Нийтийн номын сангийн өргөтгөлийг 2024 ондоо багтаан эхлүүлнэ
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдан 1986 оноос Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан болсон бөгөөд нийслэлийн таван дүүрэгт салбар номын сангийн үйл ажиллагаа явуулдаг. Тус номын сан нь 2016 оноос номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харааны бэрхшээлтэй хүмүүсийн NVDA дэлгэц уншигч, монгол брайль хэрэглээнд нэвтрүүлэн 3000 гаруй сан хөмрөгтэйтэйгээр жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилж байна.
2024-03-16
Говь, тал нутгаар шороогоор шуурна
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороогоор шуурна.
2024-03-16
Дохионы хэлмэрч мэргэжлээр 20 хүн төгсжээ
2023-2024 оны хичээлийн жилд Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургуульд “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлээр 20 иргэн хоёр жилийн хугацаатай суралцан төгсжээ. Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн үнэмлэхээ авч байна.
2024-03-15
Төв аймагт “нүүдлийн эмнэлэг” ажиллалаа
Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч эхэлсэн.Энэ удаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж хөдөөгийн иргэдийг үзлэг, оношлогоо шинжилгээнд хамруулж байна.
2024-03-15
БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд Монголд айлчилна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам Монгол Улсад ирэх дөрөвдүгээр сард айлчилна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
2024-03-15
Инфляцад эзлэх импортын барааны нөлөө буурчээ
Инфляцад эзлэх импортын барааны хувь хэмжээ буурч буйг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаарх статистикаар импортын барааны үнэ инфляцад 31.4 хувиар нөлөөлжээ.
2024-03-15
Монгол Беларусийн хамтарсан сүүний эрчимжсэн цогцолбор байгуулна
Бүгд Найрамдах Беларусь Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Шагойко Вадим Викторович, Аж үйлдвэрийн дэд сайд Ефимов Александр Владимирович болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг нартай уулзалт хийлээ.
2024-03-15
Циркийн салбарын асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ
Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны дэд тэргүүн Б.Ариунболд, "Экс роузис" төв, "Монгол циркус" энтертаймент төв, Шинэ цирк" төв, "Зола брос" ХХК, “Хан Монго”л морин циркийн холбоо болон циркийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, олон улсад амжилт гарган Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчлан, таниулж буй уран бүтээлчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2024-03-15
Мөнгөний бодлогын хүү 12 хувь боллоо
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо улирал тутам хуралддаг. Тус хороо 2023 оны арванхоёрдугар сард хуралдаж, бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
2024-03-15
Хог биш хог” цахим зөвлөгөөнөөр хогны менежментийг онцоллоо
Улс орны эдийн засгийн өсөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, иргэдийн хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдлын бүтэц өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцэн хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж, сүүлийн 10 гаруй жилийн дотор 2.4 сая тоннд хүрчээ.БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Хог хаягдлын цогц менежменттэй болж, салбарын уялдааг хангаж, зөвлөгөөнөөс гарсан шийдэл, санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүргэж ажиллахыг оролцогчдод уриалсан” юм.
2024-03-15
Газрын ховор элемент, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ИБУИНХУ-ын Парламентын гишүүн, Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд хатагтай Нусрат Ганиг өнгөрөгч онд хүлээн авч уулзсан.
2024-03-15
“Уршиггүй уул уурхайн салбар” сэдвээр хэлэлцэнэ
Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас гуравдугаар сарын 19-нд “Уршиггүй уул уурхайн салбар” сэдэвт хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын эдийн засаг, экспортын жинг дардаг хамгийн том салбар бол уул уурхайн салбарын үр өгөөж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, салбарын хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээлүүд, гадаадын уул уурхайн амжилтын кэйсүүд, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлын талаар панел хэлэлцүүлэг зохиож, санал солилцохоор зорьж байна.
2024-03-15
Монгол-Беларус улсууд эдийн засгийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Гадаад харилцааны яаманд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны зорилт, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, тэр дундаа худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал, хүмүүнлэг, аялал жуулалч зэрэг олон салбарт өргөжүүлэхээр тохиролцжээ.
2024-03-15
Хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах зааврыг боловсруулж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан.
2024-03-15
Төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр өсжээ
Төгрөгийн хадгаламж 2024 оны хоёрдугаар сарын эцэст 17.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 457.8 (2.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.6 (35.8%) их наяд төгрөгөөр өсжээ.
2024-03-15
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 9.4 хувиар буурчээ
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ. Mөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 (24.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.6 (35.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.0 (52.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөллөө.
2024-03-15
Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчооныг цахим санд байршуулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон" бүтээлийг esan.mn цахим санд байршуулжээ. Энэхүү бүтээлийг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран жил гаруй хугацаанд бүтээсэн юм. “Монголын нууц товчоо” бүтээлийг уншихад ерөнхий мэдээлэл авч үлддэг байсан бол дэлгэрэнгүй тайлбартай хэвлэснээрээ бүгдийг нь ойлгож унших нөхцөл бүрджээ.
2024-03-15
Нэг сая эх мал хорогджээ
Малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өсжээ. Үүнээс хонь 1.7, ямаа 1.3 сая, үхэр 332, адуу 183.5, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдлоо.
2024-03-15