Хараагүй иргэдийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажил лагааг хэвийн үргэлжлүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон холбогдох дарга нарыг огцруулахыг шаардаж, хараагүй иргэд энэ сарын 20-нд Тусгаар тогтнолын орны гаднах талбайд жагсаал зохион байгуулсан. Тухайн өдрөө дөрвөн иргэн өлсгөлөн зарлаж буйгаа мэ дэгдсэн юм. Өлсгөлөн зарласан иргэдийг эрүүл мэндийн байгууллага руу хү чээр аваачсаны улмаас жагсагчид бо лон цагдаа нарын дунд багагүй асуудал үүссэн байна. Өлсгөлөн зарласнаас хойш дөрөв хо ногийн дараа буюу уржигдар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир жагсагчидтай албан ёсны уулзалт зохион байгуулж, зөвшилцөлд хүрчээ. Тэд хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн тул гамдсан асуудлыг шийд вэрлэн, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр са нал солилцож , нэгдсэн ойлголтод хүр сэн аж . Мөн хараагүй иргэдийн сургалт, хөдөлмөр эрх лэлтийг дэмжих төвийн чиг үүр гийг өөрч лөхгүйгээр хэвээр үлдээж , үйл ажиллагааг нь улам өргөжүүлж, хамтран ажиллахаар болжээ. Тиймээс жагсаал, цуглаан болон өлсгөлөнг албан ёсоор зогсоолоо.