
Булган аймгийн Рашаант сумын нутаг, Элсэн тасархайн замд машиныхаа эд ангийг шалгаж, засаж байсан иргэн тээврийн хэрэгсэлдээ дайруулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 20-ны 17.30 цагийн үед “Рашаант сумын I багийн нутаг, Элсэн тасархайд хүн машинд мөргүүллээ” гэх дуудлага ирсний дагуу Булган аймгийн Цагдаагийн газрынхан очиж шалгасан байна.
59 настай Ж гэх хүн “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийнхээ доогуур орж, явах эд ангиа шалгаж байхдаа уруу газар гар тоормосоо татаагүйгээс болсон уу, машин нь өнхөрч бие дээгүүр нь гарснаас хүнд гэмтэн амиа алдсан гэнэ.