул хот, дэд төвийн төслүүдийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “түлхэж” эхэлсэн билээ. Замын түгжрэлийг бууруулах, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний ачааллыг багасгах, төвлөрлийг сааруулахын тулд хотыг дэд төвүүдэд хуваан тэлэх нь зөв.
2025-10-01
Утааны улирал эхлээ ч үгүй байхад 192 хүн угаартаж, тав нь нас барчихлаа
XXI зууны Монголын нийслэлд айл өрхүүдийн дийлэнх нь хөлдөж үхэхгүйн тулд нүүрсээр гал түлдэг билээ. Харамсалтай нь, эл тэмцэл нь ч бас бүтэлгүйтсээр удав. Учир юу вэ гэвэл осгохгүйн тулд түлсэн нүүрс нь эргээд монголчуудыг хоморголон хордуулж, улмаар амь нас, эрүүл мэндийг нь хохироосоор л байна. Эрх баригчдын “сайжруулсан” гэж пиардаж шахсан түлш нь нийслэлчүүдийг 50, 100-гаар нь “устгадаг” болсон
2025-09-25
Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя
Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдгийн үлгэрээр гадаадынхны шинэ систем нэвтрүүлэх нэрээр улсынхаа хоёр ч том, чухал салбарыг дампуурал руу хөтөлжээ, бид. Одоогоос 3-4 жилийн өмнө эрүүл мэнд, боловсролын тогтолцоонд гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилт гэх гоё нэртэй, “мөнгө хүүлэгч” нэвтрүүлсний горыг өнгөрсөн хугацаанд эмч, үйлчлүүлэгч, багш, сурагчид хангалттай амссаар ирэв.
2025-09-18
Бага ангийнханд англи хэл заах гэж “гурилдаж” байна
Манай ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын ур чадвар орчин цагийн сургалтын хөтөлбөрийн хурдыг гүйцэхээ болиод удаж буй. Харьяа яам, боловсролын байгууллагууд нь сургалтын хөтөлбөрүүдээ арайхийн шинэчилж, хэрэгжүүлэх гэхээр багш нар нь буруу ишилсэн сүх шиг өнөөх л хоцрогдсон арга зүй, барилаа тавихгүй гэдийчихдэг гэж байгаа.
2025-09-16
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “сэхээнд” байна
Монгол Улсад хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг тордож тойлдог ганцхан эмнэлэг байдаг. Тэр нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ). Манайхны “Шар хадны эмнэлэг” хэмээн нэрийдэж ирсэн тус төвд зөвхөн “галзуу” солиотой, зөнөх өвчин туссан, оюуны хомсдолтой хүмүүс л хэвтдэг гэж та арай боддог юм биш биз дээ.
2025-09-11
Орон нутагт анги, танхим эзгүйрч, ахлах бүлэггүй сургуулиуд олширчээ
Хичээлийн шинэ жил эхлээд дөрөв хонолоо, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа жигдэрсэнгүй. Боловсролын сайд П.Наранбаярын “зуурсан жонхуу”-г хусаж цэвэрлэх гэж багш, хичээлийн эрхлэгч нар тамаа цайж байна. Сайд П.Наранбаяр “Энэ хичээлийн жилд таван сургуулийн хэдхэн хүүхдийг л гурван ээлжээр хичээллүүлнэ. 36 сургууль ийм байдлаар хичээлээ эхлүүлэх гэж байхад нь бид 27 барилга, байгууламж түрээсэлж, тав болтол нь цөөрүүлсэн” гэж “попорсон” ч бодит байдалд биеллээ олсонгүй. Улсын сургуулиудын анги дүүргэлт 70 гарчихлаа.
2025-09-04