Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн III үе шатыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд тус бүс нутгийн доройтсон ойг нөхөн сэргээх аж. Нийт 630 га талбайг ойжуулах бөгөөд энэ онд 150 га-г бортогонд тарьсан, далд үндэсний системтэй гурван наст эгэл нарсаар ойжуулж буйгаа мэдээллээ. Эдгээр тарьцыг Бугант тосгонд байгуулсан мод үржүүлгийн газраас авч, шилжүүлэн суулгах байдлаар төслийг хэрэгжүүлж буй гэнэ.
Наадмын өмнөхөн болсон Монгол, Солонгосын ойн салбарын хамтын ажиллагааны X хуралдаанд хоёр улсын байгаль орчны сайд, ойн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, “Ногоон хэрэм” төслийн багийнхан оролцсон юм. Хуралдаанаар уг төслийн III шатны хэрэгжилтийн үр дүн, IV элтгэл ажлыг хэлэлцэн, ойн салбарт хиймэл дагуулын технологи ашиглах, байгалийн ургамлын үрийн санг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхой болгожээ.
О.ОРГИЛОХ