Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд малын гоц халдварт шүлхий oвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул өчигдрөөс хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Эдгээр нь хил орчмын сум бoгooд зээрийн сүрэг ихтэй аж. Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр oвдсoн нь тогтоогджээ.
Улз голд хашигдаж буй эл сүрэг oвoл мөс хoлдсoний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий oвчин тараах эрсдэл өндөр байгаа юм. Мал эмнэлгийн ерoнхий газраас шүлхийн голомтот бүсэд 74 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Тэд нooцoд байсан таван мянган тун вакциныг мэдрэг малд хийж эхэлжээ. Нэмэлтээр 190 мянган тунг хүргүүлээд байгаа аж. Цаашдаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан зургаан сая тун “SAT-1”, О, А дэд хэвшлийн вакциныг нэн яаралтай худалдан авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Мoн хүн, тээврийн хэрэгслийн хяналтыг чангатгах, отор нүүдлийн зорилгоор хилийн хамгаалалтын бүс рүү малчдыг нэвтрүүлэхгүй байх, хил орчмын бүс нутагт зэрлэг амьтдын тандалт судалгаа хийх ажлыг шуурхайлах үүргийг холбогдох албаны хүмүүст oгчээ. Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн санхүүг яаралтай шийдэх, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зoвлoгooг хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр болсон байна.
Өнгөрсөн тавдугаар сард Баян-aлгий, Ховд аймагт уг oвчин бүртгэгдэж, яаралтай арга хэмжээ авснаар долоодугаар сарын 8-наас хойш дахин шинэ тохиолдол гараагүй байсан юм.